МАН, МАХН, АН гэсэн гурван баатартай эмгэнэлт жүжгийн золиос нь ард түмэн

Aдмин / Улстөр

МАН, МАХН, АН гэсэн гурван дүр өнөөдөр нийгэмд аль аль нь таагүй харагдах аж. Арай өөдтэй гэчих зүйл та гуравт лав алга шүү. Ил далд хуйвалдаан, попрол дунд чинь ард түмэн хохироод дууслаа. Гуравхан сая хүн уг нь ингэж амьдрах боломжгүй ч болгочихоод байгаа нь гайхамшиг гэж нэгэн бизнесмэн хэлсэн нь санагдав. Тиймээ асар уудам нутагтай, байгалийн баялаг ихтэй Монгол Улсын иргэд ядуу зүдүү байх учиргүйсэн. Гэтэл болгочихоод л байгаа улс төрчидтэй улс шүү.

Эдийн засгаа сэргээх, иргэдээ цар тахлаас хамгаалах үндсэн ажлаа хийнэ гэж ард түмэн МАН-д итгэж, 2020 оны сонгуулиар МАН-ын улаан тугийг мандуулсан юмсан. МАН-д эрх мэдэл дутаагүй, МАН-д мөнгө багадаагүй.

Тэдэнд бүх хууль хүчний байгууллага, тэдэнд УИХ-ын их хүч, тэдэнд төрийн бүх байгууллага, тэдэнд хүссэн хүнээ тагнаж чагнаж, комьютерийг нь хүртэл ухдаг тагнуулынхан, тэдэнд Монгол Улсын “мөнгөтэй авдар” байна. Арчаагүй попрол, улайрсан улс төрөө одоо зогсоочхооч!!! Ард түмэн чинь цар тахалд 100-100 аараа өртөж, ажилгүй орлогогүй айлуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Арчаагүй монголын улс төрийн жүжгээр бол амандаа хийх талхгүй айлд сонгуулиар арав хэдэн төгрөг атгуулна. Ингээд л мөнгөгүйн зовлонд унасан зарим нэг нь хөгжлийн хаалганы түлхүүрийг биш, хөрш орших дэлгүүрээс талх авах мөнгийг сонгоно. Ингээд гүйцээ. Монгол хөгжихгүй.

Ийм л дүр зургаар алхаж яваа хөөрхий монгол, монголчуудын гараар газраа сэндийчүүлж, хөгжилгүй хөгийн дүр зурагтайгаар 21 дугаар зуунд оршиж байхыг хэн санах билээ. Эцэг өвгөд улаан гар, урсах цусаараа бидэнд үлдээсэн энэ газар нутаг, байгалийн баялагийг сорон шимэгч хэдхэн эзэдтэй, тэд улс төрийн бодлогыг зурж, тэд УИХ-аар хэн сонгогдохыг шийддэг. АН, МАН, МАХН аль ч ялгаагүй жүжгийн хөгийн дүрүүд.

Одоо цаашдаа хэрхэхийг хүлээгээд суух уу эсвэл коммунист орон болох уу. Нэг намын тогтолцоотой, нэгдэлжсэн хөдөлгөөнөө өрнүүлж, хувийн өмчгүй, үг хэлэх хэвлэн нийтлэх эрхээ хянан тохиолдуулдаг тэр нийгэм рүү орцгоох уу даа. Уг нь энэ улсын сүүлчийн найдвар нь залуучууд байсан. Гэтэл тэднийг худалдан авах МАН-ын “А” төлөвлөгөөг ХНХ-ын сайд Ариунзаяа танилцуулсан. Аймшигтай тэнэг тайлбар хийсэн. “Бид залуучуудад боловсрол олгох гээгүй, 11.8 тэрбум төгрөгөөр залуучуудад итгэл үнэмшил олгоно” гэв. “Май шүү” Ариунзаяа сайдаа. Манай монголчууд эх орноо хайрлах сэтгэлийг 1 сая төгрөгөөр олохгүй л дээ. МАН 100 жилийн ойгоороо мангуурсан уу эсвэл зөнөсөн үү. Энэ хөгийн бодлогоо зогчоочих.

За тэгээд зогсохгүй тэдний тэнэгрэл зөнөгрөл үргэлжилсээр. Сахил хүртээд шал дордов гэгчээр С.Амарсайхан гишүүнд итгэж байсан ч , өнөөх маань өмнөх сайд Янгуг овогт Содбаатараасаа зохион байгуулалт муутай байх шиг. Тийм ээ, коронагаа тавиад туучихсанаас нь харахад С.Амарсайхан Шадар сайд аргагүй л ажлаа шал дордуулав.

За МАН ийм юмсанж, харин 30 жилийн настай гудамжинд гунхаж яваа АН арчаагүй, анхилгүй гэдгээ харуулав. Дээрээ суудлаа олохгүй, доороо гүйдлээ олохгүй, ёстой монголын эмгэнэл гэлтэй. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихсэн энэ цагт тэдэнд эв нэгдэл, ойлголцол “түй” ч алга. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг энэ нам бол ёстой нөгөө Ардчиллын сүүлчийн цайз нь байсан юм. Гэтэл АН нь арчаагүй болохоор МАН мандаж, эрх мэдэл хэт нэг талд төвлөрөн ерөөсөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо шиг зураг руу ороход хэдхэн алхам дутуу байна.

МАХН хэмээх эмгэнэлт жүжгийн дүрийг үхсэнд тооцсон ч болно. Ашиг хонжоо хайж, урваж шарвадагын томоохон жишээ бол МАХН. Хаана таатай дулаахан оромж байна тийшээ ороод шигдчихдэг нь хөөрхий. Тиймээс энэ удаа орсон оромжиндоо тайван нойрсоод монголын түүхээс арчигдчих.

Эцэст нь хэлэхэд, энэ хэдэн намын тоглоомон дунд ард түмэн хожоогүй. Энэ нь хүн амын тал хувь нь ядууралд өртсөн статистик тооноос харагдана. Улс төржилт, сонгуулийн шоунуудаа орхиод цар тахалтай тэмцэх, эдийн засгаа сэргээх ажлаа хийчих !!! МАН, МАХН, АН-ынхан. Ялангуяа МАН танд албан тушаал багадаагүй !!! МАН танд мөнгө санхүү дутаагүй шүү!!!


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:55

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:55

Хязгаарлагдмал жижиг эдийн засагтай улс. Улс төр нь үүндээ тохирсон. [202.131.225.53] 2021-03-15 03:04:09

2 том гүрний хооронд хавчуудагдсан 3 сая ард түмэн ямар л бие даасан улс төр-эдийн засгийн бодлого явуулдаг юм бэ??? Эдийн засгийн бодлогоороо олсон мөнгөөрөө ядуу ард түмнэ тэтгэнэ. Гэтэл манай эдийн засаг ийнхүү хөрөнгө олж чадаж байна уу? Чардайж л байна ш дээ. Хэдэн муу нүүрс, алтны уурхай, малчдын бүтээсэн баялаг, газар тариаланд ургуулсан тариа, ногоогоороо л оршиж байна. Өөр ямар салбар юм бүтээж байгаа юм бэ?

Зочин [192.82.67.72] 2021-03-15 02:22:05

Харамсаад барахгүй хайран жил.

Зочин [59.153.86.48] 2021-03-15 02:11:43

МАН -жилийн ойгоо Хятадын 1921 оны хядадын 5 зурааст тугийн доор улаанаар алагласан телевизийн шоугаар өргөн тэмдэглэлээ ,Одоо залуусын толгойг үзэл суртлаар хордуулж , хахуульдаж намчингууд болгох санаархалтай, Ийм шийдвэр гаргасаныхаа горыг амсана аа та нар,

Tmen [172.56.42.30] 2021-03-15 01:28:38

An 30 jil tor bariagui bhaa hariuclagaa Mangasuudaas nehsen deer 100 jil tor atgasiim bn munhag tumen min

Зочин [103.80.210.18] 2021-03-15 10:02:29

Ер н монголд ерөнхийлөгчийн хэрэггүй л юм бн даа хагарлын эх үүсвэр болоод байх юум

зочин [59.153.86.48] 2021-03-15 02:31:02

АН-д 2 УДАА Л ОЛОНХИ БОЛСОН БАЙДАГ ШҮҮ,

Зочин [192.82.67.72] 2021-03-15 02:21:36

АН найман жил засаг барьж монголыг сүйрүүлсэн

Зочин [150.129.141.8] 2021-03-14 16:04:54

21--р зуунд хог ухаж амиа борлуулдаг иргэнгүй ямар ч баян улс орон байхгүй. Америкад ч, англид ч байгаа. Харин 90 оноос өмнө Монголд хог ухаж амьдардаг хүн байгаагүй шиг санагдана.

Зочин [31.32.212.183] 2021-03-14 14:09:22

sain ydirdagch toroh boltygai!!!!ydirdagch terdeg yum!!!syyt ydirdagch eneeder terj baigaa gedegt ergelzeh hereggyi ee!!

Зочин [31.32.212.183] 2021-03-14 14:08:09

Hyatadad yda

Зочин [31.32.212.183] 2021-03-14 14:06:32

Naadahad chini MAXN neg ikhe orolzoogyi suu!!!ta andyyrch bna!darga ni Enhbayar gej orolzyylaad bna uu?tyynees bys?tor bariagyi nam suu!!!MANAN-gaan yari!!!nobsnyyd aa!!

Зочин [192.82.67.72] 2021-03-14 11:41:46

Монголчууд мунхаг хүлцэнгүй хулчгар эв нэгдэлгүй тархай бутархай жалга довны үзэлтэй хүмүүс учраас эх орон чинь ядуу буурай хөгжихгүй юм.

Зочин [202.9.46.135] 2021-03-14 10:54:31

Заяа чинь тэр гэгчээр Монголын амьдрал бол Монголын нэг өдөр юм даа

Зочин [202.9.46.135] 2021-03-14 10:54:11

Зайл юм аа Корона тийм аймар юм уу хэн үхээд яагаад байгаан Залхаж уйдаж ядуурч байна

Зочин [202.9.46.124] 2021-03-14 10:21:18

Саяхан Конго улсад бүтэн алтан уул ухагдаж эхэллээ.Орчин үеийн ховор элемент клотан гэх үнэт металл асар ихээр олборлож б.на. Ийм баялагтай орны ахуйн хэрэглээ маш багатай ард түмэн яагаад ийм ядуу амьдарч б.на.Сайн бодох ухаарах хэрэгтэй.Дээрх 3 намыг устгах цаг болсон.АН болон бидний зарим\ихэнх\эцэг эх,өвөг эмэг тэдний тэжээвэр залуусын ухамсаргүй сонголт монголын ирээдүйг устгаж Африкийн араас явуулж буйг анхаар.Шударга оронд бизнесмен,эмч,багш нар л хамгийн өндөр цалинтай баян талдаа байна.Зөрөө бага шүү.Гэтэл манайд...

Зочин [192.82.67.72] 2021-03-14 09:21:22

Би баян хүнд атаархдаггүй. Би ээж аавтай элэг бүтэн хүнд атаархдаг.

Зочин [202.9.46.124] 2021-03-14 10:03:37

юу яриад б.гаа юмбэ? Амьдрах орчин чинь шударга тааламжтай б.вал аав ээжүүдийн чамтай байх цаг уртсах болно.Орчноо эрүүлжүүлэхэд анхаар.

769 [103.26.193.7] 2021-03-14 06:55:14

Хаа очиж намуудын буруу бишээ хө.Идэж ууж завшиж луйвардаж хулгайлж дээрэмддэг нь намуудын төрмөл заяасан шинж нь.Эднийг сонгоод гаргаад байдаг ард түмэнд чинь хамгийн гол буруу нь байгаа юм.Ард түмэн өөрсдөө дуртай байнашдээ үүнд.

БиМонголХүн [64.119.24.90] 2021-03-14 06:41:51

Эдгээр намууд эмгэнэл юм бол Монгол Улс бол бүүр гуниг юм байналдаа. Монголын тусгаар тогтнолд дургүй Хятадад дагаар орохыг хүсдэг хүмүүс мэдээ.мн гэх мэт сэтгүүлч сайт байдаг бололтой!

Зочин [202.9.41.56] 2021-03-14 03:12:10

Тийм дэээ үнэн. Хайран эх орон ард түмэн хөөрхийййй. 3саяуулаа баян байх сайхазн амьдрах хугацаа шүү 100 н жил гэдэг. Сингапурын хэмжээнд ядаж хөгжсөн байх ёстой хугацаа шүү дээ 100 жил гэдэг. Даанч яаав даа таминь.

Зочин [202.9.47.3] 2021-03-14 00:41:57

Хайран гучин жил харамсаад харамсаад баршгүй. Хуурамч хүмүүс гэдгийг мэдсэн бол 1990 онд тэднийг танкаар дайрч алдаг байж

Зочин [66.181.187.167] 2021-03-15 12:28:41

1996 онд АН төрд гараад хятадыг дэмжээд байхад яг довтолох байлаа.

Зочин [223.104.39.117] 2021-03-13 22:05:50

ymar ard tumen bn tiim tor bna...ard n bolovsrol,seheerel bhgui,zalhuu,belenchildeg,yu ch unshihgui fbook uhsan z uyiinhen aisui.

Иргэн. [64.119.22.192] 2021-03-13 17:50:38

Монголчууд аа, зөвхөн шашлык буюу шорлог идэцгээгээрэй!

Хүн [202.9.41.4] 2021-03-13 17:42:51

Хөдөөний нөхдүүд их хурлын сонгуулийн талаар ямарч ойлголтгүй байдаг ш дээ . Хэнийг сонгож байгаагаа ч ойлгодоггүй юм шиг байна лээ .

Зочин [64.119.20.177] 2021-03-13 16:32:05

Монголын бүх хүн ам хог дээр гарч хог түүгээгүй байгаа нь бас нэг юм хэлээд байгаа юм шиг ээ.

Зочин [202.9.46.203] 2021-03-13 14:35:54

энэ дурдсан 3 намын гишүүдийг хятадууд сонгоогүй, оросууд сонгоогүй ... америкууд ч сонгоогүй, харин Монгол иргэн-сонгогчид болох бид өөрсдөө л сонгосон

зочин [59.153.86.48] 2021-03-15 02:13:50

Ардчилсан хувьсгал эхлэнгүүт МАН-г татан буулгаж бүх нам нэг гараанаас эхлэх байсан юм ,

Зочин [202.9.46.124] 2021-03-14 10:29:11

соц сэтгэлгээний уршиг дарга харж долигнодог.Өөрийн гэсэн сэтгэхүй байхгүй.Боловсрол байхгүй. Амьдрах эрч хүч байхгүйд л гол хор нь б.на даа.АН энхнээсээ л МАХН-ыг татан буулгах ёстой б.сан юм.Хамгийн том алдаа энд бий.Үүнийг л тэдний гишүүд ойлгох ёстой.

Иргэн [202.9.40.74] 2021-03-13 13:51:07

бүрдүүлсэн ЗГ нь татан буугдсан намуудыг дараагийн сонгуульд оролцуулахгүй бх хэрэгтэй, мөн удирдлага нь авилга, эрх мэдэл хэтрүүлэн ашигласан, сонгуулийн хууль бус арга хэрэнлэсэн г. м намуудын санхүүжилтыг зогсоож төрийн удирдлагын сонгуульд оролцохыг бас хориглох хэрэгтэй бна Энэ мэтээр хориг тавихгүй бол энэ өлөн чононууд Монголыг мөлжөөд дуусах нь. Зарим нэг нь бүр улсын төсвөөс их хөрөнгөтэй болчихсон гэнэ үү

1 [203.91.115.50] 2021-03-13 12:55:23

АНУ --н найзынхаа хуухэдииг том сугах гээл.

Зочин [202.9.47.3] 2021-03-13 12:44:03

Хайран гучин жилийн амьдралдаа харамсан гашуудахгүй байна уу тэнэг үхэр монголчуудаа.

Зочин [64.119.20.177] 2021-03-13 16:24:56

Бид бүхэний хүсээд, хуйлраад байсан нийгэм биз дээ.

Зочин [202.9.47.3] 2021-03-13 12:19:20

Бүтэн 30 жил АН МАН МАХН гуравт ээлжлэн хулхидуулсан гэхэд нийгэмд цоо эрүүл хүн байхгүй бололтой.

Зочин [203.91.115.56] 2021-03-13 11:54:29

Ард түмэн гэх субект өөрөө ч бас эмгэнэлт жүжгийн гол дүр шүү. Ямар л ард түмэн байна тийм төр байна. Төр нь увайгүй, авилгад идэгдсэн байгаа бол ард түмний үндсэн араншин нь ч бас л тийм гэсэн үг.

Иргэн [202.21.107.190] 2021-03-13 11:45:54

Хадны мангаа гэдэг шиг социализм гэж яасан ч муухай нийгэм байсан юм бэ. Тэр үед одооны намуудын лидерүүд үг хэлэх эрхгүй сурч боловсрох мөнгөгүй их л ядуу эцэг эхийн үр сад байж бичиг үсэггүй тарваган малгайтай сохор хар юмнууд 90 онд талбай дээр тийчгэнэж байсан.цусгүй хувьсгалаар хөгшчүүлээ нухаж авсан 30жилд бүгд уурхайн эзэд багтаж ядсан баячууд ланддандаа багтахаа байж юм хэлвэл соцзм босож ирэх гэж байна гээд айлгаад байх юм.өвөг дээдэс чинь насаа наслаад буцсан шиг соцзм үхсэн тэр хэзээ ч ирэхгүй. Газар нутгаа бусдын эрхшээлд оруулахаа дөхсөн хахууль авч луйвар хийсэн хулгайч нар гадаадад тансаг байр хотхон худалдаж аваад гарсан хүмүүс эргэж ирээд байх нь хэмжээгээ мэдэхээс илүү өөр худалдах дэл сул юм хайж ирээд бна. Эх орныг минь үр хойчосд бүтэн үлдээ, монгол хүний хүсэх юм энэ л бна. Ухаангүй ноёд намаар бүлгэрхэж цөөвөр чонын сэтгэлээр хандах юм

Зочин [202.9.47.3] 2021-03-13 11:43:53

Хүлцэнгүй хулчгар ард түмэнтэй байхаар ийм байх нь аргагүй

Zochin [64.119.20.8] 2021-03-13 11:39:08

Aldaagaa uursduusuu bid haih estoi . Ene namuud bol bugd hudlaa . Odoo yahav de zorig , uhaan muutai ard tumen ingeed doromjiluulaad hooson honoj , urund orood suuj bhaas...

Т [202.126.90.15] 2021-03-13 11:14:41

Манынхан Бат-эрдэнэ аваргаа Еөркийн сонгуулд сойвол ялах бус уу?!.

ЗОЧИН [64.119.18.59] 2021-03-14 06:13:41

Шаалдааа Норжмаа

Зочин [202.126.90.14] 2021-03-13 10:40:40

Зочин [202.126.90.14] 2021-03-13 10:40:39

Зочин [202.126.90.14] 2021-03-13 10:40:37

Зочин [64.119.20.71] 2021-03-13 10:15:27

Ийм нөхцөлд ард түмэн Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нарт ямар дүн тавих нь ойлгомжтой!

Zochin [202.126.90.52] 2021-03-13 10:02:31

Ёстой үнэн хэлсэн байна шүү. Ийм л болчихоод байна

Зочин [202.9.41.4] 2021-03-14 09:14:22

Estoi unen helsen bna

агаа [124.158.90.3] 2021-03-13 08:59:15

Одоо бидэнд сонгуул хэрэггүй өвчинөө дарах хэрэгтэй .Орон нутгын сонгуул болоод хэдэн аймгийн дарга өөрчлөөд сум хорооны дарга яасан нь мэдэхгүй болжил байна, бүх хүчээрэй улс төржихгүй өвчнөө дарах юмсан

Зочин [202.9.46.124] 2021-03-14 10:22:16

хэн улсаа удирдах вэ???


50 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
50 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.