С.Амарсайхан: Гуравдугаар сарын нэгнээс танхимаар хичээллэхийг хойшлуулсан талаар мэдэгдлээ

Aдмин / Боловсрол

Шадар сайд С.Амарсайхан цахим хуудсаараа дамжуулж "Дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар ажиллаж байгаа учраас 3-р сарын 1-нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан." гэлээ.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан:

"Сайн байцгаана уу?

Эрхэм хүндэт хүүхэд багачууд, сурагчдадаа энэ өдрийн мэндийг хүндэтгэн дэвшүүлье.

Халдварт өвчний улмаас хүүхдүүд та нар минь хичээлийн жил дамнан теле, цахимаар хичээллэж байгаа учраас анги хамт олноо, найзуудаа, багшийгаа, бас сургуулиа санаж байгаа.

Гэвч цар тахлын голомттой үед олон хүн нэг дор цуглах нь халдвар тархах эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлж, цахимаар хичээл үзэхээр сурлагын чанарт сөргөөр нөлөөлж байгаа ч эрсдэлийг бүрэн арилгах хүртэл хүүхдүүд та нарыгаа теле хичээлээ тогтмол үзэж, гэрийн даалгавраа цаг тухай бүрт нь багшдаа шалгуулж, идэвх чармайлттай суралцахыг хүсэж байна.

Чин сэтгэл, хичээл зүтгэл байхад ямар ч хэцүү бэрх нөхцөлд эрдэм номыг шамдан суралцаж болдог тухай “Хүжийн гал” өгүүллэгт гардаг.

Харин өдгөө цахим хичээлээ ухрааж, нөхөж, давтан үзэх боломжтой, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, хүссэн үедээ анги хамт олон, багш нартайгаа цахимаар уулзах боломжтой технологийн дэвшилтэт сайхан цаг үед суралцаж байна. Зөв ашиглаж чадвал энэ бол боломж юм.

Тэгвэл цөөнгүй сурагчид цахим сургалтын хичээлдээ бүрэн хамрагдаж чадахгүй нөхцөлд байсаар байна.

Бид бүх нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж буй энэ цаг үед хүүхдүүд та бүхэн хайртай гэр бүлийнхээ төлөө, эх орныхоо төлөө оруулах үнэтэй хувь нэмэр бол хичээл сурлагадаа шамдах явдал юм шүү.

Магадгүй хожим том болоод хүүхдүүд та нар энэ үеийг “Үсэглэлийн баяраа хийж амжаагүй нэгдүгээр ангийнхан”, “Хонхны баяраа цахимаар хийсэн төгсөх ангийнхан” гэх зэргээр дурсан ярицгаах болов уу.

Халдварын голомтыг бүрэн хумьж, иргэдээ вакцинжуулалтад хамруулахын тулд төр, засгийн зүгээс хатуу хөл хорио тогтоож, айл өрх бүрээс шинжилгээ авч байна. Энэ бүх бодлого шийдвэрийн үр дүнд дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар ажиллаж байгаа учраас 3-р сарын 1 нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан.

Монголчууд бид “Эрүүл биед саруул ухаан оршдог” хэмээдэг. Аав, ээж, ах, эгч, эмээ, өвөө нь эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, хил гааль, мэргэжлийн хяналтын албанд ажилладаг олон хүүхдүүд тэднийгээ юуны төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгааг сайн мэдэж байгаа.

Шинэ жилээр Өвлийн өвөөд захидал бичсэн олон хүүхдийн хүсэлт дунд “Коронаг манай дэлхийгээс явуулаад өгөөрэй” гэсэн чин сэтгэлийн үгтэй зурвас байсан байх…

Ертөнцийн хүүхдүүдийн энэ хүсэл удахгүй биелнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Би аав хүн.

Олон олон аавууд надтай адил эрсдэл бүхнээс үр хүүхдээ хамгаалж эрүүл байлгахыг нэн тэргүүнд үзнэ гэж итгэж байна. Сайхан цагийг хамтдаа авчирч хүүхэд шуугисан их өргөөний хаалгыг нээцгээе" гэж бичжээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:23

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:23

Зочин [66.181.179.60] 2021-02-26 08:18:35

зөв өө

Зочин [66.181.179.60] 2021-02-26 08:18:21

ЗӨВ ЗӨВ ТЭР НЬ ДЭЭР. ХҮҮХДҮҮД ӨВДӨӨД ЭХЭЛБЭЛ МАШ ХЭЦҮҮ. ХАМГИЙН ЭХЛЭЭД ЭРҮҮЛ БАЙХ НЬ ЧУХАЛ ЭРҮҮЛ БАЙХАД СУРАХ ХЭЗЭЭ Ч ХОЦРОХГҮЙ,

Зочин [66.181.161.34] 2021-02-23 08:56:08

Хүүхэд өвдөх нь аюул шүү Хүүхэдээ сургуульд явуулна гээд байгаа хүмүүс үгүй болүр хүүхэдгүй үгүй бол хүүхдийн эрх зөрчидөг хүмүүс л байгаа Үр хүүхэддээ хайртай ямар ч хүн хүүхэдийг эрсдэл рүү түлхэхгүй

Zochin [119.40.98.177] 2021-02-21 03:19:50

Аливаа шийдвэрийг уян хатан гаргамаар байна. Хотын дэглэмийг чангатгасан хэвээрээ байлгаж, хэвийн байгаа бүсүүдийг ердийн үеийнхээр нь бүх үйл ажиллагааг нь явуулахаар гаргах шаардлагатай. Гэхдээ тэр орчиндоо тавих хяналтаа оновчтой, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг нь өндөржүүлэх байдлаар шийдэж явах. Ганц 1 амьдрал мэдэхгүй чалчигчдын үгийг бүү тоо харин нь бусдад буруу уриалга гаргасан гэдгээр арга хэмжээ ногдуул. Өнгөрсөн жил гадна халдвар алдагдаагүй байхад баахан ариутгал хийж байна гэж сүржигнэж бөөн зардал гаргасан. Одоо харин нь түүнийгээ зөь хийх болсон юм бишүү. Гадаа байгаль цаг агаар дулаараад хүмүүсийн дархлаа сулраад халдварт өртөх магадлал өсөөд байна ш дээ. Нөгөө эрдэмтдийн баг үүнийг тооцож байна уу, бас Боловсролын сайд энэ асуудлаар яагаад дуугарахгүй байна аа

[66.181.161.104] 2021-02-20 08:43:26

Зочин [139.5.218.211] 2021-02-20 07:48:37

Буруу шийдвэр

Зочин [66.181.180.38] 2021-02-20 04:34:33

Huduu oron nutagt hicheel ehluuleh heregtei bna daa

Зочин [202.9.47.48] 2021-02-20 03:24:09

Хоёрдугаар сарын 23-наас танхимийн хичээлийг оруулаа. Хүүхдээ сургуульд явуулмаар байна. Хүүхдээ сургуульд явуулах хүсэлтэй эцэг эхчүүд олон байна.

Зочин [64.119.20.12] 2021-02-19 15:34:21

Ер нь шадар сайдын зөв өө Вакцин эргэлзээтэй хүүхдэд хийх боломжгүй яг энэ цаг үе ялангуяа цар тахлын голомт Улаанбаатар хотод хичээл эхлэх боломжгүй Харин сумын төвд эхлэх буруудахгүй бхо Аймгийн төвийн сургуулиуд группээр

Зочин [202.9.47.48] 2021-02-20 03:21:51

Чи хүүхдээ сургуульд явуулахгүй л байна биз. Би хүүхдээ танхимийн хичээлд явуулмаар байна. Эцэг эхчүүдийн олонхи нь хүүхдээ сургуульд явуулах хүсэлтэй байна.

Зочин [64.119.20.12] 2021-02-19 15:40:43

Аймаг сум хот хооронд хөдөлгөөнийг бүрэн зогсоож л хичээл эхлүүлнэ шд ЭЕШ өнгөртөл аймаг сумдын ЕБСийг

Зочин [64.119.20.12] 2021-02-19 15:36:26

Сумд болон аймагт ЕБС ийн хичээл эхлэх бол хот хооронд хөдөлгөөнийг зогсоох ЭЕШ дуустал Ийм л боломж байна

Зочин [202.9.47.48] 2021-02-19 07:50:40

Шадар сайдаа олон улс орон хичээл сургуулиа нээж байна.

зочин [66.181.190.48] 2021-02-19 07:39:56

засгийн бодлогдоо нийцээгүй тэнэг шийдвэр

Зочин [139.5.218.218] 2021-02-19 08:25:08

Huts

зочин [202.9.47.48] 2021-02-19 06:27:27

Хоёрдугаар сарын 23-наас танхимаар хичээлээ оруулаа. Хүүхдээ сургуульд явуулмаар байна. Хүүхэд сургуульд явуулах хүмүүс олон байна. Хүүхдээ сургуульд явуулах хүсэлгүй хүмүүс явуулахгүй л байна биз дээ.

саса [66.181.177.39] 2021-02-19 05:32:05

Амарсайхны зөвөө одоо нэгэнт энэ хавар дуустал л онлайнаар хичээлээд намраас хуучин янзаараа хичээллэвэл дээр харин дахин хөл хорио энэтэр гэж тэнэгтвээ хувийн хэвшлийнхэнийг л алж байна шүү энэ эмч нар гэж юу чхийхгүй худлаа подроод л байхаар өвчилсөнийг нь эмчлээд л сууж байхад болно Манай эрүүл мэндийн салбар арай дэндүү арчаагүй чадваргүй хүмүүс байх юмаа Энэ 2 авгай өдөржингөө өвчинөөр айлгаж зурагтаар гарах өвчтэй юм шиг хүмүүсийг дэндүү залхааж байнаа ХӨСҮТийн 2 ийг харахаас шал дургүй хүрээд шууд л суьгаа сольдог болоод удаж байна даа

ганаа [202.126.89.186] 2021-02-19 08:42:43

Таны л эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч нарыг үзэн ядаад яах вэ?? Зөв л мэдээлэл өгч бна. эмч нар тандалт судалгаа хийж голомтыг барьж бгаа. Хэрэв та өвдвөл эмнэлэгт л хандана. Тиймээс эмч нартаа урамын үг хэлж тэдний ажлыг хүндлэх хэрэгтэй.

Зочин [64.119.18.212] 2021-02-18 20:00:47

Demjij bn

Зочин [59.153.87.251] 2021-02-18 16:55:56

Нээх тухай ярьдаг нь л тэнэг байна

zochin [192.82.73.228] 2021-02-18 16:53:58

mash zuv ervvl bhad busad ni bno.ireedvi hoish ve ee ersdeld bvv oruulagee

зочин [124.44.59.30] 2021-02-18 13:42:46

Ашгүй дээ, баярлалаа. Гэхдээ бид дэлхий дээр энэ вирустай зэрэгцэн хамтдаа орших нь тодорхой тул цаашид хэрхэн аж төрөх, сурах, ажиллах гээд бүх асуудлаа цогцоор нь эртнээс зөв горимоор нь шийдэх хэрэгтэй байх даа. Жил гаруй татвар төлөгчдөө бүгдийг нь гэрийн хорионд оруулж, төрийн албан хаагчдаар мануулчихаад, улсын төсөв 4,5 их наядын алдагдалтай гэж УИХ-ын дарга хэлэв үү? Жил гаруй хилээ хааснаар валютын урсгалгүй болж, иргэдийн амьжиргааг дордуулав уу? .

Зочин [64.119.22.65] 2021-02-19 03:39:56

Маш зөв шийдвэр! Баярлалаа!!!!

Зочин [66.181.185.251] 2021-02-18 12:51:56

Зөв шийдвэр байна.Эрүүл байвал боловсролтой болж болно.

Иргэн [202.55.188.100] 2021-02-18 12:14:35

Зөв байна.

зочин [103.229.121.107] 2021-02-18 11:48:58

Хөдөө орон нутагт танхимаар оруулаачээ хүүхэдүүд бүр баларч байна.Энэ корона чинь 10 жилдээ салахгүй хүн төрөлхтөн зэрэгзэн амьдрана гэсэн тэхээр хэдий болтол ингэх гээд байгаа юм бэ?

уншигч [203.23.49.199] 2021-02-18 10:11:32

Мэдмхийрээд, худлаа поопроод байлгүй бусад улс орны жишгийг харал даа. Аль орон тас хориод хүүхдийн хөгжлөө зогсоогоод байна. Тэдний хүүхдүүд бидний хүүхдүүдийн ирээдүнй өрсөлдөгч нар шүү. Дэлхий хавтгай болж байна. Бидний хүүхдүүд тэднээс огт хоцрох ёсгүй юм байгаам ш дээ. Хүний хөгжил, хүүхдийн ирээдүй , улс орны ирээдүй гэж ярьдаг болсон цаг шүү. Ард түмэнд оноо алдахгүй гэж Поопорхоос шаал өөр юм шү

Зочин [119.40.100.66] 2021-02-19 00:48:09

эргүү новш ирээдүй үр хүүхдүүдийт төлөө бас өөрийн чинь төлөө шүү

Зочин [66.181.177.179] 2021-02-18 10:38:46

Хүүхэд чинь өвдвөл ирээдүйд ямар уршигтайг одоо хэнч мэдэхгүй байна.Тиймээс таны өмнөөс санаа зовж байна.Юм ойлгодог уу.

Зочин [64.119.18.245] 2021-02-18 09:57:37

УБ-т 12-р ангийг оруулмаар бна. Мөн багш нар өөрсдөө оруулах дургүй бгаа тухай сошиалд бичээд бх юм. Оруулах эсэх асуудлаар эцэг эхчүүдээс сургуулиар дамжуулж санал авсан ихэнх нь оруулаад хэрэггүй л гэсэн бна лээ. Бүх бурууг багш нар луу чихдэгээ болимоор юм.

Зочин [64.119.25.197] 2021-02-18 09:04:39

Зөв шийдвэр ангид нэг хүүхэд корона туссан бхад бүх хүүхэд бараг тэр сургууль тнр чигтээ халдвар авах эрсдэлтэй хүүхдүүд халдвар хамгаалал сахина гэдэг юу бол.дээр гэр бүлээрээ өвдөх эрсдэлд орох бсан юм зөв шийдлээ.энхамгалан оруулах санаатай худлаа санал асуулаг хүртнл х йж үзсэн бүтсэнгүй дэ

Зочин [202.126.92.99] 2021-02-18 09:34:09

зөв шийдвэр байна эрүүл саруул байхад сурч болох байхаа эцэг эхчүүд багш нар дэмжих хэрэгтэй

Зочин [202.126.92.99] 2021-02-18 09:32:18

зочин Зөв шийдвар байна шатар сайдад амжилт

Zochin [66.181.190.112] 2021-02-18 08:04:39

Zuw shiidwer bna eruul saruul uwchin zowlongui bhad surhad oroitohgui ee

Иргэн [202.55.188.88] 2021-02-18 07:58:29

Маш зөв цахимаар хичээллэ эрүүл байвал болноо болно

Зочин [66.181.161.111] 2021-02-18 14:19:17

said ta zov sanaa helsen bna ene huuhduudee surguulid ni yvuulii gej heldeg humuus yasan uhamsar muutai ym be ur huuhdee ovchin tusaad uilaad suuhiig ni harah tiim saihan bna uu ene darga nar ene shiidveriig gargah gej ih olon zuiliig undeslej helj bgaa terguunee sonsoj surtsgaa humuusee ur huuhduudiin toloo ulsiinhaa toloo helj bna

зөв шийдвэр [183.177.99.230] 2021-02-18 07:55:42

Энэ бол зөв шийдвэр. Ер нь 1-7 ангийн сурагчдыг 9 сарын 1 хүртэл бүр амраах нь зөв. төгсөх ангийг дангаар нь 1 ангид 5-с илүүгүй сурагчтайгаар сургалтаа танхимаар хийх боломж бүрдэнэ үр дүн ч гарна

Зочин [66.181.161.111] 2021-02-18 14:20:41

zov baga angi hicheeleed barag hereggui gaigui boluul ahlah angi oruil zugeer maska olitoi zuuj chadahgui baga angiihan orood barag hereggui dee

иргэн [139.5.216.85] 2021-02-18 07:54:42

халдваргүй орон нутагтаа хичээллүүлээчээ 1хэсэг нь ч болов боловсрог л дээ нийтээр нь хохироох ямар шаардлага бна

Амарсайхан сайд аа! Маш их баярлалаа. Ард түмнийхээ төлөө маш зөв шийдвэр гаргалаа. [103.57.94.11] 2021-02-18 07:53:59

Амарсайхан сайд аа! Ард түмнийхээ төлөө та маш зөв шийдвэр гаргажээ. Таны хэлсэн үгс үнэхээр эх орныхоо хүүхдүүдийг ухааруулж ойлгуулахаар байна. Сэтгэл зүрхнээсээ баярлалаа. Энэ цар тахлын үед эцэг эхчүүд бид хүүхдүүдтэйгээ улам сайн ажилланаа. Ингэх ч үүрэгтэй билээ.

зочин [202.55.191.205] 2021-02-18 07:52:31

Хичээл танхимаар орвол яанаа гэж айж байсан юм, хүүхдүүдээ эрсдэлд оруулах нээ гэж.......ашгүй маш зөв шийдвэрийг гаргалаа. УОК-ийн даргадаа баярлалаа

иргэн [202.55.191.205] 2021-02-18 07:48:46

ЗӨВ ШИЙДВЭР гаргасанд ТАЛАРХАЛАА. эрүүл байхад болно доо. Бага насны хүүхэдтэй ээжүүд ажлаас чөлөөлөгдсөн байгаа энэ үед хүүхэддээ туслаад хичээл хийлгэхэд болохгүй нь юу байхав. дунд, ахлах ангийнхан бол өөрсдөө сайн хичээж сурах хэрэгтэй. Бид өөрсдөө хичээж, хариуцлагатай байвал болноо. Бусдаас бурууг хайдагаа болих хэрэгтэй.

Зочин [103.10.23.149] 2021-02-18 07:27:51

Сумъяагаа ажил сурга энэ жил танхимаар орохгүйнээ шадар сайд муйхраар ч гэсэн ядарлаа гэхгүй зүтгэж бгаа ард түмэн харж бгаа

Зочин [66.181.177.179] 2021-02-18 10:43:33

Хотын даргыг танхимаар сурга.Гол нь тооны ёс зүйн хичээлийг ганцаарчилсан сургалтанд суулга.

Зочин [66.181.161.16] 2021-02-18 07:08:26

zov shiidjee eruul baival bolondoo

Өлзий [66.181.180.237] 2021-02-18 07:00:08

Эрүүл мэндийг нөхөж болохгүй Хичээлийг бол нөхөж болно

Зочин [103.57.94.11] 2021-02-18 07:46:36

Санал нэгтэй байна.

Зочин [66.181.161.4] 2021-02-18 06:51:44

Цаашдаа энэ олон ЕБС - н ба их- дээд сургуулиудын \ төрийн ба хувийн өмчийн гэх , \ энэ олон зал , анги - танхим , байр савнууд 1930 - аад оны сүм дуганууд , 1990 - ээд оны уйлдвэр - заводууд , нэгдэл - САА -н контор , склад савууд шиг бүү овоолсон шаврууд болчихоосой - энэ олон ядарсан хүмүүсийн ажлын байр - хөдөлмөрийн талбар болоосой - монголчуудыг бурхан ивээтүгэй ... \

Би аав хүн [66.181.161.110] 2021-02-18 06:50:12

Улаанбаатарт бол үнэхээр зөв шүү яагаад даа гэж айж байлаа 6 хүүхэдтэй хүнд айх юм их байх юм аа өөрөө ч гэрээсээ гарахгүй халдвар тээж ирэх байх гэж хаширлаж сууна шүү дээ

Зочин [66.181.161.6] 2021-02-18 07:32:39

Маш зөв шийд гаргасан байна Хүүхэд туршилтын туулай биш шүү

ЭМЧ [202.126.89.98] 2021-02-18 06:25:45

АМАРСАЙХАН ДАРГА ИХ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА. СЭТГЭЛ ИХ ӨӨДРӨГ БОЛЖ ИРЖ БАЙНА ШҮҮВ

Zochun [59.153.115.24] 2021-02-18 06:01:21

Амарсайхан сайн ажиллаж бна, нэг эзэнтэй юм шиг болсон бна, цаашдаа улам сайн ажиллаарай. Сайн удирдагч байвал муу цэрэг гэж байдаггүй юм гэдгийг харуулж байна даа

Zochin [202.126.89.239] 2021-02-18 05:55:03

Amarsaihan darga sain ajillaj bga.Gehdee hudee aimaguudad AOK d todorhoi ydirdlagaar hangaj ajillaach.Hogoon bus bolson ch hunii erh zurchigdeed tuv ruu orj binzen tosoo.em tariagaa ch avch chadahgui poston deeree oruulahgui munch ih chiregduulj bn.Sumaas aimag n oirhon bhd sumaasaa zuvsheerel av gj denduu hatuu shiid egch bn.Uuniig mash anhaarch uzeech.

Зочин [139.5.217.169] 2021-02-18 05:48:21

Тэглээ гээд Ковид буурахгүй шүү дээ

Зочин [66.181.181.15] 2021-02-19 03:12:03

Оруулвал бүр ихсэнэ шдээ

ard [202.9.46.106] 2021-02-18 05:43:57

тиим байлгүйдэээ зарим хужаагииин шээсүүүд сургуулииин нэээчихгэээд их үзлэээдэээ

зочин [202.9.40.16] 2021-02-18 05:42:59

Улаанбаатар хотод танхимаар хичээллэхээ азнаж харин хөдөө орон нутгийн сургуулиудаа 3 сарын 1 нээс хичээлд нь оруулж болохгүй юм уу . эрүүл газарт ингэж хорих ямар шаардлага байгаа юм бэ

З [66.181.186.190] 2021-02-18 05:29:43

Засгийн газар зөв шийдвэрүүд гаргаж буйд талархалтай байна.

Зочин [202.126.88.53] 2021-02-18 05:27:53

Suragchdad datagaar bagsh surguulitaigaa unegui holbogddog bolgood uguuch!!!!!

Зочин [66.181.161.109] 2021-02-18 06:28:08

Hodoo oron nutag yahin

mongol [64.119.19.18] 2021-02-18 05:24:33

Zovoo zov. Ovchiig darj avaad aidas xuidesgui amar taivan xicheellex ni zov.

Зочин [66.181.161.4] 2021-02-18 05:12:06

Хаасайгүй сургуулиуд \ байр , танхимыг хэлэв \ коронавирусны шинжилгээний газар болсон тул ариутгал цэвэрлэгээ шаардлагатай , тэгээд ч энэ эрсдэлтэй үед хаа хаанаа тус болж улс ингэж ашиглах нь зөв . сайхан цаг ирнэ биз дээ ... Цаашдаа ч КО -19 - н дараа амьдрал их өөр болно , " сургууль " гэдэг ухагдахуун ч өөрчлөгдөж - цахим боловсрол ноёлоно биз дээ , тэр үед сургуулиудын энэ олон сав \ ялангуяа хөдөөд манай шуналтай " эрхэм " гишүүдийн аминд орсон \ хөдөлмөрийн талбар болоосой доо ... ээ бурхаан ...

Оюунаа [192.82.76.2] 2021-02-18 05:09:25

Зөв. Тархалтаа хяналтандаа 100% оруулсны дараа танхимын сургалтыг эхлүүлсэн нь зөв.

Зочин [66.181.161.109] 2021-02-18 06:28:20

Buruu

Зочин [66.181.161.107] 2021-02-18 05:07:38

Zuv hun shadar said bolson shuu. Sain ajillaarai amjilt

Yad maa [103.212.117.68] 2021-02-18 15:14:14

Mash sain shiid ber bn

blabla [66.181.190.111] 2021-02-18 05:01:21

Oyutan hun bish ym bnldaa. Oyutnuudaa zgr hicheeliin oruulchih thu pzda . Ta nart lai bolku amia daagaad hicheelelchii. Sursan ch bish suraagui ch bish 2 jil mungunii garz hj gertee suulaa pzdaaa

Зочин [103.57.94.11] 2021-02-18 07:41:55

Чи цахимаар идэвхтэй , цагаа тохируулаад сураач! Болохгүй зүйл бхгүйдээ. Багштайгаа холбоотой байх ёстой шүү. Багшаасаа хичээлээ шаард.

Зочин [66.181.189.94] 2021-02-18 04:57:31

bolno doo

Зочин [103.229.121.107] 2021-02-18 11:52:16

1.2 хүүхэдтэй айл бол тв хичээл үзээд болох л байх манайх 4 хүүхэдтэй зурагтааа булаацалдаад бүтэхгүй юм байна. Жижигүүд нь 2 жил гэрийн хорионд байсаар байгаад толгой тархи нь өвддөг боллоо


72 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
72 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.