В.Путин Жо Байденд шууд эфирээр ярилцахыг санал болгожээ

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин баасан эсвэл даваа гарагт цахим хэлбэрээр нээлттэй ярилцахыг АНУ-ын төрийн тэргүүн Жо Байденд санал болгожээ.

Өмнө нь Байден телевизийн ярилцлагын үеэр Путинийг "алуурчин" гэж үздэг эсэх талаар асуухад тийм гэж хариулсан юм. Тэрбээр мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Америкийн сонгуульд хөндлөнгөөс оролцохыг оролдсоныхоо "төлөөсийг төлнө" гэж мэдэгдсэн. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки Путиний талаар хэлсэн Байдены эдгээр үг “метафор” байсан эсэх талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Путин пүрэв гарагт Америкийн Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн талаар ямар байр суурьтай байгаагаа хэлжээ.

“Би түүнд юу гэж хариулах вэ дээ? Би түүнд эрүүл байгаарай л гэж хэлмээр байна. Түүнд эрүүл энхийг хүсэж байна. Би үүнийг егөөдөлгүй, хошигнолгүйгээр хэлж байна" гэж тэрбээр үдээс хойш Крым, Севастополийн оршин суугчидтай уулзах үеэрээ хэлсэн байна.

Бүх үндэстэн, бүх улс орны түүхэнд маш хэцүү, түгшүүртэй, цуст үйл явдлууд олон тохиолддог гэж Путин тэмдэглээд "бид бусад хүнийг үнэлэхдээ, эсвэл бусад улс орон, бусад үндэстнийг үнэлэхдээ үргэлж толинд харж байгаа мэт санагддаг" хэмээжээ.

“Бид тэндээс үргэлж өөрсдийгөө хардаг. Бид өөрсдийнхөө амьсгалдаг, мөн чанартаа байгаа зүйлээ үргэлж өөр хүнд шилжүүлдэг" гэж тэрбээр хэлсэн байна

Дараа нь тэрбээр "Россия 24" телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо Байдентай баасан эсвэл даваа гарагт ярилцахыг санал болгож байгаагаа мэдэгджээ.

“Өнгөрсөн удаад Ерөнхийлөгч Байдены санаачилгаар утсаар ярьсан. Би Ерөнхийлөгч Байденд яриагаа үргэлжлүүлэхийг санал болгомоор байна. Гэхдээ цахим гэж нэрлээд байгаа шууд эфирээр хийх болзолтойгоор, цаг алдалгүй, шууд, нээлттэй хийхийг санал болгож байна. Энэ нь Оросын ард түмэнд, АНУ-ын ард түмэнд, мөн бусад олон орны хувьд ч сонирхолтой байх шиг байна" гэж тэрбээр хэлсэн байна.

“Бид хоёр талын харилцаа, стратегийн тогтвортой байдал, бүс нутгийн мөргөлдөөн болон хүн төрөлхтний өмнө өнөөдөр тулгарч буй асуудлууд, тэр дундаа коронавирусний цар тахлын талаар ярилцаж болно. Ярилцах зүйл мундахгүй олон, гэхдээ би жагсаахгүй” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлжээ.

Удалгүй Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки Байден хатуу мэдэгдэл хийсэндээ харамсахгүй байна гэж мэдэгдсэн байна.

Харин Путинтэй ярих талаар Байден бусад олон орны удирдагчидтай хараахан яриагүй байгаагаас гадна, шахуу хуваарьтай байгаа бөгөөд хэрэв Вашингтон Путины саналыг бодож үзвэл энэ тухай мэдэгдэнэ гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Цагаан ордон Вашингтон, Москва үүсээд буй санал зөрөлдөөнийг үл харгалзан хоёр улсын ашиг сонирхол давхцаж буй салбаруудад хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:54

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:54

Зочин [202.126.89.242] 2021-03-20 04:05:56

Байден өвгөн чаддаг юм бол рингэн дээр халз тулаан хийчээрэй. Путин чамайг ёстой алаад өгөх байлгүй дэ ккк

Angelica [113.111.36.255] 2021-03-19 09:12:01

Putin bol mundag udirdagch

би [202.9.40.206] 2021-03-19 06:55:19

Агуу ОРОСЫН их эзэн

Зочин [66.181.186.91] 2021-03-19 06:07:45

Цагаан арьстнууд бас бие биенээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.