ТАНИЛЦ: Улаанбаатараас ирэх хөдөлгөөнд хязгаарлалт хийгээд байгаа 6 аймаг

Aдмин / Орон нутаг

Коронавируст халдварын тохиолдол Улаанбаатар хотод эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдрийн байдлаар

  1. Дархан-Уул
  2. Хэнтий
  3. Сүхбаатар
  4. Баянхонгор
  5. Хөвсгөл
  6. Сэлэнгэ зэрэг аймгуудын Засаг дарга, Онцгой комиссоос Улаанбаатараас тус аймгууд руу зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаад байна.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, удирдлагын тухай Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.1-д Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн зарчмаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд өмчийн хэлбэр үл харгалзан зохион байгуулна гэж заасан байдаг.

Түүнчлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу бүх шатны Засаг дарга нь нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх /ГХТХ-ийн 32.1.1/ эрхтэй.

Тиймээс дээрх аймгуудын Засаг дарга, Онцгой комисс нь коронавируст халдварын цар тахлын үед Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу өөрийн аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөдөлгөөний хязгаарлалт тогтоох шийдвэр гаргах боломжтой юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:38:04

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:38:03

Хаалт хийе дэ [66.181.188.205] 2021-03-13 15:33:52

УБ аас тус аймгууд руу гарах бүх төрлийн хүнсний тээврийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.

eh oronch [202.126.88.72] 2021-03-13 01:52:55

haasan ni zuw shitei

УУРХАЙЧИН [202.70.34.114] 2021-03-12 02:35:07

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХӨЛ ХОРИО ТОГТООХ АСУУДЛЫГ ШИЙДСЭН ҮҮ...............................

Зочин [202.55.188.33] 2021-03-12 00:59:46

Zam haasan dree nogoon bvstei aimguudiig

Зочин [66.181.182.192] 2021-03-11 12:47:17

Ulsaas tusuv avahgui amidarchaarai tegvel heden jil haasan ch yahav

Zochin [202.9.40.15] 2021-03-11 12:08:18

Zuvuu zuv ayult uvchin hirdan duusah boltugai hotiin bid hotdoo l argaa oltcgooe doo

Зочин [202.9.46.17] 2021-03-11 11:43:31

Өдөрт тавин мянган иргэдийг вакцинжуулалтанд хамрагдуулаа.

ХБНМУ [139.5.217.25] 2021-03-11 10:58:40

Холбооны Бүгд Найрамдах Монгол Улс

Зочин [66.181.188.103] 2021-03-11 09:54:02

ТУСГААР ТОГТНОЧООЧ МУУ ФЕОДАЛУУД


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.