Т.Төрбат: Хурдан морьдыг зөвхөн насаар нь ялгаж уралдуулах нь зүйтэй...

Aдмин / Хууль

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Улсын баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг саяхан хэлэлцсэн нь хүмүүсийн анхаарлыг татлаа. Энэ талаар Аймгийн алдарт уяач Т.Төрбаттай ярилцсан юм.

-Таны хувьд шинэ үеийн морины зүтгэлтнүүдийн нэгэн тодорхой төлөөллийн хувьд сүүлийн өдрүүдэд хурдан морь сонирхогчдын эргэн тойронд болоод буй үйл явдлын талаар байр суурийг тань сонсъё гэж бодосон юм?

-Юуны өмнө би энэ удаад Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчийн хувиар биш уяач, иргэн Т.Төрбатын хувиар өөрийн санал бодлоо илэрхийлж байгаа гэдгийг тодотгох нь зүйтэй байх. Надтай орон нутаг болон нийслэл хотын олон уяачид, тэр дундаа залуу үеийнхэн маань их холбогдож санал бодлоо солилцдог. Ирэх жил Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой тохиож байгаа. Энэ том ойн баяр наадамд уяачид нэлээн өргөн дэлгэр оролцох төлөвтэй нь ажиглагдаж байна. Хэдийгээр үүсээд буй нөхцөл байдал буюу цар тахлын улмаас олныг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах, цуцлагдах хүртэл шийдвэр гарч буй боловч уяачид “эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ” гэсэн өөдрөг үзлээр энэ намраас эхлэн бэлтгэл ажлаа эхлээд байгаа. Энэ нь баяр наадам гэдэг тусгаар улсын онцлог шинж, оршихуйн бэлгэдэл болж явдаг мөн чанартайг давхар илтгэж байгаа. Аливаа онц нөхцөл байдал, ямар ч гамшиг бэрхшээл тулгарсан ч тэр бол цаг зуурынх, харин Монгол Улс өнө орших бэлгэдлийг бодож баяр наадмаа хийнэ гэсэн итгэл үнэмшилтэйгээр уяачид үндсэн ажилдаа ханцуй шамлан ороод байна.

Гэвч энэ дунд нөгөө л жил бүр яригддаг асуудал болох эрлийз адуу, сэрвээ, үүлдэрлэг гэсэн бидний чихэнд бүр хоногшсон сэдвүүд яригдсаар л байгаа. Миний хувьд ММСУХ-ны VII их хурлаас сонгогдсон Тэргүүлэгч, тус холбооны эрх барих дээд байгууллагын шийдвэр болох “сэрвээ хэмжих” гэсэн товч утга бүхий дүрмийн заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй хэдий ч олон уяачид, хурдан морь сонирхогчид, шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст хандаж өөрийн бодлоо үүгээр илэрхийлэх хүсэлтэй байна. Тийм учраас тус холбооны бодлого, байр суурьтай шуудаар холбогдохгүй гэдгийг зориуд дурдъя.

-Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Баяр наадмын хуулийн тухай хэлэлцүүлэг болж өнгөрлөө, хэдий хорио цээрийн дэглэмтэй байгаа ч үндэсний том өв соёл учраас хүмүүсийн анхааралд байх шиг байна?

-Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүн өмнөх парламентын үед өргөн бариад өнөөг хүртэл процессын шатандаа яваа гэдгийг морин уралдаантай холбоотой хүмүүс мэдэж байгаа. Хэд хэдэн зүйл, заалт бүхий тус хуулийн төсөл сүүлдээ ганцхан зүйл дээр өөрчлөлт хийхээр яригдаж байгаа нь өчигдөр болж өнгөрсөн хуулийн анхны хэлэлцүүлгээс харагдлаа. Хаврын уралдааны товыг холбогдох судалгаан дээр тулгуурлаж тогтоох утга бүхий заалт, үндэсний спортын холбооны эрх зүйн чадамжийг дээшлүүлэх, баяр наадмыг зохион байгуулах чиг үүрэг бүхий субьекттэй уялдаж ажиллах, зарим үйл ажиллагаанд холбооны оролцоо болон чиг үүргийг тодорхой болгох эрх үүргийн харилцааг олгох зүйл, заалтуудыг хэлэлцсэнгүй.

Тэгэхээр үлдсэн ганц асуудал маань юу вэ гэхээр уралдах морьдыг эрлийз ба монгол гэж ялгахдаа сэрвээний өндрийг баримтлах, тэгэхдээ стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын баталсан дээд хэмжээнээс илүүгүй байхыг дагаж мөрдөх тухай юм. Хэрвээ тус хуулийн нэмэлт, өөрчлөлт нь энэ бөгөөд дээрх байдлаар хуулийн заалтыг томьёолох юм бол өнөөдрийн мөрдөгдөж байгаа MNS 6464 : 2014“Мал аж ахуй. Хурдан моринд тавих ерөнхий шаардлага” гэсэн хүчин төгөлдөр стандартыг баримтлах ёстой болно. Энэ нь өөрөө ММСУХ-ны VII Их хурлын 700 гаруй төлөөлөгчийн 20 цаг хуралдаж шийдсэн дүрэмтэй нийцэхгүй буюу тэдний хүсэл зоригтой зөрчилдөх дүр зураг харагдаж байна. Ингэснээр мөн л ялгаагүй хоёр өөр утгатай хууль, дүрэм хэрэгжих нөхцөл үүсч үл ойлголцол, төөрөгдөл бий болгох үр дагавартай харагдаж байна.

Мэдээж хууль тогтоогч нар төрийн /улс, аймаг, сум/ наадмыг хэрхэн зохион байгуулахтай холбоотой хууль, эрх зүйн баримт бичгийг батлах эрхтэй. Үүнд уяачид холбогдох Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу саналаа өгөх бас эрхтэй. Уг нь яг энэ цэг дээр төвлөрч ажлын хэсэг, хэлэлцүүлгүүддээ талуудын оролцоог хангаж, бүгдээрээ хэлэлцэж шийдвэр гаргах нь зөв шүү дээ. Би энд шийдвэр яаж гарах тухай биш, түүнийг оновчтой бөгөөд амьдралд нийцтэй гаргах зарчмын тухай ярьж байгаа юм. Эцэстээ бүгд нэг л зүйлийг ярьж байгаа нь хэрүүлгүй наадам юм л даа.

-ММСУХ-ны дүрмийн шинэчлэл илүү бодитой гэх гээд байна уу?

-ММСУХолбоо VII Их хурлаараа дүрэмдээ сэрвээний өндрийн тоон утгыг нас бүр дээр нь тодорхойлж өгсөн байдаг. Ингэхдээ Баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 05 дугаар тогтоолыг үндэслэсэн байдаг. Гэтэл тус тогтоол нь өөрийн дотоод зохион байгуулалтын дүрмийг үндэслэн нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоосон байдаг нь эрх зүйн чадамжгүй байх бөгөөд сэрвээний өндрийг хэмжихдээ яг ямар судалгааг удирдлага болгосон нь тодорхойгүйгээр хэмжээсүүдийг заачихсан. Ийм баримт бичгийг анзааралгүй үндэслэж шийдсэн нь уяачид бидний өөрсдийн алдаа юм. Ний нуугүй хэлэхэд, тухайн үед Их хурлын төлөөлөгч нар хэт сэтгэл хөөрлөөр шийдвэр гаргасан байх магадлалтай. Яагаад ингэж байна вэ гэхээр тус холбоо өөрийн зохион байгуулдаг уралдаанууддаа дээрх дүрмээ хэрэгжүүлж ажиллаж байгаа бөгөөд энд доод гурван насны морьдын уралдаан одоогоор зохион байгуулагдаж амжаагүй байгаа. Олон уяач нарын ярьж байгаагаар доод гурван насны уралдааныг дүрэмдээ заасан хэмжээсийг хэрэгжүүлж зохион байгуулбал нөгөө үүлдэрлэг байдлаар ялгахад гардаг бэрхшээлээсээ огт дээрдэхгүй бөгөөд магадгүй бүр ч илүү олон адуу хасагдаж маргаан үүсгэж мэднэ. Өөрөөр хэлбэл, бид энэ тогтоосон хэмжээсийг эргэж харах, өөрчлөх магадлал өндөр. Мөн азарга болон их насны морьдын хувьд дээд нас гэдэг утгаараа нэг ижил тоон утга заамаар санагддаг. Гэх мэт яривал нас тус бүр дээр хэлэлцэж нэгдмэл ойлголттой болох ёстой байх.

Харин MNS 6464 : 2014 стандарт бол зөвхөн сэрвээний өндрийг заасан утгатай бөгөөд бидний баталсан дүрэмд зааснаас нас тус бүр 2 см (хязааланд 1 см) өндөр байдаг билээ. Тэгэхээр миний сая хэлдэг томьёоллоор хууль өөрчлөгдвөл сэрвээний өндрийн хязгаар нэмэгдэнэ гэсэн үг юм. Хамгийн гол нь стандарт болон хуулийг дахин, дахин өөрчлөөд байж болохгүй. Маш буруу жишиг. Харин төрийн бус байгууллагын дүрмийг уяачид ээлжит болон ээлжит бус хурлаараа засаж, сайжруулж, илүү боловсронгуй болгоод явах боломжтой. Тийм учраас хуулийн зүйл заалтыг найруулж томьёолохдоо үүнийг бодолцох, холбоонд нь эрх олгох нөхцөлийг хангаж өгөх хэрэгтэй.

-Байнгын хорооноос тус хуулийг хэлэлцэхийг түр хойшлуулчихлаа. Цаашид яах вэ...

-Би түрүүнд хэлсэн. Шийдвэр яаж гарах нь надад чухал биш. Хамгийн гол нь олонхоос гараасай, олон хүний үзэл бодол яригдаасай гэж хүсэж байна. Түүнээс хэдэн моринд дуртай гишүүд, сайд нар, эрх мэдэлтнүүдийн дур зорго, ашиг сонирхолд нийцэж явдаг баймааргүй байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Ойлголтоо нэгтгээд, зарчмаа тодорхойлоод, шийдвэр гаргах процесс нь ил тодорхой явагддаг, хожмоо зөв жишиг тогтоодог байх нь илүү чухал. Түүнээс энд ямар нэгэн маргаан үүсгэх, талцуулах гэх мэт сонирхол огт байхгүй. Хоёрдугаарт, хэдийгээр өнөөгийн манай нийгэмд үүсээд буй нөхцөл байдал, цар тахлын эсрэг арга хэмжээ гэх мэт нэн түрүүнд яригдах асуудлууд байгааг ойлгож байна. Гэхдээ би дээр дурдсан, Баяр наадам гэдгийн мөн чанар бол зүгээр наргиж цэнгэх, зугаацах ойлголт бол биш. Цар тахал намжина, тусгаар улс мөнх оршино. Бид үнэт зүйлээ дараагийн дугаарт эрэмбэлдэг байж болохгүй. Уяачдын хөдөлмөр, хөрөнгө зардлыг бодсон ч тэр шийдвэр гаргах цаг нь болсон. Тэр тусмаа ганцхан заалттай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл шүү дээ. Хүлээлт бол мэдээж хамгийн ихээр байгаа.

Гэхдээ энд нэг зүйл ажиглагдаж байна. Хууль санаачлагч эрхэм гишүүн маань төслийнхөө үзэл баримтлалыг тайлбарлахдаа улсын наадамд хасагдсан адуунуудын тоог чухалчилсан, ММСУХ-г хоёр хуваагдсан мэтээр ярьсан нь зүгээр нэг хэрүүл маргааны шинжийг илэрхийлсэн бөгөөд уг хуулийг хэлэлцэх шалтгааныг зөв гаргаж тавиагүй, гишүүдэд уг хуулийг хэлэлцэх хэрэгцээ шаардлага, итгэл үнэмшлийг төрүүлж өгсөнгүй.

Магадгүй зарим гишүүд уг хуулийг хэлэлцэхийг илт дэмжихгүй байгаа нь өөрөө эрх баригчдын болгоомжлол буюу ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх вий гэсэн зүйл яригдаж байхыг үгүйсгэхгүй мэт ойлгогдож байна. Хэрэв үнэхээр тийм бол уг хууль батлагдах цаг хугацаа болоогүй байна л гэсэн үг юм. Хууль амьдралаас “ургах” ёстой. Бид ойлголтоо төлөвшүүлэх, нэгтгэхийн тулд илүү маргалдах, үзэл бодол, байр сууриа уралдуулах ёстой байж мэдэх юм.

-Таны санал, байр суурь тэгээд яг тодорхой ямар байгаа вэ?

-Тэгэхээр миний санал бол ММСУХолбоо уяачдыг мэдээллээр хангах, санал нэгтгэх хэрэгтэй байна. Чухам юуг гэвэл өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын тухай. Бид дүрмэндээ өөрөөр заачихсан байдаг. Энэ дунд л төөрөгдөл, үл ойлголцол үүсэх юм. Магадгүй ээлжит бус Их хурлыг зарлан шат, шатны онцгой комиссын заавар, зөвлөмжийн дагуу болон онлайн хэлбэрээр хослуулан зохион байгуулж бүх аймаг, сумдын санал дүгнэлтийг нэгтгэх нь зүйтэй байх. Бүр нас бүрээр нь хэлэлцэж өндрийн хэмжээг тогтоох нь зүйтэй. Би сая дурдаж хэлсэн шүү дээ, бид тухайн үед шийдвэр гаргахдаа түргэдсэн байх магадлалтай.

Эндээс нэгтгэгдэж гарсан санал, дүгнэлтийг цааш нь хэмжил зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандаж стандартад өөрчлөлт оруулах, шинээр батлуулах нь зүйтэй. Энэ санаачилга ганцхан ММСУХ-оос л гарах ёстой. Өөрөөр хэлбэл, өмнө нь санаачилж батлуулсан субьект нь тус холбоо юм.

Эсвэл нэг ийм хувилбар байж бас болно. Хуулийн заалтад нэмэлт, өөрчлөлт хийхдээ “тухайн үндэсний спортын холбооны дүрмийг баримтлан...” гэж томьёолж төсөлдөө тусгаж болно. Ингэвэл мэргэжлийн холбооны эрх зүйн чадамжийг дээшлүүлэх давхар ач холбогдолтой. Дээрээс нь хууль болон стандартыг ойр ойрхон өөрчлөөд байж болохгүй. Бидэнд ойрын жилүүдэд ийм шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй. Харин холбоо нь дүрмээ хэрэгжүүлээд алдаа оноогоо засаад буюу дүрэмдээ өөрчлөлт оруулаад явах нь хамаагүй эрүүл үзэгдэл. Гэхдээ энэ хувилбарыг хэлэлцэхгүй байх магадлалтай. Уг нь төр зарим чиг үүргээ төрийн бус байгууллагад даатгах цаг нь болсон. Улсын наадмыг төр өөрөө будлиулдаг. Өөрөө зохион байгуулаад, өөрөө хяналт тавих зохицуулалттай. Энэ л гол алдаа нь юм шүү дээ.

-Хурдан морины уралдаан маргаан дагуулсаар удлаа. Энэ бүгдийн эх үүсвэр, шалтгааныг та хэрхэн хардаг вэ?

-Надад хувийн бодлоо илэрхийлэх боломж олгосонд талархаж байна. Бид ер нь асуудлын гол цэгийг буруу хардаг гэж үздэг. Саяхныг хүртэл морин уралдаан хэрүүл маргаангүй, бас хаврын уралдаан гэж болдог байлаа. Үүнийг юу өөрчилсөн гэхээр эрх ашгууд юм. Өөрөөр хэлбэл, морин уралдаанаасаа давсан лобби бүлэг энд үүссэн гэсэн үг. Шууд буруутгаж бас болохгүй ч хэтэрхий улайрдаг үзэгдэл их байгаа нь харамсалтай. Төрд ч, холбоонд ч ижилхэн шийдвэр гаргах түвшний хүмүүс нь эрх ашгаа эрэмбэлж чадахгүй байна. Түүх, соёлын өв, уламжлал, оршин ахуй, зан үйл, итгэл үнэмшил, мөн чанараа хойш нь тавьж нэр алдар, улс төр, сонгууль, цол гуншин, хүрээлэлдээ хэт шунаад байгаагийн илрэл нь өнөөгийн энэ нөхцөл байдал гэж хардаг. Гэхдээ энэ удаан оршихгүй, зуурдын л үзэгдэл.

Тэгэхээр энэ үзэгдлийг түргэн үзэж туулах, асуудлынхаа голыг ойлгох, зөв бурууг тунгаах ганцхан арга зам байдаг бөгөөд түүнийгээ л хэрэгжүүлбэл бид энэ ойлгомжгүй нөхцөл байдлаа хурдан тодорхойлж, дараагийн шатны шийдвэрүүдээ гаргаж ажил хэрэг болгож эхэлнэ гэж би үздэг. Энэ нь юу вэ гэвэл бид өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиа дагаад л, түүнийгээ элдэв янзын журам энэ тэрээр булзааруулж эрх зүйн хэм хэмжээг зөрчихгүйгээр уралдах ёстой. Товчхон хэлэхэд, зургаан насны адуугаа зөвхөн насаар нь ялгаж уралдуулаад, тэр эрлийз насны уралдаан гээчийг болиулах хэрэгтэй. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндэсний баяр наадмын тухай хууль нь өөрөө яг ийм юм. Тэнд “эрлийз”, “эрлийз дээд, дунд, доод нас” гэдэг өгүүлбэр, үг ч байхгүй.

Ингэж хэлэхээр олон хүмүүс намайг шүүмжлэх байх. Уг нь бид ингэж олон жилийн хөдөлмөр, хөрөнгө, итгэл урам зэрэг олон зүйлээр хохирч мохож байхаар ерөөсөө ингэж уралдаад л гол асуудлаа олж харах хэрэгтэй байгаа юм. Монгол наадмын анхдагч мөн чанар бол хэн ч оролцох боломжтойд байдаг. Энд ялгах, хасах, хориглох тухай ойлголт байж болохгүй. Тэгвэл наадам биш, спортын тэмцээн болж хувирна. Магадгүй цэвэр араб адуу түрүүлэг л дээ. Эндээс ямархуу дүр зураг гарч ирэх, тэр нь манай уламжлал соёл мөн эсэх, цаашдаа тэгвэл үүгээр явах нь зөв буруу эсэх, өөр түвшний шинэ уралдаантай болох эсэх гээд олон зүйл тодорхой болж ирнэ. Хамгийн гол нь бид эндээс 7 дугаар сард болдог улс, аймаг, сумдын наадмууд маань үндэсний спорт юмуу, биеийн тамир дээр суурилсан спортын нэг төрөл юмуу гэдгийнхээ зааг ялгаа, мөн чанар, утга агуулга, зорилгоо олж харах юм. Монгол наадам олон зууны түүхэн уламжлалтай бөгөөд монголчууд гэж байгаа үед цаг зуурын үзэгдлүүдэд хэзээ ч бүдгэрэхгүй. Түүнээс биш сэрвээ хэмжинэ гэдэг сэтгэлээ хуурсан ажил. Юуг ч өөрчлөхгүй. Олон хүмүүс өөрчилнө гэж найддагт би гайхдаг, цаг хугацаа харуулах биз ээ. Сэрвээ хэмждэг хүн нь өөрөө ингэж ярьж байгааг гайхах хүмүүс гарах л байх. Тэр бол миний үүрэгт ажил, харин энэ бол миний хувийн бодол юм.

Өдрийн сонин


Сэтгэгдэл

злчин [202.179.24.107] 2021-01-11 05:47:06

Ер нь уралдах моридийн зайг сунгаад эрлийз нас гэхгуйгээр уралдуулах хэрэгтэй. Ганц эрдийз азрага уралдуулсаар байгаад манлай уяач болсон хун байж л бна шуу дээ. Ер нь энэ цол ямар хэрэгтэй юм бэ. Тэр жидийнх нь ур дунгээр л байр эзлуулээл шагнаж урамшуулдаг байвал болоо юм биш уу. Морь уяж цасан шуурганд гэдсээ илж гэртээ суусан гавьяат малчин, ходолморийн баатар шуурганд уруудсан адуугаа тогтоон маллаж бгаа жирийн уяач 2- ийн аль жинхэнэ гавьяат баатар вэ??? Одоо М.Энхболдын дурмтйг оорчилье Батсайхан дуу мэдхээс морь мэддэг ч юу л бол Баярмагнай гэж нэг том эрдэмтэн адуу ухэр 2 ялгахгуй ухрийг ямар ч уулдрээр гэнэ цусыг нь сайжруулаад байхад юу ч дугардаггуй мортлоо морин дээр хэруул хийгээд байх юм гэж тэнэгтсэн байна. Ухэр эрийн гурван наадамд ордоггуй юм суу арвин авах, мах ихтэй болгохийн тулд эрлийзжуулж бгаа юмаа малаа туунээс хурдан ухэр гаргаж авах гэж бгаа юм биш тэнэгээ.

болд [103.57.92.89] 2021-01-10 17:38:32

Холбооныхоо гаргасан дүрэм,журамаараал уралдаач дээ.

Бат [188.168.155.154] 2021-01-10 14:13:46

Ямар нэгэн аргаар хэруул маргаан хийж дундуур яг ижил эрлийз адуугаар уралдаад байгаа хэдэн хун нохойд яс хаяж огоод уралцаж байх хооронд туруулж айрагдаад л байгаа биздээ айрагдсан аравт орсон адуунууд дунд монгол адуу харав уу .ингэж хэл ам хэруул шуугиан болж ..байхаар.нас насаар нь л уралдуулчихвал шудрага болно .баахан холс ходолмор болж ирчихээд хасагдчихаад хоосон буцаж байхаар адилхан л алтан тууртууд тоосоо оргож уралдчихаад буцдаг болсон нь зов болно хурдан морины уралдаан болохоос монгол морины уралдаан .в Унэнийг хэлэхэд эрлийз адуугуй уяач байхгуй болсон .янз бурийн шалтагаар хасаж хаяад байгаа хэдхэн хуний эрх ашиг хамгаалсан зохион байгуулалттай мафын байгууллагыг зогсоох болсон Тороогийн зов

Хуц [66.181.161.80] 2021-01-10 10:25:28

Үзэл бодолдоо тууштай биш Ийм балай гаруудаас болж л хамаг хэрүүл асуудал үүсэж бна яасан сэрвээ хэмжих нь зөв гээд зүтгээд бсан

Зочин [202.126.90.5] 2021-01-10 09:49:42

Цаг алдахгүй шийдэх , хэлэлцүүлэх ѳчнѳѳн их ажил бгаа юм бна даа. Сайхан ярилцлага болжээ. Тѳрѳѳд ажилын ѳндѳр амжилт хүсэн ерѳѳе.

Зочин [66.181.188.37] 2021-01-10 09:29:44

Эрлийз морьтой хүнээс ямар мал нь яриа авдаг байнаа. Ухаан санаа чинь зүгээрүү сэтгүүлчээ.

g [103.26.193.108] 2021-01-10 07:58:53

nasaar shudleed uraldwal barav.

Зочин [66.181.177.50] 2021-01-09 18:33:53

Монгол малын удмын санг эрлийз хурлийз болгон үгүй хийх гэсэн оролплого л харагдаад байх шиг янзтай даа.

Lag ulsuud shuu hahahahahah [64.119.26.138] 2021-01-09 12:35:26

Sda unuudur mongold tsever mongol aduu gj bga yumuu.

Зочин [202.126.90.38] 2021-01-09 11:13:50

Эрлийз дээд 15км, дунд 10км, доод 5км. Эрлийз морьдын эздэд цол битгий өг.

Зочин [202.126.90.38] 2021-01-09 11:01:44

Их нас 40км зайд уралдвал ирж чадах болуу? Азарга 35км, соёолон 30км, хязаалан 25км, шүдлэн 20км, даага 15км болгоод холиод уралдуул, үхэх нь үхээд үлдэх нь үлдэнэ.

Ононбилэг [122.201.21.127] 2021-01-09 06:48:19

Хуцаач цэлцийсэн баньд минь. Даага чихдээд эмээл тохдог болчихоод гуцаарай муу гурилан боов минь

цог [103.10.22.86] 2021-01-09 03:09:02

УИХ түүний гишүүд улс орны доторх жижиг сажиг бүх зүйлд их мэдэгчийн байр сууринаас оролцдогоо болих хэрэгтэй . бүр зайлшгүй хууль байлгах шаардлагатай бол тухайн мэргэжлийн байгууллага холбоодоос нь гаргасан дүрэм журмыг шууд хууль болгон батлаад явах нь зөв . өөр олон том зүйл шийдэх асуудал цаана чинь байна.

цог [103.10.22.86] 2021-01-09 02:50:44

наадам үндэсний үе уламжлан ирсэн гайхамшигт соёл үүнийг одоо үеийн бузар булай гутааж байгаа . бөх. морь . харваачдын холбоод нь дүрэм журам гарган үнэн зөв шудрага шийдвэрлээд явахад УИХ заавал хууль гарган оролцох шаардлага үгүй . дороос гарсан саналаар нь ерөнхийлөгч цол шагналаа олгох нь зүйтэй .наадмаа цэвэр ариун байлгая.

цог [103.10.22.86] 2021-01-09 02:37:14

улс орон эдийн засаг , үйлдвэржилт бүх зүйлийг хамарсан эгзэгтэй цаг үед УИХ наадамын гурван хоног болоод өнгөрөх үйл ажиллагааг хэлэлцэж байна гэдэг дэндүү хөлдүү арчаагүй ер нь хийх ажлаа олж ядсан хэрэг .

Зочин [202.9.46.147] 2021-01-08 17:37:15

Chi ter moritoigoo urald malaa

Хахаха [202.126.90.82] 2021-01-08 16:49:10

Энэ нэг ТӨМСГӨН толгойтой пизда жилийн өмнө ярьж байснаасаа эргэж буцсан юм шааж явах юмаа.хөлдүү пизда.Зарчимаа тодорхойлно ч гэх шиг

Зочин [192.82.76.79] 2021-01-08 06:08:35

морин тойруулагтай болож энэ асуудал шийдэх биш үү 1 ба 2 ба 3дугаар үеийн ирлийз адуу гаж ялгаад 3 дугаар үес нь монгол цусны адуу гэж үзх юм биш үү ирзийз удамын мор бүр удамын бүртгэтй байх

Зочин [64.119.19.43] 2021-01-08 05:29:04

Бөх морь гэж утгаа алдсан шуналын типнүүдийн хор найруулдаг газар болсон одоо ямарч бай шагналгүй сонирхсон завтай хэд нь баридаж уралддаг болговол таарна

зочин [202.126.88.217] 2021-01-08 05:10:54

мориноосоо хэрэггүй шаарнууд. морийг уналга идэшэнд хэрэглэнэ. энэ шаарнуудыг юунд ч хэрэглэлтэй билээ. хэнд ч хэрэггүй.

Үхэрнүүдэд [66.181.188.163] 2021-01-08 05:09:15

Хөлдүү пиздануудаа юун морь бөх вэ.

Зочин [202.9.46.135] 2021-01-08 05:06:55

Yun mori ve. Yasan tsevdeg setgeltei uls ve. Tahalaa yaj zailuulah.g bodohgui bnu. Zahiin duurg.n ail.d ideh uuh hool und yay gj baihad mori naadam yriad suuj baihiin. Iim chuluu shig setgeltei baihad mori nohoi yriad sj bh saihan bnuu.

Зочин [202.9.46.135] 2021-01-08 05:03:56

yun mori ve.

Зочин [103.212.119.157] 2021-01-08 04:19:39

Зүсээр нь ялгаснаас Их хурал, Засгийн газар, Дээд шүүх, Цэцийн гишүүдийнхийг нэг тусдаа, аймаг, нийслэлийн түвшний мяндагтнуудынхыг нэг тусдаа, тэгээд бусад хүмүүсийнх гэвэл ямар вэ?

dsd [66.181.183.175] 2021-01-08 04:14:38

wahah

Зочин [66.181.161.62] 2021-01-08 04:03:36

Мундаг ухаалаг залуу юмаа. Япон сумо-д Монголчууд ялаад байгаатай утга нэг. Монгол адуу араб адуу болох уу гэдэг л асуудал.

Зочин [202.126.88.139] 2021-01-08 03:05:52

Юун морь,юун наадам бэ ,наана чинь вирус ......

Зочин [202.55.188.104] 2021-01-08 06:02:04

Чи бол

kub [103.57.95.114] 2021-01-08 02:56:51

tegvel tegeed mongol morinu udmyn sang baikhgui 1-2 udaa uralddag mungunii moridoor solikh yum bn

зочин [202.126.90.146] 2021-01-08 02:50:34

наадам гэж баячуудын л зугаа болж дээ юун морь гэж солиороод байгаа юм короноогоосоо салах минь

Юу морь [66.181.161.75] 2021-01-08 02:48:06

Юун хурдан морь вэ. Өөр юм бодож чадахгүй байнуу

Зочин [203.91.115.47] 2021-01-08 02:42:09

Энэ нэг морь бөх яриад байгаа хэдэн паразитуудыг хорионд хийчихэж болохгүй юу?

Зочин [98.253.30.34] 2021-01-08 02:39:19

Heden adguus uralduulhad uhsendee ingej sanaa zovdog bnaa. Oor olon chihal shiideh asuudal bmaar iym eren. Mori uraldaj, boh barildaj, sur harvahgui l bol MGL uls mohchih iym shig bodoj setgej bdg garuud bol ene heden adguusnii orond oorsdoo hoorondo urald uzej jool ineey.

Зочин [203.91.115.49] 2021-01-10 07:55:22

Энд сэтгэгдэл бичсэн зарим хүмүүс өв соёл гэж мэддэггүй өнөө маргаашаа мэддэг хүмүүс байдаг юм шигээ бариад идчих вий дээ бурхан минь

zochin [202.9.46.210] 2021-01-08 02:39:17

irged ni idekh khoolgui 100 jiliin oigoo ugtaj b.na daa...

зочин [66.181.183.165] 2021-01-08 02:25:41

Энэ 76 ийн 70нь бараг уяач нэртэй байх. Цар тахалын үед яалтчгүй морь малаа хамаагүй ярьж чадахгүй шийрэгнээд байгаа болохоос. Үнэндээ энэ жил хотод наадам хийгээд яадгийн. Хөдөөнөө л тус тусдаа морио уралдуулна биз.

зочин [202.126.88.207] 2021-01-08 02:21:43

зөвхөн зүсээрнь ялгаж уралдуулья


37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.