Б.Жавхлан: Ашиггүй төрийн өмчит аж ахуйн нэгжийг татан буулгах, нэгтгэх ажлыг хийнэ

Aдмин / Эдийн засаг

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх талаар товч танилцуулга хийж, тэмдэглэлээр чиглэл авсан тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Олон жил ашиггүй байсан, үр дүнгүй, алдагдалтай, зардал ихтэй, хөрөнгийн удирдлагын менежмент сул төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд бүцтийн өөрчлөлт хийхээр удаа дараа асуудлыг УИХ-ын түвшинд тавьж байсныг тэрээр мэдээллийн эхэнд онцлов. Шинэ Засгийн газар эхний 100 хоногтоо энэ ажлыг нэн тэргүүнд хийхээр болж байгааг тодотголоо.

Манай улсад төрийн өмчит 107, орон нутгийн өмчит 232, нийт 339 аж ахуй нэгж байна. Засгийн газрын хуралдаанд тэдгээр аж ахуйн нэгүүдийг хэвийн буюу үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжтой, эрсдэлтэй буюу яаралтай бүтцийн өөрлөлт хийх, анхаарал татсан, асуудалд орсон зэрэг дөрвөн хэсэгт хуваан танилцуулга хийжээ.

2019 оны байдлаар, 339 компанийн нийт өр төлбөр 37 их наяд төгрөг, алдагдлын дүн 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр 1.1 их наяд, Эрдэнэс таван толгой 440 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол бусад комданиуд алдагдалтай ажиллаж байна.

Тэдгээр компаниудыг өмчлөлийн хувьд гурван чиглэлд хувааж бүтцийн өөрчлөлт хийхээр Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр чиглэл болгосон байна.

Нэгдүгээрт, Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжийг олон нийтэд зарлаж, 100 хувь төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагааг нь үргэлжлүүлнэ. Тухайлбал, УУХҮЯ, Эрчим хүчний яамны харьяанд байдаг Эрдэнэс таван толгой, Эрдэнэс монгол, цахилгаан станцууд хамаарна. Мөн дулаан, цахилгаан түгээх, дамжуулах үүрэг гүйцэтгэдэг, тарифыг хатуу барихад оролцдог дэд бүтцийн компаниудыг 100 хувь төрийн эзэмшилд авч явна.

Хоёрдугаарт, олон жил үр ашиггүй, алдагдалтай явж ирсэн, үүргийг нь хувийн хэвшил гүйцэтгэж болохуйц төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг Компанийн тухай хуулийн дагуу татан буулгах, нэгтгэх ажлыг хийнэ. Ингэхдээ, тухайн компаниудыг алдагдалд оруулж, дампууруудахгүй байхад ТӨБЗГ болон салбарын яамд онцгой анхаарахыг даалгасан байна.

Гуравдугаарт, эдийн засгийн үр өгөөжтэй компаниудын хувь эзэмшлийг биржээр дамжуулан олон нийтийн хяналтад оруулж, зөв засаглал руу шилжүүлнэ. Ингэхдээ, ажлын чиглэл, үр өгөөжийг харгалзан төрийн өмчит оролцоотой хуулийн этгээдийн 34 хувь хүртэлх хувьцааг хөрөнгийн биржид нээлттэй хэлбэрээр арилжаална. Ингэснээр, олон нийтийн хяналтад орж үр өгөөж нь сайжирна. Өөрөөр хэлбэл, жижиг хувьцаа эзэмшигч нарын оролцоотой засаглалд тавих хяналт, ил тод байдал, ашигтай ажиллагаа сайжирна гэж үзжээ. Үүний сайн жишээг дурдахад, Монгол шуудан ХК 2016 оны нэгдүгээр сард 34 хувиа бирж дээр арилжаалснаар, хөрөнгийн өгөөж, ашигтай ажиллагааны коэфицент 3-5 дахин нэмэгдсэн байна.

Мөн төрийн өмчийн компаниудыг тендерийн хуульд захируулж худалдан авах ажиллагааг явуулахыг Засгийн газрын чиглэлд тусгажээ.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-д байгаа гишүүд сонгууль, улс төрийн нэг талыг барьдаг тул, компанийн засаглал руу болгож өөрчлөх нь зүйтэй гэж үзжээ. Мөн гүйцэтгэх удирдлагууд санхүү, хөрөнгө оруулалтын сахилга бат, нийгмийн чиглэлийн ач холбогдлоор зорилт тавьж 1-2 жилийн хугацааанд хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулахаар болж байна. Тэдгээр аж ахуйн нэгж "Шилэн данс"-ыг 100 хувь хэрэгжүүлэхэд ТӨБЗГ арга хэмжээ авч ажиллахыг даалгажээ.

Үүнээс гадна Засгийн газрын энэ оны 43 дугаар тогтоолоор баталсан Төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа байгууллага, төрийн өмчит компаниудыг хэмнэх горимд шилжүүлэх асуудлыг чанд зохион байгуулахыг ТӨБЗГ-т чиглэл болгожээ. Мөн орон тооны зохистой түвшинг тогтоож, удирдлагыг оновчтой болгох, дарга нарыг цөөлөх чигэл гаргасан байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:56

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:56

Иргэн [150.129.143.153] 2021-03-12 00:21:43

Төрийн өмчит байгууллагуудыг эрчим хүчний салбарт л лав ашиг хийхээргүй төсөв баталж өгдөг дураараа ашгийн хойноос явбал цахилгаан дулааны үнэ чинь тэнгэрт хаддаг юм байгаа биздээ. Юу ярьж байгаагаа мэдэхгүй хийрхсэн шоучин гар түй

Зочин [202.179.26.19] 2021-03-11 03:19:54

Улаанбаатар хотын цахилгаан станцуудыг нэгдсэн Улаанбаатар эрчим хүчний групп компани байгуулах замаар хөрөнгө оруулалтыг босгох хэрэгтэй.

Зочин [202.126.89.105] 2021-03-11 02:49:59

Дулааны Цахилгаан станцуудын удирдлагууд дандаа нэг үеийн хөгшчүүл байдаг. Нэг нэгэндээ шаардлага тавьж чаддаггүй, ажлын ур чадвар маш муу. Залуучуудаа дээш гаргахгүй суудлын бөглөө үүсгэж, ажлаа хийлгэдэг. Чадваргүй хөгшин дарга нарыг хуйгаар нь бүтцийн өөрчлөлт хийж зайлуулахгүй бол ЭХ-ний салбар хөгжихгүй.

Zochin [202.126.88.65] 2021-03-10 16:26:25

Toriin omchiig uneguiduulj basl ideh ni ene nowsh odoo bolimoor yumdaa baliar nowshnuud yumdaa

зочин [66.181.182.218] 2021-03-10 09:45:03

тэгээд хийж хэрэгжүүлээд дуусчихаад дараа ни хийсэн ажлаа яриж сур,энэ талаар олон жил зг,төхороо мөн ч их яриад л суугаад,суугаад л байсан даа.одоо ч яриастай,,суугаастай л бна.та нарын ажил хийнэ гэж юу байхав.төсөв мөнгөнөөс хусаж байвал сэтгэл санаан амардаг л новшнууд л шүү дээ.

Иргэн [202.55.188.92] 2021-03-10 09:15:39

Маш зөв төрийн өмчит хк захиралууд хэзээч компаниа бодохгүй том жиип тансаг өрөө үнэтэй худалдан авалт хиихээс өөр зүйл бодохгүй !

Даадаа [122.201.31.167] 2021-03-10 09:03:09

Энийг Жавхлан хийдэг юм биш. Худлаа попорч байна. Төрийн Өмчийн Хороо хийнэ

Зочин [192.82.80.87] 2021-03-10 08:33:04

zuvuu

Зочин [64.119.16.141] 2021-03-10 08:14:46

ердөөсөө ашигтай ажиллуулдаггүй хүмүүс байдаг албаар идэж уугаад яваад байдаг тийм газарууд байгаа2

зочин [43.242.242.82] 2021-03-10 08:04:08

Зөв шийдвэр байна. ТОСК -ийг сайн шалгаж татан буулгах хэрэгтэй. Туз-тай болсоноос хойш олон хүнийг ажилгүй болгож хохироосон. 2016 оноос хойш нэгч тоосго тавиагүй байгууллага

Зочин [202.126.89.110] 2021-03-10 07:46:10

зөв. Зөв. Амжилт

зочин [64.119.16.16] 2021-03-10 07:39:17

Төрийн өмчит компани гэдэгтээ биш хэн нэгний гар хөл болсон увайгүй, толгой муутай авилгач удирдагчдаа л учир нь байгаа гэдгийг энгийн иргэд нь ойлгоод байхад дарга нар нь ойлгохгүй юм даа.

Зочин [202.9.47.8] 2021-03-10 07:34:18

Жип авдаг, тавилга авдаг, гадаадад хүүхдээ сургадг, орон сууц барьж хувааж авдгыг болиулах хэрэгтэй

Зочин [202.21.103.10] 2021-03-10 07:28:23

зөв шийдэл байна хурдан хийх хэрэгтэй ашиггүй ажилладаг ААН-үүд зээл их авдаг ба зээл нь чанаргүй болж татварын мөнгө ихээр алдагддаг ш дээ


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.