Франц, Америкийн компаниуд коронавирусний вакциныхаа эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

ПАРИС. /APF/. Францын эмийн үйлдвэрийн “Sanofi”, Америкийн биотехнологийн “Translate Bio” компаниуд хамтран гарган авсан коронавирусний вакциныхаа эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ.

"Sanofi” болон “Translate Bio” компани “SARS-CoV-2” вирусний “MRT5500” вакциныхаа эмнэлзүйн туршилтын нэг, хоёрдугаар үе шатыг эхлүүлж байгаа бөгөөд туршилтуудын үр дүнгийн талаарх эхний завсрын дүн шинжилгээг 2021 оны гуравдугаар улиралд авна гэж найдаж байна” гэж компаниудын мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Туршилтуудад 18-аас дээш насны 415 хүнийг оролцуулна. Оролцогчдод “MRT5500” вакцины нэг тунг эсвэл хоёр тунг 21 хоногийн зайтай хийх аж. Мэдэгдэлд тэмдэглэснээр, эмнэлзүйн туршилтын эхний үе шатанд вакцины аюулгүй байдал, дархлааны хариу урвалыг үнэлнэ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:24

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:24


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.