Шуурганд төөрсөн 565 иргэнийг эсэн мэнд олж, 12 иргэнийг эрэн хайж байна

Aдмин / Орон нутаг

Энэ сарын 13, 14 ний өдрүүдэд болсон цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийт 586 хүн төөрч, сураггүй болсон гэсэн дуудлагыг иргэдээс ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу аймаг, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид нийт 565 хүнийг эсэн мэнд олж, өнөөдөр буюу 15-ны 13:00 цагийн байдлаар 12 хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Мөн салхи шуурганы улмаас Архангай аймагт-1, Дундговь аймагт 8 иргэн нас барсан бол 58 гэр, 121 хашаа саравч нурж, 20 байшингийн дээвэр хуурсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:37:56

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:37:55

Иргэн [192.82.87.103] 2021-03-16 02:05:14

Төр засгийнхан хуруугаа байг хушуугаа хөдөлгөөд эмгэнэл илэрхийлж болохгүй юу

Солиор [103.57.92.195] 2021-03-16 00:36:52

Тэнэж яваад төөрөө юү амьжиргаагы хэдэн малынхаа хойноос яваад эндэж байна, юу ч мэдэхгүй муусайн малууд, тэгж яривал монголыг минь өнөөдөр тэжээж байгаа хэдэн малчид, малаа ад үзвэл хятадын нутагт гуйлга гуйж л амьдрах байх шүү муу амьсгаа минь

Зочин [64.119.24.214] 2021-03-15 09:24:04

ОНЦГОЙ БАЙДЛААС АНХААРУУЛААД ЗАРЛААД БАЙХАД ТӨӨРСӨН ГЭХ НӨХДИЙГ ЭРЭН ХАЙСАН ЗАРДАЛЫГ ХУВЬ ХҮНЭЭР НЬ ТӨЛҮҮЛДЭГ ХУУЛЬ ГАРГАХ . ТӨСӨВИЙН ЗАРДАЛЫГ БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.