БЗД-ийн 26 дугаар хороонд хөл хорио тогтоосноос хойш 33 хүн халдвар авчээ

Aдмин / Нийгэм

Он гарснаас хойш Баянзүрх дүүргийн хороодоос 26 дугаар хорооноос коронавирусийн халдвар хамгийн олон илэрч, 108 хүн халдвар авчээ. Иймээс тус хороог халдварын голомт болсон гэж үзэж, цаашид нийслэлийн хэмжээнд бүх нийтийн хөл хорио тогтоохгүйн тулд хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосон.

Энэ хугацаанд тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйжүүлэлт ариутгалыг үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн юм.

Хатуу хөл хорио тогтоосноос хойших хоёр хоногийн хугацаанд тус хорооноос 28 хүн халдвар авсныг тогтоож, хавьтал болсон хүмүүсийг гэрт нь ажиглаж эхэлсэн. Мөн тав хоногт төлөвлөсөн ажлыг хоёр хоногт хийж, гүйцэтгэж дууссан учраас өнөөдрийн 06:00 цагаас хөл хориог цуцалж, 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхлээд байгаа билээ. Тэгвэл халдвар авсан дээрх 28 хүний ойрын хавьтал болох таван хүнээс өнөөдөр коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр хөл хорио тогтоосноос хойших хугацаанд тус хороонд халдвартай 33 хүн бүртгэгдээд байгаа юм.

Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол эдгээр хүний халдвар авсан эсэхийг тогтоож чадахгүй, иргэд ч халдвар авснаа мэдэхгүй олон хүн халдвар авах эрсдэлтэй байсан юм. Иймд хэдийгээр 26 дугаар хорооны хатуу хөл хориог цуцалсан ч иргэд дор бүрнээ хариуцлагатай байж, нийгмийн хариуцлага, иргэний үүргээ ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг уриалж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:10:03

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:10:03

Зочин [124.158.84.98] 2021-03-22 00:27:25

Гудамжинд орилолдож гай дуудаад байсан муу .... Өөрсдөө гайтах мөрөөрөө гайтахгүй гэмгүй байсан хэдэн хүнийг араасаа чирэх бол доо.

Зочин [122.201.22.173] 2021-03-21 11:22:44

Баянзүрх дүүрэгт баахан хятадууд орж ирээд өвчин тараасан гээд бүтэн 1жил гаран боллоо яасан урагшилдаггүй ажил вэ? Энэ хороонд болон нийслэлд бүхэлд нь яагаад ариутгал хийдэггүй юм бэ.Нийслэлд ариутгал хийгээчээ

Зочин [66.181.183.165] 2021-03-21 09:55:20

Энэ хорооны тэвчээргүй хүмүүс ажилдаа яваад байна...

Зочин [202.9.46.253] 2021-03-21 03:00:36

хөл хориог хороо дүүргээр биш орц,өрх гэрээр нь тусгаарлаач. Энэ нь иргэд болоод улсад хохирол бага шд.

Зочин [122.201.22.173] 2021-03-21 00:14:42

Амбасэлмаа нь 26 хороонд хөл хорио тогтоосны дараа 27 илэрлээ гэж мэдээллээ одоо энд болохоор 33 илэрлээ гэхийн энэ эмч мэргэжилтнүүд чинь яачихсан солиотой болчихсон юм бэ?Өдөрт гарсан хэдхэн тоогоо хэлж чадахгүй 2-3 өдрийг хооронд нь нэмээд иргэдийн сэтгэл санааг үймүүлдэгээ болиочээ.ЭНЭ МЭДЭЭГЭЭ ЗӨВ БОЛГООЧ ЯАСАН ЦУС НЬ ОЙРТСОН НОВШНУУД ВЭ ЭРГҮҮТЭЭЛ БАЙХЫН.ТООГОО НЭГ ТАЛД НЬ ГАРГА ЗӨВ ТООЛ 27 ЮМУУ 33 ЮМУУ. 2-хон өдрийн тоо ингэж зөрж байна.ТЭМҮҮЛЭН ТЭНЭГ ЭЭ

Zochin [202.126.90.148] 2021-03-21 01:59:08

Hol horiu togtoogood buh hunees shinjilgee avaad chadlaaraa ajillaa. Bayrllaa. Hen negiig buruutgaad yah ve?Ali hothon' ali bair ersdelteig ni helchihvel sain bna.

Зочин [202.9.46.226] 2021-03-21 01:05:37

Чи өөрөө тэнэгт уншаач наадахаа

Баярмаа [192.82.77.108] 2021-03-20 16:08:13

Хөл хорих нь зөв. Тэвчээргүй 26р хорооны нөхөд амин хувиа хэт хичээснээс халдвар улам тархлаа.

Zochin [202.126.90.31] 2021-03-20 16:04:53

Tsag uyee zuv olj haldvar ilruullee, hajuugaar ni ih sadaa b.naa, ter l halvar tarhah nuhtsul ni ym daa


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.