Б.Жаргалсайхан: Эрх мэдэл нэг намд хэт төвлөрвөл бид Хойд Солонгос шиг болно

Aдмин / Улстөр

Үйлдвэр, худалдааны сайд асан, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.

“ҮНИЙН ӨСӨЛТ 2-3 ДАХИН НЭМЭГДВЭЛ НИЙГМИЙН ДУНДАЖ ДАВХАРГА Ч БАЙХГҮЙ БОЛНО”

-Засгийн газрын хуралдаанаар 10 их наядын цогц төлөвлөгөөг баталлаа. Энэ төлөвлөгөө хэр зөв бэ? Та энэ талаар юу гэж бодож байна?

-Хамгийн гол нь эдийн засгийн цоорхойг сайн бөглөх хэрэгтэй байна. Банк санхүүгийн реформуудыг яаралтай хийх хэрэгтэй. Жишээ нь, Хадгаламжийн хүүг 0,5%-1% болгох. Арилжааны зээлүүдийн хүүг Европ, АНУ, Японы дундаж арилжааны ханшуудаар сар болгон тодорхойлж, ханшаа хатуу тогтоодог байх хэрэгтэй. Дээр нь бид дэндүү их импортоор амьдраад байна л даа. Өргөн хэрэглээний бараа, барилгын материал гээд 100 % импортоор амьдарч байна. Дотооддоо хийж байгаа зүйл бараг байхгүй. Нийт хүнсний ногооны хангамжийн 5%-ийг л дотооддоо хангаж байна шүү дээ. Бусдыг нь урд хөршөөс оруулж ирдэг. Энэ бол олон жил бодлогогүй явсны зовлон байхгүй юу. Дотоодын мөнгөө бүтээн байгуулалт хийж байна гээд барилга руу шидчихье л дээ. Залуучуудын хороолол гэх мэт. Инфляци, долларын ханш, үнийн өсөлтөө яах юм. Одоо дахиад үнийн өсөлт 2-3 дахин нэмэгдэх юм бол нийгмийн дундаж давхарга ч байхгүй болно. Бүгд үгээгүй хоосон, ядуу болох зам руу орно. Тийм учраас эхлээд банк санхүү, гадаад худалдаагаа цэгцлэх хэрэгтэй. Махныхаа экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Арьс ширийг мал эмнэлэг, малын өвчлөлийн асуудлыг цэгцэлж байж шийдэх хэрэгтэй болж байна. Уг нь орчин үеийн стандарт, ариун цэврийн шаардлага хангасан 4-5 том мах комбинат байх ёстой. Гэтэл одоо мах комбинат байхгүй. Зүгээр махан цехүүд байгаа. Дээр нь импортыг орлох хэрэгтэй. Монголд үйлдвэрлэж болох импортоор орж ирдэг барааны татварыг нэмж, гаалийнхаа асуудлыг цэгцлэмээр байгаа юм. Гол нэр төрлийн хүнсний ногоогоо дотооддоо 100% хангах бүрэн боломжтой шүү дээ. Хамгийн гол нь яагаад энэ бүх ААН гарч ирж болохгүй байгаа юм? Шалтгаан нь:

  1. Импортоор хямдхан ногоо оруулж ирдэг.
  2. Тариаланчид хангалттай санхүүжилтээ авч чаддаггүй.

МАКРО ЭДИЙН ЗАСГАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ЖДҮ ЯРИАД НЭМЭРГҮЙ

Ажил хөдөлмөр эрхлэх нь хүн амьдрахын тулд хийх ёстой зүйл юм. Түүнээс хувийн сонирхол байж болохгүй. Эрүүл саруул хүн бүр оюуны бөгөөд биеийн хөдөлмөр эрхлэж байж амьдардаг байх ёстой. Хөдөлмөрийн хууль зүйн орчинтой болох ёстой. Хэрэв тэгэхгүй бол үр дүнгээ өгөхгүй. Манай улс дэлхийн бусад оронтой худалдааны хэлэлцээр хийх хэрэгтэй. Манай гадаад бодлого бол дандаа гадаад орноос зээл, тусламж гуйдаг. Худалдааны хэлэлцээр хийдэггүй. Гадаад худалдааны яамаа татан буулгаад байхгүй болгочихсон. Одоо Гадаад хэргийн яаманд гадаад худалдаа хариуцсан хоёрхон мэргэжилтэн сууж байгаа шүү дээ. Яаж тэгж болох юм бэ. Эхлээд макро эдийн засгаа цэгцлэхгүй бол бид ЖДҮ яриад нэмэргүй. ЖДҮ-ийн хэрэглээг өсгөхийн тулд хүн амынхаа орлогыг өсгөх хэрэгтэй байна. Өнөөдөр дундаж цалин 200 ам.доллар. Үүнээс хэдийг нь идэж, хэдийг нь байрандаа өгч, хэдийг нь унаандаа өгөх вэ? Хүрэх үү? Хүн амынхаа орлогыг нэмэгдүүлж байж ЖДҮ хөгжинө. Худалдан авагчгүй бол мянган үйлдвэр бариад яах юм. 10 их наяд төгрөгийг их зөв зарахгүй бол эргээд бид үүнээсээ их зовлон амсах болов уу гэж санаа зовж байна.

БАНК САНХҮҮГИЙН РЕФОРМ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

-Монголын эдийн засаг үнэхээр болохгүй байгаа юм уу? Та бизнес эрхлэгч, УИХ-ын гишүүн, сайд байсан хүн. Монголын эдийн засаг ямар байгааг иргэддээ тайлбарлаад өгөөч.

-Нийгэм, эдийн засгийн байдал хүнд байна. Дэлхий даяар шинээр эдийн засгийн бичилт эхлэх гэж байна. ОХУ-д АНУ-ын Засгийн газар, Европын холбооноос эдийн засгийн хориг арга хэмжээ авчихлаа. Хятадтай эдийн засгийн дайн зарлачихсан улам гүнзгийрч байна. Яг энэ эдийн засгийн мөчлөгт бид тулж байгаа юм. 30 жилийн турш зөндөө л мөнгө гарч байгаа шүү дээ. Гаднаас ч хүртэл 22 миллиард ам.долларын зээл авсан. Яагаад бидний амьдрал сайжрахгүй байгаа юм бэ. Яагаад бид ажлын байртай болж чадахгүй байгаа юм, яагаад тогтвортой орлоготой болохгүй байгаа юм, яагаад ядуурал улам ихсээд байна. Энэ бол макро эдийн засгийн бодлоготой холбоотой. Өөрөөр хэлбэл, банкны зээлийн хүү, хадгаламжийн хүү асар өндөр. Тийм учраас санхүүчид зөвхөн мөнгө л хүүлэх тухай бодоод байна уу гэхээс бодит эдийн засаг, секторуудыг боддоггүй. Бид банк санхүүгийн реформ хийх хэрэгтэй. Хадгаламжийн хүүг буулгах хэрэгтэй. Улс төрчид яаж байна вэ гэхээр бага хүүтэй мөнгө аваад хадгаламжинд хийчхэж байгаа юм. Нийгмийн баялаг бүтээхгүй зүгээр л хямдхан хүүтэй мөнгө аваад банкинд хадгалж, хүүг нь идээд луйвар хийж байдгийг одоо таслан зогсоох хэрэгтэй. 30 жил үргэлжиллээ шүү дээ. Жил болгон 2-3 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлаад яваад байдаг. Дээр нь засаг захиргаа, төр асар замбараагүй мөнгийг зарж байна. Татвар хэн төлөх вэ гэдэг асуудал эзэнгүй.

-МАН, МАХН нэгдэх яриа гарч эхэллээ. Энэ дээр таны байр суурь ямар байна вэ?

-Айлын эрх, тэнэг хүүхдүүд шиг байх юм. Нэг салаад, нэг нийлээд л. Сонгуульд хүртэл Н.Энхбаярыг ялтай, шийтгэлтэй гээд оруулаагүй биз дээ МАН-ыхан. Ийм ёс зүйгүй байж болох юм уу ер нь. Н.Энхбаяр чинь АН-тай эвсэл болоод сонгуулиар гүйгээд байсан. Одоо нөгөө муу Х.Баттулгыгаа үзэн ядаастай, муу хэлээстэй. Одоо тэнд У.Хүрэлсүхийг магтан дуулах нь байна. Оронд нь нэг албан тушаал авах нь ээ янз нь. Тийм жудаггүй байж болох уу.

МАН-Д АЛБАН ТУШААЛ БАГАДААД БАЙГАА ЮМ УУ?

-Эрх мэдлийн хэт төвлөрөл эргээд нэг намын тогтолцоо руу орох нь улс оронд ямар аюултай байдаг вэ?

-Бид ер нь цаашид Хойд Солонгос шиг коммунист орон болох юм уу. Эсвэл Япон, Солонгос, Америк, Европын орнууд шиг болох юм уу. Энэ хоёрын зааг дээр байна. Алийг нь сонгох юм. Хэрвээ Хойд Солонгос шиг болъё гэж байгаа бол бүх юмыг, улс төрийн хүчнийг МАН-д өг. Тэгээд Төрийн гурван өндөрлөгөө бүгдийг нь МАН-д өгчих. Үүний дараа малаа нийгэмчил. Нэгдэлжих хөдөлгөөн байгуул. Бүх өмч, хөрөнгүүдээ хурааж аваад улсынх болго. Тэгээд бүгдээрээ цэнхэр даалимбан өмд цамцтай бол. Илүү дутуу юм өмсөж болохгүй. Дээр нь бүх мэдээллийн хэрэгслээ хаа. Интернэт, Фэйсбүүк, Твиттер бүгдийг нь хаах хэрэгтэй. Хойд Солонгос, Хятад тийм байгаа шүү дээ. Тэрийг хүсээд байвал тэг. Нэг нам өөрсөдтэй нь сөргөлддөг улс төрч бөгөөд улс төрийн хүчнийхээ “толгойг нь тасдаж хаяна”, хүний эрхийн тухай ярихаа болино гэсэн үг. Ийм замаар явсан орон зөндөө байна. Бид тэр лүү явах хэрэг байна уу. МАН-д албан тушаал багадаад байгаа юм уу. Хангалттай төрийн эрхийг авчихсан байгаа шүү. Гүйцэтгэх засаглалыг авчихсан. МАН-ынхан Бүх банк санхүү, улсын хүчний байгууллагын эрх мэдлийг өөрсдөдөө авчихсан. Одоо энэ улс орныг хөгжүүлэхэд юу саад болоод байгаа юм. Ерөнхийлөгчийн сэнтийг л авах дутаад байна уу. Дараа нь яах вэ. Өөрсдийгөө Богд гэгээн, Далай лам болгож зарлах уу. Манай залуучууд тэгж болохгүй ээ. Ухаантай байх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийг сайн бодож өгөх ёстой.

-АН өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрийн эрхийг ээлжлэн барьж байсан улс төрийн хүчин шүү дээ. Гэтэл одоо доороо ч гүйдлээ олохгүй дээрээ ч суудлаа олохгүй болчихлоо?

-Ардчилал монголчуудад их юм өгсөн байх аа. Улс төрийн тодорхой удирдагч нарын болчимгүй үйл ажиллагааг Монголын ардчиллыг гутаах журмаар харж болохгүй. Ардчилал бол эрх чөлөө, тусгаар тогтнол, хүний эрх. 1990 оны ардчиллыг бий болгосноороо бид Хойд Солонгосоос илүү хөгжилтэй орон болсон шүү дээ. Аз жаргалын индексээрээ илүү өндөр амьдарч байгаа. Алдаж байгаа зүйлс байна. Нэг хэсэг нь ядуу байна. Нөгөө хэсэг нь ажил хийхгүй байна. Зарим нь хулгай хийж байна. Үнэн. Дутагдлууд байна. Үүнийг өөрчлөхийн төлөө ардчиллын үйл явцыг улам тодорхой болгох ёстой. Бид чинь бас яг ч ардчилсан нийгэм байгуулаагүй байна шүү дээ. Сонгууль хийнэ тэр чигтээ луйвар булхай. Хууль хүчний байгууллага нь үйл ажиллагаагаа хаалттай явуулна. Энэ ардчилсан нийгэм биш ээ. Ардчилсан нийгэмд бүх юм нээлттэй байдаг.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:08

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:07

Зочин [192.82.73.137] 2021-03-12 12:42:23

ЯСАН ТОЛГОЙ ЖАГАЙ ХУТГУУР ШҮҮ ДЭЭ! ЕРӨНХИЙЛӨГЧ СОНГОГДООД НАМААС ТҮДГЭЛЗДЭГ! АРД ТҮМЭН ЧАМААР ЗААЛГАХГҮЙ.

би [202.70.44.46] 2021-03-11 04:41:39

үхсэн хатсны чинь Үйлдвэр худалдааны сайд, сэтгүүлчирхүү ухаантай юм бол юм уншиж бай, тэнэг ЭССЭ бичигч минь

mmm [43.228.129.229] 2021-03-11 02:23:40

үнэндээ Жагаагын хэлж байгаа бүгд үнэн ш дээ санхүү ойлгодог хүн энэ томчуулд алга байна даа????

Зочин [192.82.70.203] 2021-03-11 01:51:22

олон намтай байлаа гээд намууд биендээ эрхэлж туниад хууль нь гарахгүй гарсан ч нэгнийхээ саналыг тусгалаа гээд чацга хууль гараад байна. нэг намаар зөв чиглүүлэх л хэрэгтэй. намыг яаж хянах нь чухал. бах мэлхий шиг шигдээд салдаггүй хачигийг шууд буудаад хаях хэрэгтэй.

Александр [95.214.41.166] 2021-03-11 01:16:27

Здравствуйте! Отправим Ваше коммерческое предложение владельцам/администраторам более 800 000 сайтов! Несколько преимуществ при сотрудничестве с нами: - Приятные цены - нам выгодно, чтобы заказчик получал прибыль, значительно превышающую стоимость рассылки и обращался опять - Все максимально прозрачно: Предоставим скриншоты из софта, с подробными отчетами о результатах рассылки, подтверждающие выполнение обязательств с нашей стороны. - В отличие от большинства наших конкурентов, оплата ТОЛЬКО за УСПЕШНО доставленные сообщения. Теперь перейдем к гарантиям. Мы понимаем, что в интернете встречается всякое, поэтому чтобы Вам было спокойнее: 1)Перед рассылкой мы предоставим скриншот из программы с Вашим проектом, подтверждающий готовность к запуску 2)Во время рассылки у Вас будет доступ к обратному емайлу, чтобы Вы могли отслеживать процесс рассылки в онлайн-режиме 3)По завершении рассылки отправим скриншоты с подробными отчетами о результатах рассылки, подтверждающие выполнение обязательств с нашей стороны. Напишите нам сейчас и получите бонус, в виде бесплатного составления оффера для Вашей рассылки Наш E-mail: arsatithos1987@mail.ru ВАЖНО: Пожалуйста, в сообщении указывайте Ваш контактный ватсап либо телеграм, для удобной и более оперативной связи. Названивать или использовать Ваши контакты для какой-либо другой цели, кроме оперативной связи мы не будем. P.S. Извините за беспокойство, если мы с Вами уже сотрудничаем. С Уважением, команда FormMarketing

Artem CBDO [46.243.220.116] 2021-03-11 00:58:00

Hello! I hope that I'm not bothering you. I’m a business development manager at Duck.Design (https://www.duck.design/hire-designer) . I thought that your company is probably looking for a designer to join your team, and I want to offer you our trial of graphic or web designer for $1 per 1 day. You can outsource any type of tasks for our design team. Our designer will work for you only, perform any design-related work, including logos, banners, packaging and web design (websites, app design) and even motion design (explainer, promo videos) etc. If you are interested, book a call here https://calendly.com/duck-design/15min?back=1&month=2021-02 Thank you for your time! Email: hire.duck.design@gmail.com

Ирггэн [202.126.90.114] 2021-03-11 00:55:56

Монголд хулгайч, луйварчид, дураараа дургидаг гаруудыг дарж чадах тийм засаг хэрэгтэй.

Зочин [192.82.72.23] 2021-03-10 21:31:24

Хүн битгий доромжил хийсэн ажилтай хүн шүү.Жаргалсайханд АЛТАНГАДАС өгөөгүй байж УКА гэдэг эмэгтэйд АЛТАНГАДАС ОДОН өгсөн гэлүү.

Зочин [192.82.76.164] 2021-03-10 12:55:53

Коммунистуудын угаадас долоогчдын дургүй их хүрсэн харагдлаа. Гях гях үнэн үг хэлсэн хүнд коммунистууд дургүй гэдэг афоризм зохионгоо алдлаа

Иргэн [64.119.22.192] 2021-03-10 12:45:40

Хөөрөөд галзуурч байгаа биз дээ!

зочин [64.119.17.188] 2021-03-10 12:37:02

Хамаг юмы чинь хуу хамж хулгайлсан хулгайч нарт хүн итгэх үү? АН -ыг булшилсан хүмүүс бол Элбэгдорж,да Ганболд,гээд хөврөнө дөө. ум маани бад мэ хум .Илжирч муудсаныг илааршуулах шиг хүнд нөсөр ажил байдаггүй .Илжирхээс сэргийлэх нь хамгийн зөв арга.

Зочин 966 [103.212.118.115] 2021-03-10 12:14:36

Монголд хар хорин хотод нийслэлээ тевруулж улаан баатар хотыг темер замаар холбож асар том бутээн байгуултыг ернуулж улсын херенгеер дэд бутцийг хувийн хэвшилээр барилга байгууламж .сургууль эмнэлэг уйлдвэр байгуулж эхлуулэхэд аяндаа менгений урсгал тевлерч нийслэл аяндаа босоод ирнэ . Ажлийн байр бизнесийн орчин хууль тогтоомжоо еерчилж хенгелт урамшуулал хэрэгтэй харин зугээр дээрэм хийхээ боль

зочин [66.181.183.72] 2021-03-10 11:44:43

Ярихаас цаашгүй ясан толгой эргүүтдэг болжээ.Шинэ засаг боломжийн хэрээр сайн ажиллаж байна. Чи өөдгүй учраас хэдэн ч удаа УИХ д дэвшээд сонгогч олон дэмжсэнгүй.

зочин [103.229.121.42] 2021-03-10 10:36:31

Юун сансарын оронтой харьцуулаад байгаан бэ? зимбабве улсын дараа шааж байна шдээ. Хойд солонгос хөгжлөөрөө манайхыг хол хаяцан улс

Зочин [203.91.115.49] 2021-03-10 10:28:10

хойд солонгос супер метро саяхан ашиглалтанд оруулжээ . гэдэсний цагаан хорхой өвгөн минь

Зочин [106.102.128.105] 2021-03-10 14:24:48

Ymar muuhai hu doromjildog ym be uuruu.. .

Зочин [203.91.115.49] 2021-03-10 10:26:11

ардчилсан нам шиг олон далжиганасан намтай болвол бид украйн шиг болно ха ха ха ха.

wert [64.119.19.99] 2021-03-10 10:10:19

уг нь зөв ярьдаг, хэрэгжүүлэхдээ хамгийнтүрүүнд мөнгө бодоод ажлаа балалдаг хүн дээ. Солиорч байг.

ЗОЧИН [103.242.47.139] 2021-03-10 09:14:59

ҮНЭН ҮГ ХЭЛСЭН БАЙХАД ЭРЭГЦҮҮЛЖ БОДОХ ТЭНХЭЛГҮЙ БОЛ УЛААН НАМАА ДЭМЖЭЭД 100 ЖИЛ ЯВДАГ ЧИНЬ ХОХЬ НЬ

Зочин [202.126.88.184] 2021-03-10 08:56:24

Сонгуульд орохдоо бүгд л хөгжүүлнэ мандуулна гэж гарч ирчихээд нам гээд талцаад эвлэрээд улсын төлөө биш намынхаа төлөө гэпгиг нь л болиулмаар байна,иймд нь энэ удаа ард түмэн сонголтоо хийсэн дүнгээ тавьсан одоо энэ хэдэн хулгайч намаас юм харах хэрэггүй болж залуус нь нэгдэлгүй бүгд л нам гэж ярьсан баяжсан гүзээтэн авилгач хулгайчтай ямар нэгэн замаар холбогдож цүнх баригч бөгс долоогч хийсн яачихсан ч дорой болоов дээ

Иргэн [202.9.41.107] 2021-03-10 08:31:42

Путин 21 жил удирдаж байна. Орос хойд солонгос шиг болоогүй байтугай дэлхий даяар хөгжлөөрөө дээгүүр ордог боллоо . Монголд олон нам удирдаад хог дээр үсэрлээ тэнэг амныхаа зоргоор донгосдог Жаргал өвгөн гуай .

Ork [59.153.114.27] 2021-03-10 08:10:58

Хойд солонгос шиг болчихвол болж л ба.

Зочин [59.153.113.138] 2021-03-10 07:36:48

Хойд Солонгосыг муугаар жишээ татаж байх шиг байна тэр улс чинь цөмийн зэвсэгтэй өөрсдөө 41н давхар зочид буудал барьчихсан байхад хөгжилгүй гэх үү

Зочин [49.0.170.162] 2021-03-10 08:23:00

Өндөр барилга хөгжил гэсэн ойлголт маш буруу. Би ч цагтааа бараг тиймэрхүү бодолтой байлаа. За цөмийн зэвсэг бол бүүр хэрэггүй. Дэлхий нийттэйгээ хөл нийлүүлж алхана шүү. Монгол улс цэрэг дайнаар хэзээ ч хол явахгүй болсон. Ухаанаараа амьд үлд.

Зочин [49.0.170.162] 2021-03-10 08:18:41

үгүй

иргэн [64.119.17.77] 2021-03-10 05:54:16

Ер нь МАН - ийг солихгүй бол яг Бухан болох юм зохиогоод л харагдах юм.нөгөө 1 юмаа дахин шүтдэг.нжг нэг ламаахайтай солиорч бна даа.!!!!!!!!!"өөрдөө нэг босохгүй унан даа хөөрхий.муу удирдлагтай бол ядуу байна.!!!!!!!!!!!сайн удирдлагттай бол Хөгжил цэцэглэлт эмх цэгц байдаг.Дайнтай ыайсан Өмнөд Сологос яаж хөгжиж байгааг хардагүй .!!!!!"!идэж уух шуналийг дуурайгаад бх юм..!!!!!!!!!!Сайныг хараасай.!!!!!"""Одоо харж чадахгүй эээээээнСолих хэрэгтэй.!!!!!!!!!!!!

Зочин [192.82.81.151] 2021-03-10 05:22:48

Мундаг хүн шүү . Үнэнийг улайтал нь хэлжээ

Zochin [202.126.90.33] 2021-03-10 13:32:28

Unen iig l yrij bn sh de bitgii uguisgeech uursduu helj bgAg n oilgohchgui bj olon ym yrdiin

тэнэг [66.181.180.243] 2021-03-10 04:52:29

Жагаа минь одоо больж үз 2008 оны үйл явдлаар шоронд хийгээгүйд нь баярлаж яв чи тэнд оролцож үйлдвэрийнхээ бүх ажилчдыг автобусаар зөөж авчраад албан хүчээр жагсааж айлган биднийг дэмжсэн дүр үзүүл гээд дарамталж байсан чинь худлаа юу би тэнд чинь дүү охинтойгоо туугдаж ирээд зогсож байлаа одооч гэсэн надад тэр өдөр хар дарсан зүүд

Зочин [203.91.115.49] 2021-03-10 04:22:45

БАС ХЯТАД ӨМНӨД СОЛОНГОС СИНГАПУР ШИГ ХӨГЖИНӨ ХӨ. БИТГИЙ БАЛАЙР ДОХИЙСОН ӨВГӨН МИНЬ

Zochin [202.126.90.33] 2021-03-10 13:34:43

Uvgun ch geh shig chi bol ungej yrij chadvargui bj olon um bitgii yri da

зочин [49.0.130.24] 2021-03-10 04:21:01

зурагтаар ман-ын 100 жилийн ой гэсэн балай нэвтрүүлгээ явуулхаа болимоор байна одоо бүр залхаж гүйцлээ өөр олигтой ч нэвтрүүлэг байхгүй

Зочин [64.119.24.148] 2021-03-10 09:53:30

жагаа үнэн юм хэлжээ. ардчилал их юм өгсөн. хэдхэн муу хүний харгайгаар АН-ын нэр бүтэц сэвтсэн шүү. Үүнд Баярцогт Энхсайхан, Ганболд, Болор, Эрдэнэбат, Дорлигжав, Батүүл, Бямбасайхан, Содномпил, Сүмоч Кюкшүү Батбаяр, Лүймэдийн Гансүх, Норовын Алтанхуяг, Өмнөговийн Батэрдэнэ, Гарамгайбаатар, Бөө Батбаяр, С. Эрдэнэ, адаг сүүлд нь Ц. Элбэгдорж мэт хүмүүс, тэдгээрийн дагуул хувалзуудын хараалт үйлдлүүд, муу үйлийн үрүүд АН-ыг босох аргагүй идчихлээдээ. Үнэхээр харамсалтай. Хүмүүсийн итгэлийг дээрх хүмүүс үнэндээ даасангүйдээ

Зочин [192.82.73.42] 2021-03-10 08:23:21

Монголыг ДОХ-той болгосон намыг татан буулгах шаардлагатай.

Зочин [203.91.115.49] 2021-03-10 04:23:43

чамайг чиний тэмбүүтэй ээж аавыг чинь өвчнөөс салгасан нам даа

яг үнэн шүү , [59.153.86.86] 2021-03-10 03:46:20

МАН-ы 100 жилийн ойгоо тэмдэглэж хийсэн хурал , концерт энэ тэр нь яг л хойд Солонгос Хятад улс болчихсон бнаа ,

bold [192.82.69.216] 2021-03-10 03:25:51

Ter uls chin harin ch yos zuitei irged n huulia deedleed bolomjiin hugjij bgaa ym bish uu??? Manaid yos zuitei zuvhumuujiltei ireedui l heregtei bndaa!!!

zochin [192.82.75.2] 2021-03-10 03:10:34

Энэ эгзэгтэй үед нэг бодлоор 2-3 жилдээ яваад даван туулахгүй бол ийш тийш чангаагаад байхаар унах гээд байна даа. Баян улсууд бол даваад гарна. Баян хүнээс бусад нь ийш тийш харсаар байгаад туйлдаж дууслаа. Хоосон хардлага, эсвэл том горьдлогоор хол явахаа байлаа

Зочин [192.82.67.165] 2021-03-10 02:43:44

Havar bolood ene neg soliootiin uman hudulchluu

Зочин [203.23.199.221] 2021-03-10 02:23:27

Япон Солонгост олон жил ажилсан залуустаа үйлдвэрлэл эрхлэх байр ,тоног төхөөрөмж лизинг, дулаан цахилгааны 3 жилийн хөнгөлөлт зэрэг бүх төрлөөр дэмжиж байж тэдний сурсан технологи Монголын хөрсөнд бууж удамшиж хөгжих байхаа. 1990 онд бүгд өөрийн үйлдвэрлэл цех нээх гэж зүтгэсэн яагаад гээч тэд технологи эзэмшсэн үйлдвэрлэлийн хүмүүс байсаан,

Зочин [202.179.25.40] 2021-03-10 02:23:20

Баттулга бүх өрсөлдөгчдөө хулгайч гэж нэрлээд шоронд хийчихсэн. Намаа тараачихсан. Одоо ганцаараа сонгуульд орж чадахгүй баларч байх шиг.

zochin [202.55.188.41] 2021-03-10 01:54:58

Songuuli gedeg chini negiigee barij iddeg heregsel uomuu.Arai dendej bnaa.Ard tumen hen n hen be gedgiig oilgoj bga.Songuuli bolj l bdg.Ene udaa heterhii dairsan.gutgesen.shuuh tsagdaagaar dalailagasan ariun bus uildel gargaj muuhai bn.Zaaval Hurelsuh garah estoi uomuu.62 laa garaad uo hiiv.

Зочин [202.9.46.201] 2021-03-10 01:40:25

Yag unen helj baina , Erenhiilgegchiin songuuld Battulga erenhiilegch yalna , Neg namd buh erh medeliig tovloruulbel uhliin zam ruu orno shuudee ard tumen ee!

Зочин [192.82.87.217] 2021-03-10 01:35:50

Өөр сонгох нам алга болчихоод байна шүү дээ. АН-ыханд эрх мэдэл өгсөн чинь цөмөөрөө улсын хөрөнгө, зээл гээд хэдэн арван тэрбум долларын хөрөнгө идэж уугаад 10-20-иулаа шоронд орчихсон байгаа. Тэр луйварчдад одоо итгэхээ больсон. Өөр олигтой нам байдаггүй

Зочин [202.126.90.127] 2021-03-10 01:35:08

Яааг үнэн хэлж , юу үнэн тэр л үнэн , Бүр болохгүй бол ямар ч , боловсоролгүй (( ЗӨВХӨН МОНГОЛ , МОНГОЛ УЛС , МОНГОЛ "ГЕНЭ" ХҮНИЙ ТӨЛӨӨ ЗОХИЛОХ ЗҮРЭХТЭЙ )) тийм хүнийг сонгочих юмсан . Ядахад зовох цагт хаяаад явчихгүй , улс төрийн хор хор найруулахгүй .

үнээн [202.70.34.114] 2021-03-10 01:31:41

Ерөнхийлөгчийн сонгуульд ямар хамаагүй үнээр луйвардаж ялахыг хүсч бгаа МАН г дэмжихгүй ээ, Ерөнхийлөгчийг МАН аас биш өөр улс төрийн хүчнээс сонгож эрх мэдлийн тэнцвэрийг хангах ёстой, Жагай зөв хэллээ......................Амжилт хамтдаа шүү

Зочин [202.126.89.149] 2021-03-10 01:28:44

Жагаа ах үнэн үг хэлнээ. Бас нэг ховор хүн шүү дээ.

Иргэн [66.181.188.46] 2021-03-10 01:05:25

Том үйлдвэр байхгүй болохоор ЖДҮ хөгжих үндэс байхгүй. Засгийн газар хэт их өмч хураасан болохоор хулгай ,луйвар , авилга цэцэглэж байгаа. Монголын зорилт- төрийн өмчийг хувьчлах ,томоохон төсөл хэрэгжүүлэх , дэд бүтэцийг бий болгох

Зочин [192.82.75.227] 2021-03-10 01:00:24

Яах ёстой вэ гэвэл хамгийн түрүүнд гадаадын том компаниудын нууц технологийг эзэмшиж авахаас эхэлнэ. Хайр найргүй технологийн хулгай хийх том зохион байгуулалтыг хийх хэрэгтэй. Үйлдвэрийн технологийг мэдэхгүйгээр өрсөлдөөнд ялахгүй. Хоосон хятад оросоос пүнлүү цалин авдаг. Орос хятадын зээлээ ард түмнээр төлүүлдэг манжийн үеийн бүтэц хэвээрээ байна.

Японоос [126.236.113.49] 2021-03-10 00:53:06

Яг үнэн хэлж байна. Баярлалаа. Монгол нийгэм бол ардчилсан нийгэм нэртэйгээр соц нийгэмээсээ салаагүй байна. Дотоод үйлдвэрлэл бараг алга. Томчуудын бизнес нь бүгд импортын хамааралтай байгаа тул импортын татварыг нэмэхгүй байна. Хүмүүс залхуу ажил хийхгүй бэлэн юм шаардаад л сууж байна. Юм уншихгүй судлахгүй болохоор сэтгэх чадвар муу сонгуулийг буруу сонголт хийж арчаагүй хүмүүсийг толгой дээрээ гаргаж байна.

Зочин [223.104.39.71] 2021-03-10 01:18:39

yes.uildver barih heregtei.dan gadaadiin zeel tuslamj guilga,importiin baraa.Jagaa.unen ugtei.daanch mglchuud shudarga zand n durgui..hatuu changa heleheer hunii erh gd oriloldono.


53 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
53 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.