СБД-ийн зарим хороодод хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо

Aдмин / Нийслэл

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас коронавируст /Ковид-19/ халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан өнөөдөр Онцгой комисс шуурхай хуралдаж, холбогдох арга хэмжээг зохион байгуулах Засаг даргын захирамж гарлаа. Уг захирамжаар 16 дугаар хорооны Бэлхийн 34 дүгээр гудамж болон тус хороотой хил залгаа 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 23 дугаар гудамж, 17 дугаар хорооны Дамбадаржаагийн 80 дугаар гудамж, 18 дугаар хорооны Бэлхийн 35 дугаар гудамжуудыг хамруулан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна.

Дээрх хугацаанд хэсэгчилсэн хязгаарлалт бүхий гудамж, бүсийн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хорьж, иргэдээс тандалт, шинжилгээ авахаар Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн Явуулын 6 баг ажиллаж эхэллээ. Мөн дүүргийн 1 дүгээр хорооны 23 дугаар байранд батлагдсан тохиолдол гарсан тул тус байрыг хамгаалалтад авч, Эрүүл мэндийн төвийн Явуулын шинжилгээний 2 баг оршин суугчдаас шинжилгээ авч байна. Хязгаарлалтын бүс дэх нийт 204 өрхийн 592 иргэн тандалт, шинжилгээнд хамрагдах юм.

Хэрэв та хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд амьдардаг бол халдварын илрүүлэг, шинжилгээний Явуулын багийн ажлыг хүндэтгэн, халдвар тархаахгүй байх, хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалахын тулд иргэнийхээ үүргийг биелүүлж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС



Сэтгэгдэл

Хотын сонгогч [202.126.90.126] 2021-01-26 14:43:58

Сумьяабазарын удирдан зохион байгуулах чадвар хэт сулаас хотод өвчлөл голомтлон тархаж байна.Иймд СУМЬЯАБАЗАРЫГ ОГЦРУУЛЖ чаддаг хүнийг томилох хэрэгтэй байна.Нийслэлийн ИТХ яараттай хуралдаж огцруулаач.

ULAANBAATAR bol emh zambaraagui jorlondoo jivsen zahiin baghan suurin tosgon shuu dee [59.153.115.232] 2021-01-26 12:03:03

10-20 say huntei hotuud yagaad zohion baiguulaltand orood golomtoo haaj bolood baigaa yum be bid uchiraa olohgui l hii sandraad baina chadahgui bol gadaadaas tuslamj guildaa 1 doloo honogt l uchriin oloh baih daa

Зочин [103.212.222.155] 2021-01-26 10:26:44

Кластераа хөөгөөд гүйцэхгүйээ. Би биш тэр мэддэг улсууд нь хэлээд байна. Яагаад Дарханы жишгээр 1 өрх 1 иргэнээ хийхгүй үгүй гээд зүтгээд байгаа юм вэ. Аль 12 сарын хөл хорионы үеэр хийгээд голомтоо хумичихсан бол тэр төрсөн эх ч хэлмэгдэхгүй байлаа. ЗГ ч огцрохгүй байлаа. Энийг ойлгох тийм хэцүү юм уу???

ttrt [203.91.112.242] 2021-01-26 11:42:47

Darhan UB 2 ijilhen uu....sain bod sain bod

УБ хотын уугуул иргэн [192.82.69.14] 2021-01-26 11:11:53

Дархан бол 70 мянган хүнтэй жижиг тосгон гэдгийг ойлгооч. Улаанбаатарт 1,3 сая хүн амьдарч байна. Ганц Баянзүрх дүүрэг гэхэд 350,000 хүнтэй..Дарханд тэг зогсолт хийхэд 20,000 өрхөд арай хий гэж хүнс юмыг нь хүргэж өгсөн гэсэн. Харин УБ-ын 500,000 өрхөд хэн хүнс юмыг нь хүргж өгөх вэ.. Яасан юм ойлгодоггүй тэнэг вэ чи.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.