Ж.Гүррагчаа: Монгол улс сансар судлалыг хөгжүүлэх шаардлага бий, ирээдүй байна

Aдмин / Технологи

"Сансар судлал ба сансрын технологи" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр болж байна.

Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэг, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, ШУА-ийн харьяа Одон орон, геофизикийн хүрээлэнгээс хамтран энэхүү хурлыг зохион байгуулж байна.

“Cансар судлал ба сансрын технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь Зөвлөлт-Монголын хамтарсан нислэгийн судалгаа шинжилгээ, орчлон ертөнцийн үүсэл хөгжил, зайнаас тандан судлал ба геоинформатик, сансрын технологийн хэрэглээ, пуужин болон хиймэл дагуулын судалгаа хөгжүүлэлт түүний чиг хандлага зэрэг түүхэн үйл явдалтай холбоотой асуудлаар эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагч, хэрэглэгч сонирхогч, хүүхэд залуучуудад мэдлэг мэдээлэл түгээхэд оршиж байна. Эрдэм шинжилгээний хурлын нээлтэд Батлах хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа,ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх А.Р.Базархандаев нарын хүмүүс мэндчилгээ дэвшүүллээ.

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл энэ үеэр хэлсэн үгэндээ “2021 он бол орчин уеийн Монгол Улсын түүхэнд онцгой нэгэн жил юм. Энэ жил бид Ардын хувьсгалын 100 жил, манай улсад орчин үеийн Шинжлэх ухааны байгууллага үүсэн бий болсны 100 жил, Монгол Улс НҮБ-д элсэн нэгдсэн 60 жил зэрэг олон томоохон, түүхэн тэмдэглэлт ойнууд болж байна.

Эдгээр түүхэн тэмдэглэлт ойнуудтай зэрэгцэн тавигдах нэг үйл явдал бол Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ой гэдэгтэй Та бүгд санал нэгтэй байгаад эргэлзэхгүй байна.

Энэ их онг тохиолдуулан Монголын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, М.Ганзориг нартаа, энэ хамтарсан нислэгийн бэлтгэл хангах их ажил хэрэгт оролцож явсан арын албаны хамтрагчид Орос, Монгол ахан дүүстээ МУ-ын ШУА-ийн гишүүд, хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж, чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна.

Хамтарсан нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах ажлыг тухайн үед БНМАУ-ын ШУА дангаараа хариуцаж, академийн ерөнхийлөгч Ши мэргэн хэмээх Базарын Ширэндэвийн шууд удирдлагын дор хэрэгжүүлснийг би тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Энэ том багийн ажлын алба нь тухайн үеийн ФТХ-ийн Сансар судлалын секторын анхны 8 залуу судлаач дээр төвлөрч байлаа. Энэ хурлын нээлтийг тохиолдуулан тэдгээр ЭШ Ажилтнуудынхаа нэрийг дурдах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Секторын эрхлэгч Г.Баасансүрэн, ЭША Х.Тулга, П.Хосбаяр, Ш.Дамба, Л.Лхагва, С.Ваша, Д.Батмөнх дээр нь Д.Рэгдэл миний бие нэмэгдээд наймуулаа 1977 оноос ажиллаж эхэлсэн билээ.

Өнгөрсөн 40 жилд сансар судлал, сансрын технологиуд асар хурдтай хөгжиж, өнөөдөр хүн төрөлхтний дийлэнх хэсгийн өдөр тутмын амьдралын бодит хэрэгцээ болсон байна. Энэ түүхэн үйл явдлаас хойш манай улс сансар судлал, сансрын технологийн салбарт чамгүй оролцож технологийн хэрэглээнээс хоцролгүй ашиглаж үр шимийг хүртэж байна. Цаашид бид энэ салбарт илүү идэвхтэйгээр буюу байршлын таатай боломжоо ашиглан өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын сүлжээг байгуулах, Сансрын технологийн салбарт шинэ технологийг турших, шинжлэх ухааны туршилт судалгаа хийх зорилгоор Нано, Микро, Жижиг, Том хиймэл дагуулуудыг хамтран хийж хөөргөх замаар сансрын технологи, энэ салбарын хүний нөөцөө бэлтгэж үр ашгийг хүртэх хэрэгцээ шаардлага байна” гэлээ.

Монгол хүн сансар ниссэний 40 жилийн ойд зориулсан уг бага хуралд доктор Ц.Адъяасүрэнгийн тавьсан "Сансрын тандан судлал ба байгаль орчин", академич Д.Амарсайханы "Монгол Улсын шинжлэх ухаан дахь сансрын тандан судлалын хөгжил", доктор Ж.Ган-Очирын "Монголын нутаг дэвсгэрийн геологи, геодинамик хөгжлийн сансрын цогц судалгааны шинэлэг үр дүн", Ц.Гантөгсийн "Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр" зэрэг, нийт 15 илтгэл тавигдлаа.

Хуралд оролцсон хүндэт зочин, БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч, генерал Ж.Гүррагчаа хэлэхдээ, "Сансрын хамтарсан нислэг болоод 40 жил, бараг хагас зуун болж байна. Энэ бол нэг хүний хувьд их хугацаа, харин улс орны хувьд, шинжлэх ухааны хувьд бол энэ нь богино мэт хугацаа байж болох юм. Тиймээс манай улс сансар судлалыг хөгжүүлэх шаардлага бий, ирээдүй байна" гэдгийг онцолж байв.

Тэрээр, "40 жилийн дараа эргээд харахад бидний хийж байсан судалгааны ажил, зорьж тавьж байсан зорилтууд өнөөдөр ч гэсэн үнэ цэнтэй хэвээр байна. Сансрын нислэг, сансрын орон зай, сансар судлал бол хамтарч хийж бүтээдэг талбар байдаг юм" гэлээ. Мөн "Сансрын орон зай өөрөө газар дэлхий дээр байгаа улс орнуудыг хамтатгах, нийлүүлэх, нэгдэх, нэг зүг харах, нэг санаа бодолтой болоход тусалдаг" хэмээн тодотгосон юм.

Өнөөдрийн хуралд БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков ОХУ-ын нийслэл Москва хотоос цахимаар холбогдож оролцсон юм. Тэрээр 40 жилийн өмнөх Орос-Монголын сансрын хамтарсан 8 хоногийн сансрын нислэгээ дурсан санаж, монгол түмэнд мэндчилгээ дэвшүүлсэн юм. "Бид Монгол хүн анх сансрын уудамд дийлэн ниссэн тэр нислэгээр ашигт малтмал, амьтан судлалын гээд газарзүйн төлөвлөгөөт олон зургийг авч байсан. Амжилттай авсан нь ч бий, амжилтгүй авсан зургууд ч байсан. Сансрын уудмаас тандан судалсан бидний ажил хожмын сансар судлал болон олон улс орны, олон салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан. Сансрын мандалаас авч байсан зургууд маань газрын мэдээлэлд маш хэрэг болж байсан. Тухайлбал, бид загасны нүүдэл, орон зайн зургийг авч байсан нь дэлхийн олон улс орны загас агнуурын аж ахуй хөгжихөд их хэрэг болж байсан. Ж.Гүррагчаа бид хоёр Алтантын далай, Латин Америк, Арабын хойг гээд олон тив газар, Канад, АНУ, Куба, Мексик гээд олон орны газар нутгийн зургийг авч байсан. Монгол орны дээгүүр нисэж байхад цаг агаар тогтуун, үүлгүй онгорхой цэлмэг, тод харагдаж байсан. Ж.Гүррагчаа маань эх орон, нутгийнхаа дээгүүр нисэж байхдаа сэтгэл нь их догдолж байсан" хэмээн дурсан өгүүлсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.195] 2022-01-04 18:49:22

далай судлал

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:36

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:36

ы [66.181.180.88] 2021-03-13 08:34:04

Өдрийн хоолоо яах вэ гэж байхад сансартай манайтай

Хэхэ [82.132.225.170] 2021-03-13 07:18:52

Яандаа энэ сэтгэгдэл бичсэн залуусыг. Ямар ажил төрөл, сургуультай юм болдоо. Мал бол алаад идчмээр гэдэг үг санаад орж байна

Зочин [150.129.142.60] 2021-03-13 06:54:33

balai yum

Ёо [202.55.188.89] 2021-03-13 04:24:03

Энэ сэтгэгдэл бичигч нарыг бүр өрөвдөөд байх юм. Муугийн муу гэдэгтээ бат итгэлтэй юмаа

Зочин [122.201.31.115] 2021-03-12 23:50:01

Neg nissenee az geed bodchih...iluu zardal gargaad yaah ve.

МОНГОЛ ХҮН [202.126.88.230] 2021-03-12 15:56:13

Ёстой нэг аюултай гөлөгнүүд нүдээ нээж байгааг харав уу? Юу юу гэнэ вэ!!! Та нар шиг малнууд Монгол эх орноо гутаан доромжилох ямар ч эрх байхгүй!! Дебил юмнууд шар хаданд байх хэрэгтэй

зочин [66.181.182.218] 2021-03-12 11:57:09

залуу үе ,өмнөх үеийнхнийхээ хийж,бүтээж,бариж босгож,оролцож байныг үзэн ядаж бгаа бол энэ нийгэм чини,төр засаг чини залуучуудад оюун санаа,ухаан бодолд ни юу ч өгөөгүй,юу ч хийгээгүй үзэн ядалтаар дүүрсэн анархистүүд л болжээ гэж ойлгов

Зочин [172.58.143.161] 2021-03-13 05:28:42

Tegsen shd! 90 ond transheind chihuulsen huuhduud odoo yug hairlan hundleh bilee?

gg [122.201.24.223] 2021-03-12 10:10:59

Манайд хэрэггүй зардал болсон юмнуудаас салмаар байна: Онолын физик дээд математик одон орон балет дуурь гэх мэт

Зочин [203.91.115.49] 2021-03-12 08:43:50

Бусдын хөлөгт дайгдаад сансарт зорчоод ирэхийн хооронд ахадсан зардлаар яах вэ. Битгий хоосон хошгируул. Хашгируулдаг үе ч бас өнгөрсөн.

Зочин [59.153.114.254] 2021-03-12 11:45:54

нохойн баас, монголд ямар ч техник технологи байхгүй, мэргэжилтэн ч байхгүй сурах сургах баазгүй шинжилгээ судалгаа хийх багаж техник технологи арга зүйгүй байж хуцаад л. хүний хөлөгт дайгдаж замдаа муужирч яваад газардахын өмнөхөн сэргэсэн новш худлаа донгодож хүний тархи угаахаа боль. Ийм худлаа зеэ өнгөрөөсөн юмнуудаас салахсан залуу үе минь


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.