Ким Кардашиан, Кени Уэст нар эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар салахаар болжээ

Aдмин / Гадаад мэдээ

Реалити шоуны од Ким Кардашьян өөрийн нөхөр рэпер Канье Уэстээс салах гэж байгаа тухай тэдний ойрын хоёр эх сурвалж мэдээлжээ.

Хосууд дөрвөн хүүхдийн хамт Калифорни мужид амьдардаг бөгөөд, хосууд сүүлийн үед тааруухан харьцаатай байгаа бөгөөд Ким сүйн бөгжгүйгээр олны өмнө гарч байсан бол нөхөр Канье Уэст баярын өдрүүдийг гэр бүлийхэнтэйгээ бус Вайоминг дахь гэртээ өнгөрүүлсэн байна.

Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар, сүүлийн саруудад хосууд тусдаа амьдарч байгаагаас гадна ёалах тухай шийдвэрлэж байгаа гэж мэдээлжээ. Калабасас хот дахь 60 орчим сая ам.доллароор худалдан авсан байшингаа Ким өөртөө болон хүүхдүүддээ үлдээхийг хүссэн нь хосуудын маргах гол шалтгаан болжээ. Энэ асуудлаар хосууд өмнө нь хэд хэдэн удаа маргаж байсныг эх сурвалжууд дурдсан байна. Өдгөө дөрвөн хүүхэдтэй Ким Кардашьян, Канье Уэст нар 2014 онд гэрлэлтээ батлуулж байжээ.


Сэтгэгдэл

s [202.9.46.107] 2021-01-07 07:13:12

shunal


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.