Цэцийн 12 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авахаас татгалзлаа

Aдмин / Хууль

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 12 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Цэцийн Дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг өнгөрсөн сарын 25-нд хянан хэлэлцсэн. Улмаар энэхүү хууль нь бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд буй. Өөрөөр хэлбэл, 2017 оны долоодугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээн шалгах зохицуулалтыг тусгасан хууль Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэсэн юм. Харин Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Ингэснээр уг асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр болов.


Сэтгэгдэл

Zochin [202.9.40.85] 2021-01-07 10:48:12

үндсэн хууль, цэцээ авч хэлэлцэхгүй татгалздаг уих, дураараа юм бэ

зочин [103.212.119.42] 2021-01-07 08:50:02

хэлээд яахав,яриад яахав ,76тайн хамт цэцийг огцруулахыг л ард түмэн 30жил шаардаж бгаа шүү дээ.ард түмний хүсэл зорилгыг илэрхийлсэн улстөр биш шүү дээ

Зочин [122.201.22.80] 2021-01-07 05:31:58

хулгайчид өөрсдөө хулгайчдаа хамгаалсан хууль хийчээд одоо нэг их цэцэд бурууг тохох гэсэн жүжиг тавьж нтр. сүржин хүкийн худлаа ярихаас өөр хийсэн бодит ганц ажил нь энэ хулгайчдыг чөлөөлөх

Зочин [202.21.108.5] 2021-01-07 05:30:10

Авилгачдыг улайм цайм хамгаалсан шийдвэр ичихгүй гаргачаад сууж байдаг огцруулах цаг болжээ.

Зочин [202.21.108.5] 2021-01-07 05:23:07

Энэ цэц ямар учиртай газар вэ!!!! Улс төрчид, авилгачдын захиалгаар томилогдсон хэдэн нөхөд цэцэд суучаад авилгачдын захиалгаар шийдвэр гаргаж, авилгачдыг хамгаалаад сууж байна. Бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хэрэгтэй байна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.