АУ-ны доктор Г.Батбаатар: Вакцин тариулснаар асуудал шийдэгдэхгүй. Халдвартай зэрэгцэн амьдрах, түүнээс сэргийлэх, үр дүнтэй эмчилгээний асуудал цаашдаа ч байсаар байна

Aдмин / Эрүүл мэнд

ШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор, дархлаа судлаач, гавьяат багш Г.Батбаатартай ярилцлаа.


-Цар тахал гарснаас хойш хүн төрөлхтөн коронавирусийн эсрэг вакцины хүлээлтэд байлаа шүү дээ. Вакцин бол тухайн өвчний эсрэг дархлааг сайжруулах биологийн бэлдмэл. Гэвч вакцин тариулснаар бүх асуудал шийдэгдчихгүй гэж судлаачид хэлсээр байна?

-Дэлхий дээр маш олон өвчин үүсгэдэг, өвчин үүсгэдэггүй бичил биет өргөн тархсан байдаг. Хүн төрсөн цагаас эхлэн эдгээр бичил биеттэй танилцаж, мэдээллийг дархлааны “Ой санамж”-нд хадгалах, шаардлагатай тохиолдолд эргэн санаж идэвхжих онцгой чадварын ачаар өвчлөхгүй, эрүүл саруул амьдрах боломжтой болдог. Энэ чанарыг танин мэдсэнээр өвчин үүсгэгчийн тодорхой бүтцийг биед оруулах замаар дархлааны “Ой санамж”-ийг зориудаар үүсгэн халдварт өвчнөөс сэргийлэх аргыг нээсэн нь гайхамшиг юм. Өвчин үүсгэгчийн тухай дархлааны “Ой санамж” зориудаар үүсгэхэд ашиглаж буй бүтцийг вакцин гэж нэрлэдэг. Энгийнээр тайлбарлавал, коронавирусийн дархлааны эсэд танигдах бүтцийн тодорхой, тогтмол бүтцийг гарган авч тарьснаар уг вирусийн “Санамжийн эсүүд” үүсдэг. Вирус хүний биед нэвтрэхэд дархлааны эсүүд түүнийг өвөрмөцөөр таньж, идэвхжин маш богино хугацаанд идэвхжин вирусийг устгана гэсэн санаа юм л даа. Өөрөөр хэлбэл, коронавирусийн өвөрмөц мэдээллийг зориудаар урьдчилаад дархлааны эсүүдэд таниулахыг дархлаажуулалт гэж нэрлээд байгаа юм. Тэгэхээс вакцин гарснаар вирус бүрмөсөн устах, эсвэл вирусийн халдварт өртөхөө болино гэсэн үг биш. Ер нь вакцин тариулснаар бүх асуудал шийдэгдэхгүй. Коронавирус устахгүй нь ойлгомжтой учир цаашдаа зохицон амьдрах, халдвараас сэргийлэх арга замаа тодорхойлох нь чухал.

-Монгол Улс БНЭУ-аас коронавирусийн эсрэг вакцин нийлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор энэ вакцин нь баталгаатай, аюулгүй эсэх, гаж нөлөө нь юу вэ гэх зэргээр иргэдийн дунд эргэлзээ, санаа зовнил бий болоод байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Вакцин нь олон хэлбэртэй буюу гарган авах аргаас шалтгаалан бүтэц нь ч өөр. Вакцин бүтээх ажил нь нарийн хяналтын дор олон түвшний туршилтаар шалгагдаж байж үйлдвэрлэх зөвшөөрлөө эрх бүхий байгууллагаас авдаг нарийн төвөгтэй процесс юм. Тийм учир вакцины чанарт эргэлзэх, санаа зовних шаардлагагүй байх. Тэгээд ч шинжлэх ухаан хөгжсөн цаг үед амьдарч байна. Энэ вакциныг дэлхийн өндөр хөгжсөн улс орнууд ч хэрэглэж байна. Вакцин нь удмын хувьд харь шинжтэй, өндөр молекулт нэгдэл учир тухайн хүний дархлаа чадамжаас хамааран харилцан адилгүй хариу урвал үзүүлдэг. Гэхдээ амь насанд аюултай хэмжээнд хариу урвал үзүүлэхгүй байх, баталгаатай тохиолдолд эрх бүхий байгууллагаас нийтээр хэрэглэх зөвшөөрлийг олгоно.

-Вакцины найрлагад ямар бодисууд багтдаг вэ?

-Дээр хэлсэн вакцин олон хэлбэртэй. Одоогоор “Pfizzer”, “Moderna компанийн вакцин бол РНХ технологид суурилсан шинэ төрлийн вакцин юм. Харин Спутник V, Astra Zeneca вектор вакцин юм. Эдгээр вакцин 90-ээс дээш хувийн үр дүнтэй болохыг олон судалгаагаар баталж дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч бүртгээд байна. Тийм учраас эдгээр вакцины үр дүн, аюулгүй байдалд эргэлзэх шаардлагагүй. Хамгийн гол нь вакцины “Хүйтэн хэлхээний журам”-ыг чанд мөрдөх нь нэн чухал. Энэ нь үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгчид хэрэглэх хүртэлх тээвэрлэлт, хадгалалт, хэрэглээнд тавих стандарт шаардлага юм. Манай орны хувьд -70С градусын нөхцөлд тээвэрлэх, хадгалах, эцсийн хэрэглэгчид хүргэх дэд бүтэц нь ямар юм бол доо. Үүнийг тооцож байж ямар төрлийн вакцин, хаанаас, хэзээ авахаа шийдэх нь чухал.

-“Коронавирусийн эсрэг маш сайн вакцин гарлаа гэхэд үүсгэж байгаа дархлал нь тийм удаан тогтохгүй. Яагаад гэхээр вирусийн эсрэг дархлаа дандаа богино хугацаатай байдаг” гэж та нэг ярилцлагадаа дурдсан байсан.

-Коронавирусийн эсрэг вакциныг маш богино хугацаанд гарган авч, яаралтай шугамаар бүртгэн хэрэглэж байгаа учраас вирусийн эсрэг дархлаа хэр тогтвортой, ямар хугацаагаар тогтдогийг одоо үнэлэхэд хэтэрхий эрт байна. Ер нь вакцин гарган авч хэрэглэснээр бүх асуудал шийдэгдэхгүй шүү. Халдвартай зэрэгцэн амьдрах, түүнээс сэргийлэх, үр дүнтэй эмчилгээний асуудал цаашдаа ч байсаар байх нь ойлгомжтой. Магадгүй энэ вакциныг 2-3 жил тутам хэрэглэх шаардлагатай болохыг ч үгүйсгэхгүй.

-Анти вирусийн талаар хүмүүст илүү шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлахгүй юу?

-Вирусийн эсрэг дархлаа нь эсийн болон шингэний гэсэн хоёр хэлбэртэй. Товчхондоо вирусийн эсрэг эсийн дархлааны гол эффектор механизм “Эс хордуулагч Т лимфоцитээр” дамжин илэрнэ. Өөрөөр хэлбэл, вирусээр халдварласан өөрийн эсийг устгах замаар вирусийн халдвартай тэмцэнэ. Харин шингэний дархлааны урвалд “Иммуноглобулин” буюу эсрэг бие гэх өвөрмөц уураг чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, вирус хүний биед нэвтрэн орж эсэд халдварлахаас урьтаж эсрэг биетүүд холбогдож саармагжуулан биеэс зайлуулна. Тэгэхээр вакцин нь вирусийн эсрэг өвөрмөцөөр үйлчлэх “Эс хордуулагч Т эс” болон эсрэг биеийн үүсэлтийг өдөөдөг гэж ойлгож болно.

-Аюулгүй байдлаас шалтгаалж вакцин хийлгэхийг эсэргүүцэж байгаа хүмүүс ч байна?

-Мэргэжлийн хүний хувьд дахин хэлье. Шинжлэх ухаанд итгэж чадахгүй юм бол лам, бөө, шашинд итгэх үү. Өнөөдөр миний хувьд итгэж болох хамгийн зөв зүйл нь шинжлэх ухаан юм. Шинжлэх ухаанаар нотлогдсон, мэдлэг боловсрол улс орныг хөгжүүлнэ гэдэгт би итгэдэг.

ӨДРИЙН СОНИН Санжаагийн Лхамсүрэн

image


Сэтгэгдэл

Зочин [192.82.71.215] 2021-02-17 06:24:22

Zuv l hell bna. Shar, ulaan burkhan. tarvagan tahal, holer, mers, ebola geed olon uvchin, tahal bgaa shdee. Zohitsood amidraad l bgaa shdee ene delhiin humuus chin.

Зочин [103.57.95.204] 2021-02-16 11:49:40

dairan dr davas gehcheer hutsaad bdiin be tertee tergui ene udirdlaga cne avj heregjuulj bgaa ajiliin har bas amia hicheesen yuch medehgui shunaliin har hulgaa zelgii mungu idhees oor yuchgui humuus bn ter holoos yugaa hutsad bgaan be erno ain

Иргэн [64.119.27.153] 2021-02-16 05:24:58

Ямарч болов туссан ч хөнгөн хор хөнөөл багатай байх байх даа. Түүнээс биш устаж үгүй болохгүй байхоо

zochin [66.181.161.2] 2021-02-16 01:23:23

medlegui gehd medleggui,yarisni shig chini bish bn,surgul tigssn nertenguud ichmeer ichmeer

Зочин [103.229.120.104] 2021-02-15 23:46:31

Haniadny vaccine hilgesen ch haniad hurdeg l biz dee. Terentei l adil shd

А.Туваандорж [66.181.161.52] 2021-02-15 23:05:05

Дэлхийн хүн амыг цөөлөх элдэв бодлого үргэлж ярьж сэдэж хэрэгжүүлж байдаг Барууныхан. Тэдний гар хөл оролцрж болзошгүй улс орнуудын вакцинд сэжигтэй.үл итгэж хандах ёстой.Хэрэг хуучруулаад хэд гурван жилийн дараа үхүүлэх юм хамт хийж ч Мэдэх аюултай гэж айгаад байна. Алтан орд гүрний залгамж.ах дүүсэж олон жил явсан.хүн ам цөөрүүлэх бодлогогүй ОХУ-н вакцинаар тариулмаар ббайна..Яах уу.Болох уу!!!!

Зочин [202.55.188.97] 2021-02-15 12:28:09

Yamar ch vaccine usreel 1 uliral daana, tegeheer vaccine 1 udaa hiigeel darna gej baihgui, yavaandaa korona tomuu shig togtoj uldene. Harin bid dasan zohitsoj amidrahaas uur argagui

Зочин [64.119.18.2] 2021-02-15 12:11:23

ямар хүнд вакцин хийлгэж болохгүй вэ харшилтай даралттай хүнд ямар вэ, энэ талаар ЭМЯ тусгай мэдээлэл өгмөөр байна

ИРГЭД [64.119.18.2] 2021-02-15 12:10:08

ОРОСЫН ВАКЦИНЫГ ХИЙЛГЭВЭЛ ЗҮГЭЭР ЮМ БИШҮҮ, ТВ-ЭЭР ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУД ХҮРТЭЛ ОРОСЫН ВАКЦИНЫГ АВАХ ХҮСЭЛТЭЭ ӨГӨӨД БАЙНА ГЭЭД ЯРЬЖ БАЙСАН Ш ДЭ, МОНГОЛЧУУД УГ НЬ ЭРТНЭЭСЭЭ Л ОРОСЫН ЭМ ТАРИА ИХ ХЭРЭГЛЭЖ БАЙСАН УЛС ШҮҮ ДЭЭ. ХУВЬ ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ МӨНГӨӨ ТӨЛӨӨД ОРОСЫН ВАКЦИНЫГ ХИЙЛГЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ ХӨРШ ЗЭРГЭЛДЭЭ БАЙЖ УГ НЬ ОРОСЫН Л ВАКЦИН АВЧВАЛ ЗҮГЭЭР БАЙМААР

Зочин [103.26.195.237] 2021-02-15 10:02:07

маш энгийнээр сайхан ярилцлага болжээ.Ойлго,Түгээ.Хүртээ

зочин [59.153.85.119] 2021-02-15 09:24:24

Ийм хүнд хэцүү үед дархлааны эрдэмтэн болсон та мэргэжлийнхээ дагуу дэлгэрэнгүй заавар зөвөлгөөг нийтэлж өгнө үү. Монгол вирус судлаас олон доктор байдаг юм билээ. Та бүгд нийлээд вакцин гаргах талаар ажиллаж чадах уу? Чадна гэвэл төр засагаар дэмжүүлэн ажилаад үзээч. Монгол эрдэмтэд вакцин гаргаж чадна гэдэгт итгэдэг.

Зочин [103.212.118.148] 2021-02-15 09:18:46

Энэ одоо мэдээжийн юм ярих юм яаж доктор энэ тэр болдог байнаа

temuujin [192.82.74.85] 2021-02-15 08:17:26

тэгвэл вакцинаар яах гээд байгаан?

Org [66.181.189.204] 2021-02-15 08:07:03

Чи л цуг амьдар даа.

зочин [43.242.243.253] 2021-02-15 07:42:54

Сайн тайлбарлажээ. Амсалмаа авгайн оронд мэдээ өгүүлээч товч тодорхой

zochin [103.229.122.121] 2021-02-15 07:18:00

Batbaatar gj 1 darvalzsan ulaan arhichin bgaa ym barag antegin antetila ylgah uu daa

Зочин [202.131.227.51] 2021-02-15 07:42:40

мангар оюуны хомсдолоо ядаж зөв бичдэг болчоод хүн муул малаа

Зочин [202.131.227.51] 2021-02-15 07:40:03

Батбаатарын дэргэд чиний мэдлэг дэндүү жулдана даа хөөрхий.

зочин [66.181.178.225] 2021-02-15 06:16:55

манай эмч нар эдгээгээд 30 40 өөр нь эмнэлэгээс гаргаад байгаа, эмийг нь гаргаа шаацын биш биз дээ айн хахаха? Тэрүүхэндээ булганаад нуугаа шаагаад байгаа юм би биз дээ одоо л шаадаг газар шдээ

Зочин [64.119.16.78] 2021-02-15 05:58:59

Нэг л их цэцэн ухаантай хүмүүс болчих юм хүний хийж байгааг зөв талаас нь харж болохгүй юү

Зочин [66.181.177.213] 2021-02-15 05:24:42

Ам нь ангалзахаас өөр шид алга

Зочин [139.5.219.162] 2021-02-15 04:46:29

muu amtai sda vee ter coronotoogoo aril tsaashaa

Зочин [66.181.184.111] 2021-02-15 04:19:29

ym oilgohgui ene taliin medleggui humuus yu yriad baigaa ym be.ene hun unen n l ym yrij bn er n darhlaanii asuudaltai humuus darhlaa daranguildag em uudag humuus vaktsin hiilgej boloh u.ene talaar tuhain ued n medeelel uguh bailgui de

зочин [192.82.74.226] 2021-02-15 04:04:31

Энэ хүн ярилцлагтаа хэнийг ч доромжлоогүй л байна шүү дээ өвгөн гуай

зочин [192.82.74.226] 2021-02-15 04:03:23

зүгээр л ярилцлага өгсөн хүнийг яагаад доромжлоод байгаа юм бэ. Энэ хүнд атаархаад албан тушаал булаацалдаад хоролмаадаад байгаа юм уу

Irgen [192.82.71.20] 2021-02-15 07:15:58

Mergejliin uudnees chuhal zyil helsen baina dan gants vactdind naidah hereggyi hyn buriin charmailt heregtei. Dor burdee deglemee sahih heregtei

З [59.153.87.162] 2021-02-15 03:57:39

ХАА САЙГҮЙ ХУЦАЖ БАЙДАГ ЧОНОТОЙ НИЙЛСЭН ХУЛГАЙЧ НОХОЙ ЦААШАА

Зочин [202.126.89.130] 2021-02-15 03:44:49

Энэ хүн ч ярилцлага өгөх дуртай мөртлөө мэдэх юм ч тааруухан юм биш үү

Зочин [103.10.23.149] 2021-02-15 03:36:33

Монголд зүгээр ярьж чалчаад сууж бдаг докторууд үй олноороо татварын мөнгөөр цалинжаад бж бдаг

Зочин [202.131.227.51] 2021-02-15 03:43:14

Чи ядаж байхад ярьж ч чадахгүй мулгуу, боловсролгүй хүн байна

Зочин [66.181.179.192] 2021-02-15 03:23:23

Нэг л их мэдлэгтэй хүн бас их муу амтай юм байна.

Зочин [64.119.23.172] 2021-02-15 07:50:42

ASTRAZENEKA GEDEG VAKTSIN UNEXEER (90 XUVI MAGADLALTAI GEJUU? ZARIM NI 60 XUVI GEX UOM. NEG MOR ZUV XELMEERDEE

zochin [66.181.182.243] 2021-02-15 03:08:36

76 chini oorsdoo sainiig ni zahialj hiilgeed ardad yu shahaj magadgui novsuud. ygaad odoo boltol haanaas yu avsnaa helehgui bgaa ni ih nootoi bn

Зочин [49.0.142.38] 2021-02-15 02:55:14

ТА ИХ МЭДЛЭТЭЙ БАЙР БОЛНОО ТИЙМ Л САЙН ЮМ БОЛ ЭНЭ ӨВЧНИЙГ АНАГААЧИХГҮЙ ЯАСАН ЮМ ШИНЖЛЭН УХААНД ИТГЭХГҮЙДЭЭ БИШ ВАКЦИНЫ ЧАНАРТ ЭРГЭЛЗЭЖ БАЙНА ДАРХЛАА ТОГТООХ ЧАДВАР НЬ 60 ХУВЬТАЙ ВАКЦИН ХИЙЛГЭХ ҮҮ 91 ХУВЬТАЙГ ХИЙЛГЭХ ҮҮ ГЭДЭГТ БАЙНАА ДОКТОРОО МЭДЭЭЛЭЛЭЭР ЭНЭТХЭГЭЭС ИРЭХ ВАКЦИН ДАРХЛАА ТОГТООГЧ ИЖ МАГАДГҮЙ ҮГҮЙЧ БАЙЖ МАГАДГҮЙ ГЭЭ БИЗ ДЭЭ

Зочин [202.131.227.51] 2021-02-15 03:42:09

Та лам багшаасаа асуусан нь дээр байхаа

zochin [202.9.46.61] 2021-02-15 02:03:37

Oruulj irex vakatsinaa bygdiig ni Sodbaatart tarij turshilt xii. Ter xyn mongold koronoo oruulj irsen.


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.