Сирийн ерөнхийлөгч коронавирусээр халдварлажээ

Aдмин / Гадаад мэдээ

ЛОНДОН. /Reuters/. Коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсны улмаас гэргий Асмагийн хамт гэртээ тусгаарлагдаж байгаа тухай Сирийн Ерөнхийлөгч Башар Асад мэдэгджээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдэгдэлд дурдсанаар, Сирийн удирдагч болон түүний гэргийн биеийн байдал одоогоор хэвийн байна.

“Хоёроос гурван долоо хоногийн хугацаанд тусгаарлагдах үеэрээ хосууд гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэнэ” хэмээн мэдэгдэлд мөн дурдав.

Хосуудад коронавирусний халдварт өвчний шинж тэмдэгтэй төстэй шинж тэмдгүүд хөнгөн байдлаар илэрсэн учир PCR шинжилгээг өгөхөөр болжээ.

Ерөнхийлөгч Башар Асад цар тахалтай тэргүүн шугамд тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудыг магтан сайшаахын зэрэгцээ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг боломжийнхоо хэрээр дагаж мөрдөхийг иргэддээ уриалсныг мэдэгдэлд мөн онцлон тэмдэглэсэн байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:34

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:34

Zochin [150.129.143.120] 2021-03-09 11:54:15

Ulsaa suiruulj baigaa uudgui er

/*-*/ [49.0.142.40] 2021-03-09 05:24:55

Башир Аль Асадад халуун баярыг хүргэе

Зочин [64.119.17.131] 2021-03-09 10:09:09

yes it is


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.