Японд “Pfizer”-н вакцинаас харшилсан өөр 9 тохиолдол бүртгэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

ТОКИО. /Yomiuri/. Америкийн “Pfizer” компанийн коронавирусний вакцинаас харшилсан өөр 9 шинэ тохиолдол Японд илэрчээ.

Энэ тухай Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн сайн сайхан аж байдлын яам мэдэгдсэн байна.

Гуравдугаар сарын 8-нд вакцин хийлгэсэн 20-50 насны эмэгтэйчүүдэд харшлын шинж тэмдгүүд илэрчээ. Эдгээр эмэгтэйд вакцин хийлгэснээс хойш төд удалгүй загатнах, дотор муухайрах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Эмч нарын бичиж өгсөн харшлыг дарах эмийг хэрэглэсний дараа шинж тэмдгүүд арилсан хэдий ч таван хүнд шинж тэмдэг илэрсэн хэвээр байсан тул эмнэлэгт хүргэгджээ.

Японд “Pfizer” компанийн вакцинаас харшилсан нийт 17 тохиолдол бүртгэгдээд байна. Одоогоор тус улсад нийт 107 мянган хүн дархлаажуулалтад хамрагджээ.

Япон улс өнгөрсөн онд Их Британи, Шведийн “AstraZeneca”, Америкийн “Moderna”, Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудтай коронавирусний вакцин нийлүүлэх гэрээ байгуулж, нийт 310 сая тун вакцин худалдан авахаар тооцоолсон байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:34

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:34

Зочин [202.55.188.103] 2021-03-12 10:00:11

Японы тусламжаар нь тэр файзер" г бид захиалж болохгуймуу тэрийг нь хийлгэмээр бхын

Зочин [103.57.92.208] 2021-03-10 13:54:08

Япон өндөр хөгжилтэй , сайхан орон болохоороо шинэ технологийн "ФАЙЗЕР" тариулах хувьтай хүмүүс.

ypon emch [133.8.251.78] 2021-03-10 04:44:43

medee hudlaa dutuu orchuulha bolino uu


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.