Ковидын дараах ЗОЧНЫ ӨРӨӨ

Aдмин / Эдийн засаг

Өнгөрсөн долоо хоногийн хөл хориотой өдрүүдэд дэлгэцэнд зарцуулсан хугацаа 36 хувийн өсөлттэй гарсан тухай ухаалаг гар утсанд ирүүлсэн тайланд дурдсан байв. Хорио цээрийн дэглэмээс шалтгаалан бидний амьдралын ихэнх цаг мөчүүд гэр бүлийн хүрээнд өрнөдөг болсон. Гэрээсээ ажиллаж, унтлагын хувцастайгаа албан уулзалт хийж, буйдангаасаа виртуал аялалд гарах нь өнөөдөр жирийн үзэгдэлд тооцогдоно. Энэ бүхний ард бид утсаараа бүхнийг амжуулан цахим шилжилтийн эзэд болсоор байна. Үүний нэг баталгаа нь Мобиком корпорациас гаргасан мэдээлэлд[1] 2020 онд хэрэглэгчдийн интернэт хэрэглээ хоёр дахин өсөлттэй байсан бөгөөд оны төгсгөл гэхэд иргэдийн дижитал сувгийн үйлчилгээ эхний хагас жилээс долоо дахин нэмэгдсэн гэв. Тэгвэл Ковидын дараах бидний зочны өрөө хэрхэн өөрчлөгдсөн бэ? Яагаад бид гэр бүлээрээ энэ өөрчлөлтөд бэлэн байж, дасан зохицох учиртай вэ? Үүнтэй холбогдуулан ХААН Банк #ШинэЭгэлд хамтдаа цувралынхаа шинэ нийтлэлийг бэлтгэлээ.

Утга учиртай харилцаа

Ковидын дараах зочны өрөөнд өмнөхтэй харьцуулахад эерэг нэг томоохон өөрчлөлт бий болсон нь гэртээ хайртай дотны хүмүүстэйгээ бид илүү их цагийг өнгөрүүлэх болсноор тэр хэрээр халуун дулаан хайр халамжаа мэдрүүлж, утга учиртай харилцаа, хүндлэл үүсэж, биенээ илүү их танин мэдэх боломж бүрдэв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид[2] гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж, танд тусалж чадах нэгэнтэй илүү их ярилцахыг зөвлөсөн. Утга учиртай харилцааг эрхэмлэж, хайртай нэгэнтэйгээ халуун дотно харилцах л Ковидын дараах зочны өрөөний “сүнс” нь байх болно.

Гэрээсээ ажиллах шинэ хэв маяг

Ажлын оффисыг нүүлгэж, гэрээсээ ажиллах шинэ хэв маягт бид жилийн турш суралцав. Ажилдаа төвлөрч төвдөхгүй аар саар зүйлд сатаарч эхэндээ амаргүй байсан нь үнэн. Гэсэн хэдий ч аажим аажмаар бид дасан зохицож гэрийнхээ аль нэг хэсэгт өөрийн ажиллах орчныг бүрдүүлэн төвхнөж, ажиллах арга барилаа чадмагаар олж сураад байна. Цахим уулзалтын үеэр хүүхдүүд цаана нь шуугилдах, зурагтын чимээ тод дуулдах, хэн нэгний яриа гэнэт сонсогдох нь гайхахаар зүйл огтоос биш болсон билээ. Харин ийм орчинд бид илүү төвлөрч, ажлаа цалгардуулахгүй хийж сурч байгаа нь олзуурхууштай биш гэж үү. Гэр бүлийн гишүүдийн дунд шинэ дүрэм журам тогтоох гарцаагүй шаардлага үүссэнийг онцлууштай. Ажлын ширээнд хүүхдүүд ойртохгүй байх, хуралтай үед үймүүлэхгүй байх, хэрэгтэй бичиг цаасанд хүрэхгүй байх, эмх цэгцтэй байх гэхчилэн шинэ дүрмийг бүгд мөрдөх хэрэгтэй болсон. Бидэнд шинэ орчин нөхцөлд ажиллаж сурах шинэ сорилтыг Ковид дагуулав. Магадгүй ажлын байрууд ч яваандаа зайнаас болохыг үгүйсгэхгүй. Гэрээсээ ажиллахдаа хэрхэн бүтээмжтэй ажиллах тухай мэргэжлийн эмчийн зөвлөгөөг энд дарж унших боломжтой.

Хэмнэлт бас дахин хэмнэлт

Ковидын дараах амьдралд гэр бүлийн төсөв илүү хэмнэлттэй болсныг онцлохгүй байхын аргагүй. Гэхдээ мэдээж хэрэг ажил нь хэвийн үргэлжилж буй, цалин орлого нь тасалдаагүй хүмүүсийн хувьд шүү дээ. Ажилдаа ирж очих унааны шатахуун хамгийн түрүүнд хэмнэгдсэн. Өглөө бүр өөртөө онцгойлон цаг зарцуулж, гоёж гангалах, нүүр будах шаардлагагүй болж, тэр хэрээр гоо сайхны бүтээгдэхүүн, сольж өмсөх хувцсанд арвитай болсныг хүүхнүүд онцолж байна. Хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэрэгцээндээ зарцуулдаг ойр зуурын мөнгө, өдрийн хоол, кофешопт үрдэг бага сага мөнгө мөн л хэмнэгдсэн.

Тэгвэл энэ бүхэн үгүй болсноор хэмнэсэн мөнгөөрөө хуримтлал үүсгэх, гэр бүлийн гишүүддээ хэрэгтэй зүйлийг нь авч өгөх, эртнээс төлөвлөсөн томоохон худалдан авалт хийх гэхчилэн хамтдаа шийдэж, мөнгөө зарцуулах боломжийг олгоод байна.


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.190] 2021-02-16 06:42:32

ажил амьдрал ахуй нөхцөлд мэдээуж өөрчлөлт гарч байнадаа. Энэ хэвээрээ өөрчлөлтөд дасан зохицож улам ухаалаг байдлаар зохиоцуулж байх хэрэгтэй боллоо. Энэ бол хэт чамирхах, нэг нэгэндээ өнгө мөнгөөр гайхуулах, баярхах, хөрөнгө мөнгөнд хэт шунах, садар самуун явдалд дурлах, ажил амьдралын хэвийн зүйлээ нэгнээсээ нуун далдлах, буруу үйлдэл зуршилтай болохоос сэргийлсэн ухаалаг амьдралд хүргэх нээлт болох ёстой боллоодоо таминь ээ.

Зочин [66.181.161.61] 2021-02-16 05:09:32

“ зочины өрөө “ гэсэн нэр өөрчлөгдсөн гэх гээд л зүдрээд байна аа даа ...


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.