Улс төр хүн чанаргүй зөвхөн наймаа юу: МАН, МАХН-тай нэгдэх сураг

Aдмин / Улстөр

МАН, МАХН нэгдэх сураг гарч эхэллээ. Энэ нь хагаралдан тэмцэлдэж, нэгнээ оймсыг нь гозолзуулан хорьж байсан үйл хэрэг түүх болон үлдэж ашиг хонжоо тохироон дээр өстнүүд хүртэл нэгдэж чадахыг ард түмэндээ баталсан хэрэг болно. Гэхдээ өнөө цагт ард түмэн тэнэг биш болохоор их л муухай жүжиг харагдана. Хэн нь ямар ашиг хүртэж байгаа нь ил өрнөх байх. Нөгөө л албан тушаалд томилогдож, УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихээс эхлээд МАН болон МАХН-ын наймаа хэрхэн өрнөх нь тодорхой. Одоо нэгдэх сураг гарч эхэлсэн МАН, МАХН-ын талаар сэтгүүлч Мөнхбаясгалан бичихдээ, МАХН нэрнээс Х үсгийг хассан түүхийг өгүүлэхдээ, “МАХН гэсэн нэрийг хэн нэгэнд өмчлүүлэхгүйн төлөөх дажинд МАН-ын залуус У.Хүрэлсүхийн даалгавраар уухайлан орцгоолоо. Нэг жишээ сонирхуулахад одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэхэд л Монголын Ардчилсан Хөгжлийн Нам, товчилвол МАХН гэсэн арваад намын нэр эзэмшдэг болж таарав. Гэвч тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН товчлолтой Монгол Ардын хувьсгалт нам нэрийг Н.Энхбаярт өгснөөр энэ намын мөнхийн зовлон эхэлсэн түүхтэй. “Х” үсэгний хэргийн дүйвээнээр У.Хүрэлсүх Бодоогийн удам болж үзээд эцэстээ жанжин Сүхбаатарын зээ болсноор нэг юм түүх түр амсхийв. Ёоох гэж... “Нам нэрээ солиод сонгуульд ялагдвал би толгойгоороо хариуцлага хүлээнэ “ гэсэн У.Хүрэлсүх 2012 онд намаа ялагдуулах нь тэр. Сү.Батболд, У.Хүрэлсүх нарт хариуцлага тооцох юм болов” гэжээ. Нээрээ л нэгэн цагт МАХН байсан МАН одоо 100 жилийн ой дээрээ МАХН-тай нэгдэж, нэрээ сэргээх биш юм байгаа гэдэг бодол төрнө. Учир нь одоо МАН-ын нэр хүнд иргэдийн унаж нэгэнтээ итгэлийг нь алдаж ирснийг МАН-ынхан өөрөө мэдэж байгаа. Энэ байдлаараа удвал тэд СҮХ ээр эхэлсэн энэ нам СҮХ-ээр дуусах магадлалтай болж таарна. Иймээс ч тэд байж болох бүхий л аргыг хайж сүвэгчилж байна. Иймдээ ч МАХН-ын дарга Н.Энхбаярын тавьсан байж болзошгүй санал болох МАХН нэрээ сэргээх асуудлыг МАН зөвшөөрвөл цаашид бас юу өрнөх вэ. Галзуурсан мэт боловч улс төрд хүний санаанд оромгүй үйл явдлууд гарч ирдэг нь нууц биш ил юм.

МАН, МАХН нэгдвэл нөгөө талаас АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хэн байхаас үл хамааран МАН их л сандарч буйн илрэл гэж харагдаж байна. МАН-д ашигтай буй ганц зүйл нь АН морь унасан толгойгүй бүр эзэнгүй болсонтой холбоотой. Одоо АН-ын гишүүд хоорондоо намынхаа талаар ярихдаа аль АН билээ гэдэг болж. Учир нь хоёр, гурав хуваагдсан энэ хүчний орон зай нэгэнт суларч, УИХ-д суусан гишүүдийнх нь хүч бяр, ухаан дутаж, улс төрийн томоохон тоглолтоос арчигдах дээрээ тулж байна. АН-ын дарга байсан ч АН-аас хөөгдөх шахуу гарсан Н.Алтанхуягаас өөр чуулганд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй жинтэй улс төрч алга. АН-ынхан гэж зангараг дутсан хэдэн гишүүн суудаг боллоо. АН энэ янзаараа мухардалд орвол АН-ын гишүүдэд бус харин ард түмэнд сөрөг үр дагавартай. Учир нь МАН-д хэт их эрх мэдэл төвлөрсөн энэ цагт тэдэнд цензур алга. Цензурдэж байж тэдний хийх дур зоргоороо үйлдлийг бага ч гэсэн зогсоож дийлнэ. Гэтэл АН амьсгал хураахаас наагуур байдаг. Бас л 1996 оных шиг улс төр өрнөж, засаг төр тогтворгүй ёстой юу ч болоод байгаа юм ойлгох юм алга болж байна.

Энэ нөхцөлд МАН МАХН нэгдэх нь АН-ыг улс төрөөс бүр мөсөн гаргах ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах магадлалыг улам нэмэгдүүлнэ. МАН, МАХН нэгдэхийг МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар гишүүн эсэргүүцэж байгаа сурагтай. Иймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайдтай уулзах уулзалтад С.Ганбаатар харагдсангүй.

МАН 100 жилийн ойдоо олон үйл явдлын өрнөлтэй сууна. Одоо тэдний бүх хүч Ерөнхийлөгчийн сонгууль руу чиглэж байна. Гэхдээ ард түмэнд ганц зүйлийг захихад, аль нам хэн сонгогдох ёстой та бүхний мэдэх хэрэг, гагцхүү эрх мэдэл нэг талд хэт төвлөрвөл ямар аюул ирэхийг бид сонсоод биш туулаад өнгөрсөн ард түмэн шүү. МАН-д 99,99 хувийн эрх мэдлийг өгвөл тэд хяналтаа алдах хэмжээнд хүрэхээр байна. МАН-ын сайн боловсон хүчин тулхтай улс төрчид бий. Гэхдээ шинэ цагийн гишүүд нь ёс зүйгүй мөн УИХ-ын гишүүн гэдгийг улсын хаан гээд ойлгочихсон нөхөд их боллоо. Энэ тохиолдолд тэдний жолоог хааяа татах хүч хэрэгтэй. Энэ цагт АН гэж мануухайг нойрноос нь сэрээж, АН-ын гишүүдийнхээ төлөө бус ард түмний төлөө ажиллахыг шаардах хэрэгтэй байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.132] 2021-02-28 14:26:23

УЛСАА ХӨГЖҮҮЛЭЭД АРД ТҮМНИЙХЭЭ АЖ АМЬДРАЛЫГ АВААД ЯВЖ ЧАДАХ НЭГ ХҮЧТЭЙ УЛС ТӨРИЙН ХҮЧИН. НЭГ НАМ БАЙХАД БОЛОХГҮЙ ЮМ ОГТ БАЙХГҮЙ ТИЙМ БОЛОХООР МАХН МАН НАМ НЭГДЭХЭД БОЛНО. ЕР НЬ БОЛ ЭНЭ ХОЁР НАМ НЭГ Л НАМ Ш ДЭЭ. ЭНЭ ХОЁР НАМЫГ НЭГДЭХЭД ГАЙХААД БАЙХ ЗҮЙЛ ОГТ БАЙХГҮЙ ЭВТЭЙ БОЛ ХҮЧТЭЙ ГЭЖ НЭГДЭХ НЬ ЗӨВ ШҮҮ. ЯМАР МАН. АН ТАЙ НЭГДЭЖ БАЙГАА БИШ МАН -Г ЗАСАГЛАХААР УУЛ УУРХАЙН ЭРДЭС БАЯЛАГИЙН ҮНЭ ӨСДӨГ АН-Г ЗАСАГЛАХААР ЭРДЭС БАЯЛАГИЙН ҮНЭ ШАЛДАА БУУДАГИЙГ АРД ТҮМЭН ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ СЭТГҮҮЛЧ МӨНХБАЯСГАЛАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-С НЭР ДЭМШИГЧИЙГ ЯЛАГДЧИХ БАЙХ ГЭЖ САНДАРСАНДАА АРД ТҮМНИЙ ТОЛГОЙГ УГААСАН БИЧВЭР БИЧИЖ БАЙГАА БАЙХ

Зочин [64.119.20.96] 2021-02-24 03:39:57

Энхбаяртай ойртвол сvйрлээ л гэсэн vг! Арай ч тэгэж тэнэгтэхгvй байлгvй дээ!

бөө [64.119.19.84] 2021-02-19 11:51:37

Ерөнхийлэгчийн сонгуульд Хүрэлсүх, Баттулга, Ганбаатар, ХҮН -аас нэг хүн нийт 4 хүн үзнэ. Хүрэлсүх ялна. МАН-ыг муулаад байх юм, 2016 онд АН сонгууль яамар итгэлтэй орсон билээ. Юу болсныг бид мэдэж байгаа. 2020 онд мөн адил АН 40-50% УИХ-ын суудлыг авна гэж төсөөлж байсан юу болов??? Ард түмнийг басах хэрэггүй, үндэсгүй худал мэдээ тараах нь буруу эсвэл захиалгаар бичиж байгаа. Гэхдээ энэ бол АРДЧИЛАЛ биз дээ??

Иргэн [66.181.188.216] 2021-02-17 14:56:07

Улс төр угаасаа бохир заваан.Тэр тусмаа монголын улс төр бүр хамгийн бохир нь.

зочин [66.181.161.9] 2021-02-17 12:45:45

АН г Баттулга Эрэлийн намаас ирээд Элбэдоржтой хувилдаад Ардчилсан холбоотой нь кармандаа хийгээд 20 жил болсон.Одоо бид горыг нь аисч бна.Одоо дотроо зодолдоод Баттулга өрсөлдөшчгүй нэр дэвшинэ гээд үймүүлээд.Үхц тэй ганцаарчлан уулзаад цайчихсан явна.Дэвшээд ч явахгүй өөрөа дэмий юм хийсээр байгаад сульдаж бна.Энхбаярын намд туг тэмдэгнээс өөр юм бна у.

Зочин [202.9.47.22] 2021-02-17 06:37:13

Угаасаа нэг нам. Нэгдэх нь зөв.

СБЫ [66.181.167.254] 2021-02-17 00:47:19

"УЛС ТӨР" ГЭДЭГ ЮМ ЧИНЬ ХҮН ЧАНАРТАЙ, ЭСВЭЛ ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ ЭСВЭЛ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ СУБЬЕКТ БИШ . ХАРИН УЛС ТӨРЧИД ЧИНЬ ЁС ЗҮЙТЭЙ, ХҮН ЧАНАРТАЙ ... БАЙХ ЁСТОЙ. Я

зочин [124.158.85.150] 2021-02-17 00:13:49

За даа ман удахгүй унах байсан одоо махн-ыг түшэж байгаа юм байна даа. Зориг талиигаачаас хойш ан бузарлагдсан шүү дээ

z [202.126.90.4] 2021-02-16 21:30:11

bidl lav erhiiloocjoo sonjonoo

Эрхэм [88.227.63.178] 2021-02-16 21:05:55

Юу ч ойлгосонгүй. Ганц өгүүлбэрээр биччих юмыг галзуу хүний тэмдэглэл шиг, дээрээс нээх урт, утгагүй, нэг юмаа дахин дахин бичсэн байхын. Солиотой дурак вэ. 2 нам нэгдэж магадгүй юм байна. Ганбаатар дургүй байгаан байна. Ан намаас ерөнхийлөгч сонгож хяналттай байх ёстой. Ингээд л 2 өгүүлбэр хангаллтай шдээ. Утга энээ тэрээ юу хамаагүй байдаг юмуу хаашаа юм. Зөвхөн сүржин үгээр урт юм л бичиж байвал гоё гэж боддын байхдаа. Хаха

Зочин [202.21.108.31] 2021-02-16 23:30:19

амьдралдаа Ном уншиж үзээгүй эргүү дурак утга агуулага ойлгохгүй тас харанхуй гэдэг нь илт болоод бачимдсан нь аргагүй ном уншиж сураа тэгвэл өнгөц биш агуулага ойлгоно асуудалыг олон өнцөгөөс хардаг болж сурна уурлахаа болино уншихдаа агуулага судал, би юу ч ойлгосонгүй гээд өөрийхөө мунхагдаа уурлаад байхаа болино

Зай баригч [202.21.108.29] 2021-02-16 14:27:30

Хү сайд ман намыг овоо сайн цэвэрлээд бусад нь махн гээч бохир заваан ялгадсанд дүрлээдээ удахгүй ардчилсан нам эргээд бохир заваан ялгадсандаа живнэ энхбаяр элбэгдорж хоёр нэг тэрэгний дугуй гээчээр угаасаа нэг харж л байгаарай дараа нь хулгайч хулгайчдаагаа барьцаад гараад ирнэ барьцаад хулгай хийнэ бусад хулгайчууд нь барьцана хульх хулгайч нар хульхдах хулгайч зан нь үхэхээс нааш хаягдадгүй хулгай хийхээ мэднэ ард түмнийг хульхдаж хошигоруулахаа бүр сайн мэднэ

Зочин [202.55.188.97] 2021-02-16 13:49:08

100% MAN-d uguud daraa ni harin gazriin hursnuus archij hayah heregtei, 100% avchaad yu ch hiij chadaagui bol sunusun nam baina

Зай баригч [202.21.108.29] 2021-02-16 13:43:30

Оймс энхбаяр очсон болгондоо балагтай за да ман намын удирдлага вирустэжээ эртхэн зайльяа өөрөө өөртөө дэглэм барья даа энхбаяр элбэгдорж болон бусад вирусээс зайлж зайгаа барьсан нь дээр хү сайд битгий вирустээсээ

Зочин [66.181.180.81] 2021-02-16 13:13:13

Нэгдвэл ёстой завхарсан юм болно

Зай баригч [202.21.108.29] 2021-02-16 13:10:29

Энхбаяртай нэгдвэл ман намгуай бае бай би оймс энхбаярын гэрийн өмч биш энхбаярын гэрийн өмч ман намын өмч би биш ман бае бай оймсдож вирусээс салсан эргээд вируствээ дархлаагүй ман вакцин нэмэргүй вирустэхээсээ өмнө зайьяа

Иргэн [202.9.46.70] 2021-02-16 11:33:15

АН сандраад яахавдээ ард иргэдийн сонголт МАН Ерөнхийлөгчийн сонгуульд У.ХҮРЭЛСҮХ сонгогдоно.Н.Энхбаяр 100 жилийн мэндчилгээл дэвшүүлээ биз өөр яадгийн

ухна [64.119.22.149] 2021-02-16 11:00:59

хэн нэгний явуулга л биз Энхбаяр тэгж намын даргаа май гээд өгөх хүн мөн бил үү үлгэр битгий ярь Хоролмаа нар минь

Зочин [122.201.24.34] 2021-02-16 10:10:05

Хэзээч битгий МАХН тай нэгдээрэй Хүрэлсүх даргаа танд бид хэзээч итгэнэ.

Зочин [122.201.24.34] 2021-02-16 10:07:17

Оюун-Эрдэнэ л лав ийм заваан наймаа хийхгүй байх шүү.Энхбаяр ч олби огтоно шиг яахаас ч буцахгүй өгөр толгой залуухан хүүхдийг дөнгөнө гэж бодож байгаа биз.Хүрэлсүх даргад үнэхээр итгэдэг дээ бид хэзээч МАХН тай нэгдээрэй даргаа

зочин [66.181.161.33] 2021-02-16 09:22:27

МАХН явахгүй.Одоо Энхбаяр гэж л бна.Эсвэл МАН тай нэгдэх.Эсвэл татан буугдах 2 зам л бна.Ганбаатар яахав дүрд хувираад л 1 ганц суудал авсан.Ганбаатар Махн д хайотайдаа биш.Сонгуульд дэвшихэд л аштглаж яваа юм. Ганбаатар чинь богино зайны улс төрч .Талбай.тёлёвизийн камёрийн өмнө ингээд л боллоо.Зүгээр л зарга ч сэтгэлгээтэй.Хаана очиж том дуугарах.Тэгж хоол олох арга барилтай.Манайхан л онгироогоод байгаа юм.Наадах чинь төо барих нь байтугай сурч байсан сурггулиа шантраад хаясан.Одоо хамгийн сүүлчийн арга нь толгой эргүүлж төрийн ордонд шигдэх арга хайж яваа амьтан шүү.Өөртөө том цол өгөөд л

иргэн [66.181.191.42] 2021-02-16 09:00:11

Угаасаа нэг нам шүү дээ.!!!!!!!!суудал авөх гэж 2 хуваагдсан.Одоо та нарт хэн хууртах вэ.??????!!!яасан их дарамтанд ядуу байлгах сэтгэл зүрхтэй чөтгөрүүд вэ.????????одоо болно.Цаг хугцаа нь Солигдох Өөрчилөгдах цаг за юу????????Та нар хувилдаж болно дээр чинь Тэнгэрийн дэлхийг бүтээсэн та нарыг ч бүтээсэн бүтээгч байгаа учраас нэгднүү сална нуу дээд тэнгэрээс эрх мэдэл ирнэ шүү.нууц нь ил болдог шүү араа даах уу????????!!!!!!"

erka [64.119.25.81] 2021-02-16 08:57:26

enhbayraas oor oligtoi um hiisen eronhiilogch onoo tsagt baigaa umuu heleech mongolchuud bid ooroosno iluu chadaltai hund durgui uchraas enhbayriig zohion baiguulaltai gutaaj muulj ybdag enhbayral um hiij chadna shuu oor huuk bnauu jenko bnauu meriigeed meriigeed medelgni hurehgui um chni

зочин [203.91.115.54] 2021-02-16 08:24:14

МАХН гэдэг бол юмыг ойлгодог эрүүл толгойтой хүмүүст бол Элбэгдоржын Н.Энхбаяраар хийсэн тоглоом,нөгөө талаас МАН-ыг хүчгүйдүүлж мөнх улс орноо самрана гэж тооцсон тооцоо нь байлаа. Дээрхи өгүүллэгрхүү юмыг тэрлэгч амихандаа үгээ олохгүй,гаргалгаагаа олохгүй их тэнэгтэж.МАХН гээд албан тушаалын дон өвчит Энхбаяр гараад ирмэгц нь хэдэн учраа олохгүй хуучны хөгшид дээр нэмэх албан тушаал горилогч,цүнх баригч хэдэн залуучууд бас хуучны юмыг яаж мэдэхэв гэсэн хэдэн бурхи /Улаан,Тэрбишдагва,Шаравдорж г.м/ дагаж нэг ханараад болохоо болилоо гэмэгцээ амь наана,там цаана МАН -аа бараадсан шүүдээ. Түүх их ойрхон байхад энэбичиглэгч нар ингэж солиорч байгаа юм түүх жаахан холдоход жинхэнэ холион бантан хийх юм байна л даа.

Зочин [64.119.21.243] 2021-02-16 08:32:31

Хуц

Зочин [66.181.161.81] 2021-02-16 08:16:01

МАХН үнэхээр дэмжигчгүй болчихсон юм билээ. Энхбаяр л сая шахам хүн дэмждэг гэж айлгаад мөнгө салгаад явдаг байх.

Зочин [64.119.21.243] 2021-02-16 08:32:51

Хуцдаг

Иргэн [66.181.185.27] 2021-02-16 07:52:12

УИХ-ын сонгуулиар Энхбаяр АН-тай нийлээд яав. Хөөрхий Намбарын хүү хэн ч биш болсноо ойлгоод эхэлсэн юм байхдаа 100 жилээр далимдуулж МАН-тай нийлэх гээл гуйгаад яваа юм уу. Эрх мэдэл, албан тушаалын төлөө юу ч хийж мэдэх муу урвагч Н.Энхбаяр.

Зочин [64.119.21.243] 2021-02-16 08:33:10

Хуцаа

зочин [66.181.179.212] 2021-02-16 07:40:54

Нам нэрийн доор бүлэглэл. төрж луйварчид төрж ард иргэд ядуурч. байна. Хоёр намаас өөр нам хэрэггүй. Ард иргэд. бүү тоо Бүгд одоо хэоэггүй Энэ хоёр нам нэгдсэн дээр .

Зочин [103.10.23.149] 2021-02-16 07:34:45

Махн хэнтэйч наалдаад нэмэргүй ман тай бол буруу сонголт хийжээ намбар одоо болиод өгөөсэй үр хүүхдийнхээ нэрийг бод

Зочин [202.9.46.182] 2021-02-16 07:32:50

MAXNtai negdeed hend yund heregtei yum uursdiiiguu l nam geed bga bolhoos enhbayraas uur hen bga yum hench vgvi dhde songuul bolhoor hvvgee hutluud l ywna ganbaatar ni urwaad alga bolchihno

Ардчилсан нам [66.181.188.203] 2021-02-16 07:30:53

Ардчилсан нам сөрөг хүчин биш Женко группын охин компани болчихсон шдээ. У.Хүрэлсүх огцоръё гэхэд Женког дагаад огцоруулахгүй гэдэг. Сөрөг хүчний гол үүрэг засаг огцоруулах чадахгүй бол сөрөг хүчин бишшдээ. Женко хэзээ зайлна тэр цагт сэргэх юм болов уу яах юм бол ахиад женко шиг элбэгдорж шиг н.алтантуяа шиг сайханбилэг шиг м.энхсайхан шиг нохойнууд гараад ирэхээс айжил байна

temuujin [192.82.74.85] 2021-02-16 07:03:54

Энэ сайт АН-ыг дэмжигчдийг АН-ын тухай сөрөг бодолтой болгоход их үүрэг гүйцэтгэж байгаа. medee.mn АН-ын мэдээллийн хэрэгсэл гэдгийг бүгд мэднэ, гэхдээ өөрсдийн нэр хүндийг өсгөхийн тулд бусдыг харлдуулах технологийг л сайн эзэмшсэн газар юм. Ахиж энэ лалрын сайт руу орохгүй.

Зочин [139.5.217.190] 2021-02-16 06:57:44

АН үнэхээр сөнөждээ. уг нь хүн амын тал хувь нь дэмжиж байхад үхсэн аятай байна. хийсэн зүйл бол бий. орон сууц мал, газар өмчлүүлэх гээд л. тухайн удирдлагууд нь үнэхээр юм үзээгүй шуналын тулам чөтгөрүүд нь л хорллолоодоо энэ намыг

Зочин [192.82.69.86] 2021-02-16 06:53:42

man yalna

zochin [64.119.21.41] 2021-02-16 06:47:52

Энэ ямар солиотой уим бичдэг нөхөр вэ энэ хоер нам чинь угшил нэг нэгдэхэд буруудахгүй шүү дээ дэмжинэ шүү

Haha [202.55.188.106] 2021-02-16 06:40:22

Ene bol tur zuuriin l asuudal songuuliin daraa salna

Зочин [103.26.194.193] 2021-02-16 06:27:11

МАН ыг үздэггүй байсан Энхбаяр одоо магтан дуулаад явах нь дээ улс төрөө гэж.Нөгөө ТВ 9нь үргэлж хар мэдээ явуулдаг одоо цагаан мэдээ явуулах нь дээ.

Зочин [64.119.21.243] 2021-02-16 08:34:01

Хуц


40 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
40 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.