АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа эхэллээ

Aдмин / Улстөр

Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөж буй Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нар өнөөдөр /2021.03.15/ С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж сонгуулийн сурталчилгааны гараагаа эхлүүллээ.

Гуравдугаар сарын 12-26-ны хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдах бол гуравдугаар сарын 28-ны өдөр санал хураалт болно.

Нэр дэвшигч О.Цогтгэрэл: ДОТОГШОО БУС ГАДАГШАА ТЭМЦДЭГ НАМ БОЛГОНОimage

-Миний хувьд АН-ын даргын сунгаанд цүнх шинэчилнэ гэсэн уриатай орж байна. Шинэчлэл гэдэг зөвхөн АН-ын ч асуудал биш. Намд бүрэн шинэчлэлт хэрэгтэй. АН-ын хагарал өнөөдөр олон нийтийн анхааралд байна. Тиймээс дотогшоо бус гадагшаа тэмцдэг нам болгоно. Ингэж байж намын дотоод эв нэгдэл бий болно. АН илүү хөнгөн, хурдан, цахим, үйл ажиллагаа нь хүртээмжтэй нам болж өөрчлөгдөх ёстой. Ард иргэд, төрийн хооронд холбоос нь болж ажиллах нам болгохын төлөө ажилллана.

Нэр дэвшигч С.Эрдэнэболд: НАМЫН ЭВ НЭГДЛИЙГ ХАНГАХЫН ТУЛД БҮХ ХЭЛЦЭЛ, ШАХАЛТЫГ ХИЙНЭ

image

-Монголд сөрөг хүчин маш их хэрэгтэй байна. 2024 онд АН-ыг ялуулах уриатай. Гурван зорилго тавьж байгаа. Нэгдүгээрт, намын дотоод эв нэгдлийг хангахын тулд бүх хэлцэл, шахалтыг хийнэ. Хоёрдугаарт, бид бодлогын сөрөг хүчин байх ёстой. Хоёр дараалан эрх барьж буй МАН-ын алдаа, оноон дээр бодлогын асуудал гаргаж тавьж, сөрөх, шүүмжлэхийн тулд биш ажил хэргийг урагштай явуулахын тулд ард түмний язгуур эрх ашигт нийцсэн хүчтэй сөрөг хүчин байна. Гуравдугаарт, бодлогын сөрөг хүчнээс ялагч нам болно гэж зорилгыг тавьсан. Үүний хүрээнд анхан шат 21 аймаг, 9 дүүрэгт байгаа гишүүд, дэмжигчдийнхээ хамтын оролцоог сайжруулна. АН нэг даргын командад бус хамтарсан удирдлагатай нам болно. Монголын ард түмэн ардчилалд хайртай. Тэдний итгэл, үнэмшилд хүрсэн институт болгохын төлөө намын даргын сунгаанд оролцоно.

Нэр дэвшигч О.Амартүвшин: БИДНИЙ ӨРСӨЛДӨӨН ЭВ НЭГДЭЛГҮЙ БАЙДАЛ БОЛОН ХАГАРАЛ БУТРАЛ image

-АН-ын даргын сунгаанд миний хувьд ардчиллын таван гар хэмээх зорилтыг дэвшүүлсэн. Судалгаагаар АН-ын эв нэгдэл хамгийн их асуудал дагуулж байгаа. Бид өнөөдөр өрсөлдөгчид биш бидний өрсөлдөөн эв нэгдэлгүй байдал болон хагарал бутрал юм. Үүнийг ялах ёстой. Сүүлийн үед Монгол Улсын хөгжлийн үнэт санаа орхигдсон. Үзэл санааны хувьсгалыг хийх шаардлагатай. Улс төрийн хүчний гол зорилгын нэг нь УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд ялах явдал. Бид ирэх сонгуулиудад ялах ёстой.

Нэр дэвшигч Д.Пүрэвдаваа: ДАРГА ТӨВТЭЙ БУС ГИШҮҮН ТӨВТЭЙ НАМ БОЛГОНО

image

Миний хувьд “Зогсолтгүй урагшилж, тогтвортой хөгжье” гэсэн уриатай оролцож байна. Богино, дунд, урт хугацааны бодлого гэж би ажлуудаа эрэмбэлсэн. Богино хугацаанд өнөөдрийн үүсээд буй намын талцалыг нэн яаралтай шийдвэрлэнэ. Ялангуяа дарга төвтэй намаас гишүүн төвтэй нам болгоно. Хамтын шийдвэрийн институт болох ёстой. Манай намын хагарал өнөөдөр МАН-д боломж өгч байна. Цар тахалтай тэмцэх нэрийдлээр МАН- 5.1 их наяд төгрөгрийг зарцуулж дахин 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Эдгээр арга хэмжээ нь иргэд болон ААН-үүддээ хүрч чадахгүй байна. Дунд хугацаандаа дэвшүүлсэн зорилт бол 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг маш сайтар боловсруулах шаардлагатай. АН 76 боловсон хүчнээ сонгохдоо иргэдийн дунд нэр хүндтэй улстөрчдийг гаргаж ирэхэд анхаарна. Мөн АН нийтийн нам болж, хяналтын сөрөг хүчний оролцоог нэмэгдүүлнэ. 44 хувийн санал авсан 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН УИХ-д 80 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Урт хугацаандаа зарим оронд хүсээд ч олж авч чадахгүй байгаа ардчиллыг бид өнөөдөр тордож авч явах ёстой.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:55

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:55

зочин [122.201.19.99] 2021-03-16 07:15:45

Хүзүүгүй хулгайчын гар хөлүүд голдуу нэр дэвшисэн бхын Ариун явдалуууу

Хууччууд нь нэрээ барждээ.Шинэковуудыг нь хэн ч мэдэхгүй. [202.131.225.53] 2021-03-16 02:48:40

Ардчилсан Нам намынхаа ахмад гишүүдээс бүрэн татгалзаж "шинэковууд"-ыг гаргаж ирсэн байна. Шинэ хүмүүс нь нам дотроо бол тэмцэлдээд гараад л ирэх байх. Харин тэд нарыг нь нийт сонгогч, Монголын иргэд мэдэх юм болов уу даа? УИХ-ын сонгуульд Монголын сонгогчид шинэковуудыг нь дэмжих юм уу? Хөөрхийс!

Зочин [59.153.86.48] 2021-03-16 02:44:53

Хүчтэй хуучин лидерүүдээ муулах тусам чинь намын чинь нэр хүнд хог болохыг ойлгодоггүй тэнэг юмнуудын намаа авч явна гэж юу байхав дээ ,Хуучингүйшинэ зүйл гэж хэзээ ч байдаггүй юм, Монголын ардчилал хэдэн хүний өмч биш нийт мОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМЧ , Одоо ардчиллаа хамгаалах чухал үе тулгараад бн ,АНнам эв нэгдэлтэй байж энэ тээмцэлд манлайлах үүргээ гүйцэтгэ,

Гишүүн [103.229.122.44] 2021-03-15 13:34:29

Эд нараас хулгайчидтай тэмцэнэ, офшорчидтой тэмцэнэ, оюутолгойн худалдааны мөнгөний эргэлтийг Монгол улсынхаа банкуудаар дамжуулна гэж хэлэх зоригтой нэгэн ч алга байгаа учраас бүгд араасаа зохион байгуулалттай утсан кукелдээнүү байна шүү дээ.

Зочин [202.179.21.237] 2021-03-16 07:27:17

Энд сэтгэгдэл бичсэн хүмүүстэй санал нэг байна.30 жил хүний эрх ,эрх чөлөөний туг болгон дэмжиж байсан А Намын маань асуудал хүндэрч ойрын тав зургаан жилдээ л лав сэргээчихнэ гэхэд энэ хүмүүст нэг л итгэл төрөхгүй байна.Тэглээ гээд яахав дээ,харж л байя.

ZOCHIN/ [192.82.87.51] 2021-03-15 08:21:12

ENE CHIN ALI ARDCHILSAN NAM NI VE..NOGOO HUURAMCH DAMBIIJAA GEGCHEER ALI NI HUURAMCH ALI NI JINHENIIG NI YALGAHAA BAISOON ENE NAMIIN

зочин [202.21.112.4] 2021-03-15 08:18:32

Тамгагүй төр гэдэг шиг юм болох вий дээ. Тамга нь хүчингүй байгаа биз дээ. АН дотроо учираа олохгүй бол Хүүкийн сонгууль болно. Хоорондоо үзэж байхаар дотроо учраа олбол таарна. энэ 4 ийн хэн нь ч дарга болсон бай 3 хан сарын настай дарга байх болно.

Иргэн [103.10.23.149] 2021-03-15 08:08:44

Хөсрий зэвүүн царайт пүрэвдаваагаас амартүвшин хамаагүй дээр

Пүрэвдаваа [66.181.161.82] 2021-03-15 08:14:34

Битгий х у ц

Зочин [103.57.92.48] 2021-03-15 07:56:45

АН туйлдаан хүртэл ялзарчээ

Зочин [103.26.193.188] 2021-03-15 07:39:31

Хууль бус тоглолт

Зочин [202.126.90.72] 2021-03-15 07:38:34

Амартүвшин арай дээр. АН одоо бүдэг болж

Зочин [103.50.207.150] 2021-03-15 07:29:31

Yamar duusdaggui tragedy - emgenelt jujig ve?


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.