АНУ Модернагийн вакциныг нялх болон бага насны хүүхдүүдэд туршиж байна

Aдмин / Гадаад мэдээ

Туршилтад АНУ болон Канадын 6750 орчим хүүхдийг хамруулахаар төлөвлөж эхний тунг хийхээр төлөвлөж байна.

АНУ-ын эм үйлдвэрлэгч Модерна компанийн судлаач эрдэмтдийн боловсруулан гарган авсан коронавирусын эсрэг вакциныг 6 сартай нярайгаас 11 нас хүртэлх бага насны хүүхдүүдэд тарин туршиж эхэлжээ.

Вакцинуудын хэрэглээ зөвхөн насанд хүрэгчдэд буюу 18-аас дээш насныханд зориулагдсан болохыг эрүүл мэндийн газраас онцолж байгаа бол Модерна нь бага насны хүүхдүүдэд вакцинаа туршиж байгаа Америкийн анхны эм үйлдвэрлэгч болж байна.

Хүүхдүүдийн дунд коронавируын халдвар тархах эрсдэл насанд хүрэгсдийнхтэй харьцуулахад цөөн тохиолдож байгаа ч сүргийн дархлааг тогтоохын тулд тэдэнд ч мөн вакцин хийх нь чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд мэдэгдэж байгаа юм.

Харин Pfizer, AstraZeneca зэрэг вакцинууд 12 наснаас дээш насныханд турших туршилтын дунд яваа юм. Мөн Johnson & Johnson вакцинаа нялх болон нярай хүүхдэд туршиж үзнэ гэж мэдэгдсэн боловч одоогоор хийх хугацааг товлоогүй байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:55

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:55

Зочин [66.181.188.220] 2021-03-17 04:34:13

Социализмийн үеийн бид нар ясли, цэцэрлэгээсээ л 18 хүртлээ 2-4 вакцин тариулаад л мөрөндөө вакцинуудийнхаа соривтой амьдралд гардаг байлаа даа. Олон муухай өвчинийг Монголчуудаас салгаж өгсөн, хүн амыг өсгөсөн зүйл чинь ВАКЦИН шүү дээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.