Японд ганц бие хүмүүс хэд байгааг тоолно

Aдмин / Гадаад мэдээ

ТОКИО. /TASS/. Японы Засгийн газар ганц бие хүмүүст туслах зорилгоор ийм хүмүүсийн тоог нарийн тогтоох тооллогыг орон даяар хийхээр болжээ.

Энэ тухай Японы Бүс нутгийн хөгжлийн сайд Тэцүши Сакамото Токио хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт дахин байгуулсан ганц бие хүмүүсийн асуудал эрхэлсэн сайдын албыг давхар хашиж буй юм.

Түүний хэлснээр, Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газарт энэ асуудлыг шийдвэрлэх тусгай хэлтэс байгуулна. Эхний ээлжид уг хэлтэст 10 орчим хүн ажиллах аж. Тэд үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг боловсруулж, төсвөөс хүсэх зардлын өргөдөл, тооллого явуулах зааврыг бэлтгэнэ. Дараа нь хэлтсийн бааз суурин дээр ганц бие хүмүүсийн асуудлыг шийдэх байгууллага байгуулахаар төлөвлөжээ.

Уг байгууллага нь ганцаараа амьдардаг, гэр бүлгүй хүмүүсийн асуудлыг зохицуулаад зогсохгүй ялангуяа залуусын дунд ихсэж байгаа амиа хорлоход хүргэдэг ганцаардал, сэтгэл гутралын асуудлыг шийдвэрлэх аж. Энэ асуудал Японд цар тахлын үед улам хурцаджээ.

Японд 2020 онд амиа хорлосон хүмүүсийн тоо сүүлийн 11 жилд анх удаа нэмэгджээ. Тус улсын цагдаагийн газрын урьдчилсан мэдээллээр, өнгөрсөн жил 21 мянга орчим хүн амиа хорлосон бөгөөд энэ нь өмнөх оныхоос 3.7 нэгжээр өссөн үзүүлэлт аж. Эмэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын тоо 14.5 нэгжээр өсжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.87] 2021-02-16 12:21:26

Ирээдүйд устаж үгүй болох орон. Арал нь ирээдүйд далайд живнэ.

Зочин [66.181.161.28] 2021-02-16 13:45:59

Муу ёртой үхэж байсан новш бн да чи

Зочин [192.82.67.25] 2021-02-16 08:51:57

Manai mongold irj hurgen oroo end emegteichuudiin iluudel bolchihood barilgachin hytaduudtai suujina erh bish hytadaasaa Japan ni deer bailgui

Зочин [66.181.182.50] 2021-02-16 09:16:56

Tanai ohiduudiig toohgui

Badarch taxar [64.119.24.222] 2021-02-16 07:16:38

Mongold toolooch hotod ih olon bga

Сараа [121.101.238.60] 2021-02-16 05:46:42

Амиа хорооно гэдэг үхсэнийхээ дараа төрлөө олж чадахгүй чөтгөр болж байгаа юм даа. Япон тэгэхлээр хэдэн арав зуун мянгаар тогтохгүй их буг чөтгөртэй юм байна даа.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.