ДЭМБ “AstraZeneca”-гийн вакцины аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ

Aдмин / Гадаад мэдээ

ЖЕНЕВ. /AFP/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ шинжээчид “AstraZeneca” компанийн коронавирусний вакцины аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр болжээ.

"ДЭМБ-ын вакцины аюулгүй байдал хариуцсан шинжээчдийн хороо мэдээллүүдийг судалж, Европын эмийн агентлагтай нягт холбоотой ажиллаж байгаа бөгөөд маргааш уулзалт зохион байгуулна" гэж тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран гарган авсан Их Британи-Шведийн “AstraZeneca”компанийн коронавирусний вакциныг хийсний дараа цусны бүлэгнэл үүссэн тохиолдол гарсан гэх мэдээлэлтэй холбогдуулан гуравдугаар сарын эхэн үеэс хойш Европын 15 орчим улс уг вакциныг хэрэглэхээ түр зогсоосон юм.

Судалгаагаар “AstraZeneca”-гийн вакцин хийлгэсэн өвчтөнүүдэд цусны бүлэгнэл үүсэх эрсдэл нэмэгдэх шинж тэмдэг илрээгүй гэж Европын Эмийн агентлаг өмнө нь мэдэгджээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:22

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:22

Зочин [66.181.161.33] 2021-03-18 01:05:25

Har haltar tugs vaktsin geed baisan bus uu

Зочин [103.229.121.222] 2021-03-16 05:10:31

Герман очигдор Астразенеса г тур зогсоосон байна судалж бгм байхаа

Зочин [103.229.122.113] 2021-03-16 04:15:20

naad daisnii taliin_ baiguullaga nertei _luivarchidiin yu hutsah ni mongold yamar hamaatai yum be_______??????????


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.