Тахал тусах эсэх нь таны сонголттой холбоотой
Манай улсад сүүлийн үед “Ковид-19” тахал маш хурдацтай тархаж байна. Өдөрт нэмэгдэж буй тохиолдол 100 даваад 200 хүрэх нь. ХӨСҮТ-ийн захирал Э.Тэмүүлэн 14 хоногийн дараа өдөрт 150-400 хүртэл халдвар гарах магадлал 50 хувьтай байна хэмээн мэдээлсэн. Өвчний тархалт өнгөрсөн хаврынхаас маш аюултай түвшинд хүрлээ. Тиймээс бид вакцин жигдэртэл дор бүрнээ хариуцлагаа илүү ухамсарлах ёстой цаг үед амьдарч байна. Манай нэг танилын байранд хоёр дахь удаагаа ковид илэрч. Эхний үед эмч нар давхиж ирээд хаалга үүдийг нь битүүлээд хүн орж гаргахгүй шинжилгээ аваад 14 хоног хорьж сүржигнэдэг байсныг бүгд мэднэ. Саяхан нөгөө байрнаас дахиад ковид гартал тэнд амьдарч байгаа улсуудыг шинжилсэн болоод байрыг нь битүүмжлээгүй орхисон гэнэ лээ. “Өмнөх шигээ хөл хорио тогтоохгүй юм уу” гэсэн чинь “Бидэнд тийм чадал алга. Монгол Улсад та нарыг хорьж цагдаад хоол ундыг нь дөхүүлэх хүчин чадал, хүн алга. Бид ядарч байна, туйлдаж байна” гэж хэлсэн байна лээ. Энэ бүгдээс үзэхэд тахал тусах эсэх нь одоо зөвхөн танаас л шалтгаална. Одоо бидэнд хэн нэгнээс горьдох зүйл бараг байхгүй болж байна. Худалдаж авч чадаагүй гуйлгын хэдэн вакцинаа тариад дуусах нь. Дараагийн сайн санааны вакцин Японоос ирэх зургадугаар сард ирэх юм гэсэн. Энэ хооронд хэдүүлээ үхчихгүй байх юмсан даа. Үхэх, үхэхгүй нь зөвхөн биднээс, өөрсдөөс минь шалтгаална биз ээ. Ер нь битүү хатуу орчинд байгаа улсууд ковидоор их өвчилж байгаа харагдаад байна. Хурал цуглаан хийх, тоглолт үзэхээ вакцинжуулалт дуустал өөрөө хориглох хэрэгтэй байна. Тоглолт үзэхгүй байхад үхэхгүй, харин ковид тусвал үхэх магдлал ямар өндөр билээ. Иймээс та өөрөө сонголтоо хийнэ биз.
Эрүүл байя, амьд байя гэвэл бид сахилга баттай байх нь чухал болчихоод байна. Бүр сахилга батыг тууштай хэрэгжүүлмээр байна, өөрсдөдөө. Ямар нэгэн дуулиан болоход эхэндээ шуугиад, шуураад, сандардаг ч тэгсхийгээд тайвширдаг нь монголчуудын гэм биш зан гэлтэй. Бидэнд төрөлхийн сонин араншин байх юм. Хүн харж байвал сахилга баттай байгаа мэтээр өөрийгөө харуулдаг. Тэмцээн уралдаанд түрүүлж байгаа юм шиг болдог. Хүн хараагүй үед муугийн муу, мунхагийн мунхаг болцгоодог. Жишээ нь, өнгөрсөн өвлийн хөл хорио. Шөнө болохоор сув сул. Хэн ч хараагүй үед шөнө дунд машинаар явж болж байна. Шөнө хүнтэй уулзаж болж байна. Баарууд шөнө хаалгаа түгжээд хүмүүсийг найрлуулаад байна. Хүн амьтнаас нуугдаад танил хэдүүлээ гэр орондоо найрлаж байна. Хэнийг хуурч байгаа юм бэ. Өөрийгөө хүн хэзээ ч хуурч чаддаггүй. Яг үүнтэй адил вирус хууртана гэж байхгүй шүү дээ. Вирус өдөр тусдаг, шөнө тусдаггүй эд биш. Хүн харахад сайн байсан юм чинь тусахгүй байлгүй гээд тусдаггүй зүйл биш. Бидний хүмүүжил яг ийм. Нүднээс далд муугаас муу болдог. Тэгээд бас би сайн байсан юм чинь гэж өршөөлгөх гэдэг. Вирус тэгдэггүй юм аа. Өвчин зовлон тэгдэггүй юм аа. Ямагт яс тас байхыг шаардаж байгаа. Та нар одоо улсад, төрд битгий найд аа. Өөртөө найдаач ээ. Бид өөрсдөдөө яагаад найддаггүй юм. Манай улсад цар тахал гараад бүтэн хоёр жил өнгөрлөө. Өөрсдийгөө хэрхэн хамгаалахаа мэдэхтэйгээ болсон шүү дээ. Таны өдөр бүр уншдаг, хардаг үг гэвэл магадгүй “Соёлт хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэсэн үг байх. Үйлчилгээний байгууллагын бие засах газарт хадаастай байдаг энэ үгийг уншсан хүн бүхэн л соёлтой байх гэж хичээдэг. Тэгвэл нүдний өмнө ч, далд ч маш хариуцлагатай байх цаг нь иржээ. Энэ бол цар тахал. Өвчин, тахал, үхэл зовлон хаалганы цаана үүдэн дээр биднийг отоод сууж байгааг сана. Хэн нэг хүний хэнэггүйтэл өөрт болоод өрх гэрт, улс үндэстэнд ямар гай тарихыг бидний нүдэн дээр өрнөж буй дэлхийн улс орнуудад нүүрлэсэн гамшиг харуулж байна. Бид арай хэнэггүй байна.
Өөрсдийнх нь амь насыг аврахын төлөө зүтгэж, хичээж, эрүүл мэндийн салбарынхан амрах сөхөөгүй ажиллаж байхад иргэд бид ч дор бүрнээ хариуцлагатай байх учиртай. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хүний эрхээс илүү иргэний үүрэг хариуцлагыг хөндөх цаг ирсэн. Иргэн бүр хариуцлагыг ухамсарлаж ягштал заавал зөвлөмжийг биелүүлэх шаардлагатай байна. Бид иргэний үүрэг хариуцлагаа нэн тэргүүнд тавих хэрэгтэй байна. Хариуцлагатай байна гэдэг нь хүний нүд хуурдаг зангаа ор тас орхиж, аливааг стандартын дагуу хийхийг хэлж байгаа юм. Энэ өвчнөөс бид эхлээд өөрийгөө хамгаалснаар цаашлаад хайртай бүхнээ, эх орноо хамгаалах явдал юм. Коронавирусээр өвдсөн хүмүүсийг эмчилж, нүүр тулан ажиллаж буй эмч “Бодит байдал маш хүнд байна. Үнэхээр хэцүү, бүр аймшигтай байна. Энхийн цагийн дайн ч юм уу. Та нарт тулж ирээгүй болохоор юуг ч ойлгохгүй байна. Ковид туссан хүмүүс би яах гэж тэр цайллага, нийллэгт оролцсон юм бэ. Би хэдхэн сар тэвчихгүй юунд олны арга хэмжээнд орсон юм бэ гээд ч хожимдсон ухаарал байдаг” хэмээн халаглан ярьж байна лээ. Тусгаарлах байрыг аль болох тохитой байлгахыг хичээдэг ч тусгай үүргийн нислэгээр ирэх хүмүүсийг авдаг шиг тохилог биш, шууд хэлэхэд тохь маш муу гэнэлээ. За тэгээд тусгаарлах байранд гэр бүлийн гишүүдээс нэг нэгээрээ өвдөөд ковидын эмнэлэг рүү авч явна. Ээж, аав нь өвдөөд ковидын эмнэлэгт байгаа хүүхдүүд том ах эгчтэйгээ тусгаарлах байр руу очдог, тэр байранд нь тусгаарлаад ажиглаж байтал ах эгч нь батлагдаад ковидоор эмнэлэг рүү явах болно. Дүү нар нь ах, эгчийгээ явуулахгүй гээд зуурч уйлаад л яг эмгэнэлт кино шиг юм болдог гэж байгаа юм. Олон ам бүлтэй өрх бүр хэцүү гэсэн. Аав ээж нь тусгаарлах байр руу ороод бага насны хүүхдүүдээ хараад өгөх хүн хайна. Хүүхдүүд нь ойрын хавьтагч болохоор тэдэнд хэнч туслахгүй, тэгээд хөгшин настай эмээ өвөө нь ач, зээгээ харахыг зөвшөөрнө. Өндөр настай ээж аавыгаа өвдүүлж болохгүй гээд эх эцэг нь ямар сонголт хийхээ мэдэхээ байна. Сүүлдээ гарын үсэг зурж зөвшөөрөл аваад өвдөөгүй бага насны хүүхдээ эмнэлэгт ээж нь хажуудаа авдаг. Өвдөөгүй байсан хүүхэд батлагдсан тохиолдлыг эмчилдэг эмнэлэгт орж ээжтэйгээ байснаар өвддөг. Тэр үeд эх хүн өөрийгөө хичнээн буруутгаад ч нэмэргүй. Ойрын хавьтагч хүнтэй хэн ч ойртож болохгүй. Энэ бол халдварт өвчний дүрэм. Бодит байдал ийм л байна.
Та хэн нэгнийг хуурч болно. Харин хүн өөрийгөө хуурч болдоггүй гээд байгаа нь энэ юм. Бид өнгөрсөн жилийн өдийд хөл хорио тогтоосон тэр үеэсээ хамаагүй хүнд нөхцөл, хэцүү цаг үед амьдарч байгаа. Бид аюулт тахал дунд амьдарч байна гэдгийг хүн бүр ухамсарламаар байна. Гамшиг ингээд дуусахгүй дахиад ирэх эрсдэл бий. Хэнэггүй зангаар тахлыг даван туулахгүй нь. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг үг бий. Үхэл баян, ядуу гэж хэнийг ч ялгахгүй. Хэн нэг хүний хэнэггүй зан, тэнэг үйлдлээс болж хүн амын аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал үүсэхийг ч үгүйсгэхгүй. Иймээс хүн бүр ухамсартай байж, аюулт өвчнөөс сэргийлэх дэглэмийг өдөр бүр алгасалгүй мөрдөх шаардлагатай байгаа юм. Дэглэм мөрдөөгүй цагт хичнээн ч хөрөнгө гаргаад өвчнийг дийлдэггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд бусад улсын туршлагаас хангалттай харсан. Иймээс сүржигнэлээ гэж бодолгүй, дор бүрнээ ухамсартай хандаж, аюулт өвчнөөс сэргийлэхгүй бол өнөөдөр тахал танай хаалгыг тогшилгүй хойморт залрахад тун ойрхон байна. Буддагийн сургаалд бичсэн “Эрүүл амьдрах үгүйгээ та л шийднэ” гэсэн үгийг санаж, өөрийгөө болон эргэн тойрноо хамгаалах үүргээ үл умартаж болохыг танд захия. Одоо тахал тусах эсэх чинь зөвхөн таны гарт байна.
ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:25:07
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:25:07
Зочин [202.179.8.46] 2021-03-17 05:59:14
өөрийгөө хайрлая
Монгол [157.52.4.131] 2021-03-16 18:28:56
Гэр хороололд 50 настанд астразенека хийж дуусгаж байна
Зо [202.21.108.162] 2021-03-16 17:51:53
Үнэн шэж энэ
Зочин [103.212.118.115] 2021-03-16 16:25:42
Товчхондоо чингисийн монгол бид ковидын емне сехерч байна даа
зочин [66.181.182.218] 2021-03-16 13:46:43
эцэстээ төр засаг хаяж явахыг хүрэлсүг гэгч сүүлээ хавчаад зугатаадагтай дүр төрх ижил юм.хүн бүр өөрсдийнхөө төлөө л гэр бүлээ аварч хамгаалах ни үлдэж бна..өөр ямарч арга хэмжээ байхгүй гэдгийг мэдэж авсугай
Зочин [64.119.20.68] 2021-03-16 12:47:35
Эмнэлэгийн нөөц, хүн хүчийг баахан шинжилгээ хийж туйлдууллаа, дээрээс нь хөл хориогоо огцом сулруулж халдвар тарчихлаа, вакцинжуулж эмч сувилагч нараа татчихлаа, иргэд нь эрх чөлөөгөө эдлэж гудамж талбай, зах зээлээр чөлөөтэй бэлчиж байгаа энэ үед л хөл хориогоо чангатгаж хөдөлгөөн багасгахгүй бол жинхэнэ гамшиг удахгүй нүүрлэнэ, эмнэлэг ачааллаа дийлэхгүй азтай мөнгөтэй танилтай нэгэн нь эмчлүүлээд ядарсан иргэд гэртээ л юу яах байх даа, цаг бол алт цаг алдвал төлөөс төлөх болно!!! Тэр төлөөс бол .....
Итгэлт [203.91.115.55] 2021-03-16 09:22:30
Хатуу ч гэсэн үнэн үг шүү
Зочин [202.126.88.43] 2021-03-16 05:21:58
Мэдрэл муутай бол битгий нийтлэл бичиж бай
2021 [43.250.126.90] 2021-03-17 04:20:25
chamaas deer bolood bolj butehgui yumiig bichej baigaa baihaa hugshuun
Зочин [172.58.139.160] 2021-03-16 21:35:21
Harin tiim
Зочин [111.199.63.88] 2021-03-16 03:38:09
adminaa, ooriinhuu bolhi bodloor hudlaa balairch bolohgui, agaar dusliin haldvar amar bish, niigmin halsvart uvchin boloi
Зочин [103.229.122.113] 2021-03-16 02:57:48
japan-aas 1300ooo doze pfizer chini _____hun baahniig uhuulchihsen___busad mutatsad orsond ni uilchildeggui__sarmagchingiin adenovirusaar hiisen___hund taarahgui___NATO-giin biologiin zevseg___hereggui hog____!!!!!!!!!!!!
Зочин [172.58.139.160] 2021-03-16 21:36:01
1.3 saya tun oilgoson uu?