Д.Сумъяабазар: Гуравдугаар сарын 1-нээс иргэд орон нутаг руу 72 цагийн хүчинтэй шинжилгээний бичгээ үзүүлээд зорчиж болно

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ дуусгавар болж байгаа юм. Өнөөдрөөс эхлэн хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гаргасан. Харин олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Иргэд, аж ахуйн нэгжүүд дүрэм, журмаа баримтлаад, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллах ёстой. Нийслэлийн 30 мянган төрийн албан хаагч чиглэл бүртээ арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Төр, иргэн, аж ахуйн нэгжийн гурвалсан холбоо маш чухал байна. Гурвуулаа хариуцлагатай байж, энэ цар тахлын хүнд үеийг давна. Хотын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжээд явна. Улаанбаатар хотынхоо нийгэм, эдийн засгийг хамтын хүчээр босгож ирье гэдгийг Хотын даргын хувьд иргэддээ уриалж байна” гэлээ.

Мөн Улаанбаатар хотоос гарах иргэд гуравдугаар сарын 1-нээс 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ-ын шинжилгээний бичгээ үзүүлээд явж болох юм байна. Харин орон нутгаас ирж байгаа зорчигчид асуумжаа бөглөөд Улаанбаатар хот руу нэвтэрнэ гэдгийг Хотын дарга хэллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:10:23

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:10:23

Зочин [64.119.18.98] 2021-02-24 00:52:01

Энэ нэг муухай юмыг хумиж авах гэж ядаж байхад нь тус нэмэр болдоггүй юмаа гэхэд ядаж гай болохгүй шиг байхыг бодооч дээ

Zochin [66.181.161.108] 2021-02-23 14:45:30

Medrel yum yriad bhiin tegeed dahiad l shinjilgee oghiin mu har malaa.yah gej say 1 orh shinjilgee awsiin hunii ajil alduulaad.naad ajilaa meddeg hund n ogooch .chadahguin yum bol zail

zochin [139.5.217.171] 2021-02-23 13:21:14

Сумьяа базар мэддэг асуудал биш УОК мэдэх асуудалд даваад эрх мэдэл булаацалдаад байх юмаа

Зочин [203.98.76.15] 2021-02-23 06:33:51

Ene boh butehgui shuu odoo boloo chi

Зочин [103.57.95.55] 2021-02-23 05:34:20

Улаанбаатраас арч болж байна орон нутагт очсон хойно каавал 14 хоног байх шаардлагатай гээд байна энийг УОК той ярь ж шийдсэн зүйл байна уу

Зочин [66.181.169.162] 2021-02-23 04:42:38

Айлд байх хэцүү бна шүү

Зочин [66.181.169.162] 2021-02-23 04:42:23

Өдөр бүр УБ хот руу орон нутгаас ажилдаа явдаг хүмүүст маршрут тогтоогоод 7 хоногт 1 удаа шинжилгээ өгөөд гэрээсээ ажилдаа явж болохгүй юу

Зочин [192.82.68.228] 2021-02-23 04:24:13

Ойр ойрхон хөдөө явдаг хүн 7 хоног бүр хамраа ухуулах нээ.Арай арай 72 цаг хаанаас гарсан тоо вэ?

Зочин [66.181.178.27] 2021-02-23 04:03:06

Тэнэг минь чиний тоо боддогтой адил биш байхаа.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.