АН-ын ялагдал бүрийн шалтгаан нь “Мөнхийн залуу” ах нар

Aдмин / Улстөр

Улс төр эгнээгээр явдаг. Ахмад, дунд, залуу үеийн хэлхээн дээр улс төрийн намын гагнаас үргэлжилдэг учраас ахмадууд нь залуу үедээ халаагаа өгөх нь жам ёсны үзэгдэл. Гэтэл АН-ын ахмадууд залуу үедээ зайгаа тавьж өгөлгүй албан тушаалын хойноос хөөцөлдсөөр өнөөдөрт иржээ. Ардчиллын анхдагчууд хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг, он цагтаа байж болох карьерынхаа хамгийн өндөрлөгт хүрсэн, албан тушаалтай хашиж үзсэн лидерүүд нь залуусдаа зайгаа тавьж өгөлгүй өдгөө ч эрх мэдлийн төлөө улайран зүтгэсээр байна.

Энэ үзэгдэл АН-ыг эв нэгдэлгүй харагдуулж, хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг байдал нь эргээд намынхаа төдийгүй эрх барьж байх үед нь улс орны эрх ашигт ч сөргөөр нөлөөлж иржээ.

УИХ-ын 2020 оны сонгуулиар АН 2016 оных шиг мөн л үнэмлэхүй ялагдал хүлээв. Үүний хариуцлагыг тухайн үеийн намын дарга С.Эрдэнэ хүлээж буйгаа мэдэгдэн, тамгаа Ц.Туваанд хүлээлгэж өгсөн. Гэсэн ч тэр Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирэхтэй зэрэгцэн сандал суудал, тамга тэмдэгний хэрүүл хийж, “Би намын дарга хэвээрээ” гэсэн зүйл ярьж, хүүхэд нохойн доог болж явна. Бүр сүүлдээ энэ байдал нь даамжирч, намаа хоёр хувааж, хагалан бутаргачихлаа. Ёстой л “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэгч болж байх.

С.Эрдэнэ нам дотроо ийн үймээн дэгдээж буй нь зохион байгуулалттай харагдаж байна. АН-ын нэр хүнд ёроолдоо тултал унаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ийн талцсан нь ерөөсөө тус намаас төрийн тэргүүний сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэгтээ холбоотой. С.Эрдэнийн талынхан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэхгүй байхын тулд авч болох бүхий л арга хэмжээг явуулж байгаа нь акцуудаас нь тод харагддаг. Энэ маргаан удаан үргэлжлэх тусмаа МАН-д ашигтай.

Аль нь байлаа ч ардчиллын төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулсан, анхдагчуудын нэг хэмээн сайрхах дуртай түүнд намаа муухай харагдуулж, жирийн олон мянган гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг алдах нь хамгийн гутамшигт хэрэг баймаар сан. Гэтэл өнөө л эрх ашгийн эрэмбээ алдаж, амин хувийн үйл хэргээ С.Эрдэнэ нэгдүгээрт тавьчихлаа.

С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нарын ардчиллын анхдагчид намаараа дамжуулж Монгол төрийн хүрч болох бүхий л албан тушаалд, өндөрлөгт хүрсэн. Одоо гавьяаныхаа амралтад суугаад, намынхаа үйл хэрэгт зөвлөөд явж болох ч тэд эрх мэдлийн төлөө, хувийн эрх ашгийнхаа төлөө улайран зүтгэж, залуу үедээ халаагаа өгөх нь байтугай тэдэнтэйгээ өрсөлдөөд явж байна. Үнэн хэрэгтээ тэд намаа сонгуульд удирдаж ороод ялагдуулсан шүү дээ. Энэ бол маргаангүйгээр намын удирдлагаа өгөөд явах ёстой үр дагавар. Гай, гавьяаг эн тэнцүү хүртэх ёстой бус уу. Гэтэл С.Эрдэнэ хийгээд АН-ын “мөнхийн залуу” дарга нар зайгаа тавьж өгөхийг хүссэнгүй. АН-ын даргын сонгуульд С.Эрдэнэболд, О.Амартүвшин, О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа нар өрсөлдөхөөр болсон “мөнхийн залуу” ахмад үеийнхэн нь тэдэнд саад болох гэж аргаа барж байна. Намынхаа гишүүд, дэмжигчдэд цаашид ажиллах бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалт хийж, сурталчилгаагаа эхлүүлээд явж байгаа эдгээр залуустай зэрэгцээд С.Эрдэнийнхэн нийслэлийн намын даргад хотын дарга асан Э.Бат-Үүл нарын “залуус”-аа сойгоод эхэлсэн. Монголд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн гавьяатай гэж Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нар ярьдаг, үүнийг нь ч олон нийт хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ одоо ачааны хүндийг залуус үүрэх цаг иржээ. Тэд залуу үедээ халаагаа өгөхгүй өөрсдөө манлайлагч байх, гол дүр болох хүсэл нь АН-ын хөгжил дэвшилд чөдөр тушаа болж байна.

Шинэ, залуу эрч хүчтэй 70, 80-аад оны залуус намын даргад нэр дэвшин, эв эеийг эрхэм болгон ардчиллаа аврах нь юу юунаас илүү чухал болчихоод байгааг АН-ын лидерүүд ойлгоосой билээ дээ. Энэ намд эрс шинэчлэл хэрэгтэй байгааг өнгөрсөн хоёр удаагийн сонгууль бэлхнээ харуулчихлаа шүү дээ.

Б.Лхам


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:50

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:50

Зочин [59.153.86.114] 2021-03-19 02:41:51

Харин ч эсрэгээрээ МАН намын хүслийг гүйцэлдүүлэгч, ардчилсан намын лидер гэсэн бүх хүнийг үгүйсгэж ярьдаг ,албан тушаалын донтон хэсэг бүлэг залуусын увайгүй ёс суртхуунгүй үйлдлүүд намынх нь нэр хүндийг унагаж бн, Өнгөрсөнгүй ирээдүй , өвгөдгүй залуус гэж байх ёсгүй гэдэг Монгол төрийн эртний бодлогыг ойлгох тэнхээгүй ёс суртхуун оюун санааны доголдолтой , буруу хүмүүжилтэй залуус намд олширвол төрд маш их гай болно шүү,

zochin [73.111.180.213] 2021-03-18 10:59:43

taarsan xulgaich obgod fargasan AH emgehel

zochin [203.91.115.251] 2021-03-18 09:29:50

Мөнхийн залуу ах нар гэдэг үнэн. Харин Үүл дарга та нийслэлийн намаа удирдах явцдаа дараагийн үеэ яаж бэлддэгийг харуулж өгөөрэй. Даацтай, буурьтай, шинэлэг далайцтай, хэнд ч гологдохооргүй боловсролтой, эх орноо гэх халуун сэтгэлтэй, хүнлэг дараагийн залуу даргыг өөрийн гараар бэлдэж ард иргэддээ бэлэглээрэй. Таны бас нэг түүхэн энэ үүрэг биелэх болтугай.

АНгишүүн [202.131.228.50] 2021-03-18 05:37:29

Бид залуу үеийн төлөөлөл гэж тунхагласаар байгаа эдний балагаас АН уналтанд орсон. Яаж ч доромжлоод АН-ыг авч явах хүмүүс бол одоохондоо (МАН-д ч адил) анхдагчид л байна( Эрдэнэ болон иймэрхүү хүмүүс биш). Ямар сайндаа эд нар Алтанхуяг, Оюунгэрэл мэтийг хасч байхав дээ. Тэднээс айж байгаа юм, МАН ч тэднийг гаргахаас айж хутгаж байна. Арай дөмөг нь Амартүвшин юм шүү, элдэв хор найруулдаггүй юм шиг санагддаг

иргэн [150.129.141.158] 2021-03-18 05:05:29

Ардчилал ч яахав ажилтай хүмүүс,МАН- хан үргэлж өөдлүүлэхгүй даоамталаад тэтэгэвэртээ ч гарахгүй өтөлсөн ч зайлахгүй байгаа биздээ.!!!!!!!!!!тэгэжхараад байнаа бол МАН - ХӨГШИДИЙГ ЗАЙЛУУЛЧИХ!!!!!!!!!!!

Зочин [66.181.178.52] 2021-03-18 03:51:13

50 60 oniihon zailaachee

Зочин [202.9.46.30] 2021-03-18 03:49:56

Ардчилсан нам хоер хуваагдсан зүйл огт байхгүй, шорон Эрдэнээ , Бат үүл хоерыг дэмжих нэг ч гишүүн байхгүй,

Зочин [172.58.143.128] 2021-03-18 03:45:25

Дүүргээ байнга ялагдуулдаг хүн одоо тэгээд намаа бас 24 онд ялагдуулахаар ханцуй шамлаж байна уу? Дүүргийнхээ намын гишүүдийг хагалж, ялгаврлаж, хөөдөг хүн бүр тараах л байх даа.! Байнга сандал суудал хөөцөлддөг энэ Пүрэвдавааг АН-ы гишүүд сонгохгүй гэсээн. Их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул!

ЗочинАн [202.21.108.131] 2021-03-18 03:42:47

Ан намын залуучууд сүнс сүлддгүй аялдан дагагч цүнх баригч боов хөхөгч арчиагүй өвгөдийн шээс баас долоогч нар шүүү дэээ

Адчилсан нам хоцрогдсоноо харуулж байна. Хөөрхийс! [202.131.225.53] 2021-03-18 03:35:30

Яг л ийм байгаа ш дээ. МАН яаж байна? Тэтгэвэрт нь гаргахыг нь гаргаад, дундаж насны хүмүүсээ хариуцлагатай албан тушаалд ажиллуулаад, залуучуудаа багавтар албан тушаалд ажиллуулж шилж сориод, ирээдүйтэй нэгнийг нь дэвшүүлж байна. Энэ систем бол нийслэл болон аймаг, сумдад БОДИТООР үйлчилж байна. АНУ-д, Европод ч энэ систем адил үйлчилж байна. Гэтэл Ардчилсан намынх нь дараа үеийн удирдлагаа системтэй БЭЛТГЭДЭГ ЮМ УУ? Яг Марокко, Тунис, арабын улсууд шиг хөшчүүл нь эрх мэдлээсээ САЛЖ ЧАДАХГҮЙ, шинэ үедээ өөрийгөө нийтэд харуулж сурталчлах боломж олгохгүй НОВШРООД л байх юм. Ёстой ХОЦРОГДСОН байна шүү!

Зочин [66.181.161.26] 2021-03-18 03:35:21

Хошного арчигчидтайгаа хамт зайлцгааг , үзэл санаандаа үнэнч - үр хойчисынхоо ирээдүйг бодогсод нь өрх гэрээ төвхнүүлэг - цаашид хэрхэхийг өөрсдөө шийдэг ...

Зочин [66.181.191.94] 2021-03-18 03:30:40

zurgan deer baigaa ene hoer nobshnoosoo erthen salaachee oorosdiigoo golhoo baisan nobshnuud umaa batuul bol zobhon ooriihno unen sain busad humuusiih buruu ooriigool dobiilgoj yridag adgiin muu nobsh do baahan humuusiig oroh orongui bologson adgiin nobsh erdenee gej namgiin bah melhii uych hiidgui hulgaich shuu erthen ene hoeroosoo sal

АН гишүүн [47.24.232.253] 2021-03-18 03:23:17

Пүрэвдаваа бол биш шүү!! БЗД-г шороотой нь хутгаж хаяад БЗД-с зугатаа биз дээ?! Бүх шатны сонгуульд тогтмол ялагдал хүлээдэг, тэгчээд улс төрийн соёл байхгүй, хариуцлага хүлээхгүй ичихгүй нэр дэвшиж байгаа нь 1000 мянган гишүүдийг доромжилж байгаа хэрэг!

Зочин [66.181.161.111] 2021-03-18 03:23:13

Erdeneboldod amjilt hvsii

Зочин [202.126.88.148] 2021-03-18 03:15:50

Цогтгэрэл тулхтай гишүүн санагдсаан


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.