Японд Бразилаас ирсэн хүмүүсээс коронавирусний өөр шинэ хувилбар илэрчээ

Aдмин / Гадаад мэдээ

ТОКИО. /NHK/. Японы Эрүүл мэндийн яам “Ханэда” нисэх буудалд энэ сарын эхээр ирсэн дөрвөн хүнээс Их Британи, Өмнөд Африкт илэрснээс өөр коронавирусний хувилбар илэрсэн талаар мэдээллээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, шинэ хувилбар өсвөр насныхаас 40 гаруй насны хүмүүст илэрсэн бөгөөд тэд бүгд Бразилын Амазонас мужаас иржээ.

Тэднийг коронавирусээр халдварласныг энэ сарын 2-нд нисэх буудалд оношилжээ. Улмаар Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн сорьцуудыг нь шинжлэхэд шинэ хувилбар болох нь тогтоогдсон байна.

Коронавирусний энэ төрлийн хувилбар Японы нисэх буудлын тусгаарлалтад анх удаа илэрсэн нь энэ юм. "Уг хувилбар илүү халдвартай юм уу илүү хүндээр өвчлүүлдэг гэх нотолгоо одоогоор байхгүй байна" гэж "Kyodo" агентлаг Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнг иш татан мэдээлжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [203.91.118.150] 2021-01-12 01:35:58

Хилээ нээчихээд эргүүтээд байгаа улсуудыг яалтай билээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.