Ардчилсан намын даргад нэр дэвшигчид 21 аймаг, 9 дүүргийн гишүүд, дэмжигчиддээ мөрийн хөтөлбөрөө амжилттай танилцууллаа

Aдмин / Улстөр

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Сүхбаатарын Эрдэнэболд, Отгондаваагийн Амартүвшин, Одонгийн Цогтгэрэл, Даваахүүгийн Пүрэвдаваа нар сонгуулийн сурталчилгааны цахим уулзалтуудаа амжилттай хийж дуусгалаа. Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгааны өдрүүд хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа цар тахлын энэ үед тохиосон ч техникийн дэвшлийг ашиглан, ямар нэгэн сааталгүйгээр 21 аймаг, 9 дүүргийн гишүүд, дэмжигчидтэйгээ онлайнаар уулзаж, мөрийн хөтөлбөр, бодлого, зорилтоо танилцуулж, санал бодлоо чөлөөтэй солилцсож, уулзалтууд үр дүнтэй боллоо.

Намын даргад өрсөлдөж, мөрийн хөтөлбөрөө гишүүд дэмжигчдэд танилцуулж буй 4 нэр дэвшигчийн хэн нь ч Ардчилсан намыг мөнгөөр худалдаж авахыг санаархах ёс зүйгүй авирлахгүй гэдэгт гишүүд дэмжигчид итгэл төгс буйгаа цахим уулзалтын асуулт хариултын үеэр илэрхийлж байв. Өв тэгш боловсрол, мэдлэгтэй, намын байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай 4 нэр дэвшигчийн хэн нь ч ялсан бай бусад гуравтайгаа нягт хамтран ажиллаарай. 2017 онд болсон намын даргын сонгуульд өрсөлдсөн “сумтай 5” хүн шиг сумран, хамаа халан, эв эдрэлцэхгүй байхыг ч мөн сануулан чухалчлан захиж байлаа.

Мөн намын даргад нэр дэвшиж буй Сүхбаатарын Эрдэнэболд, Отгондаваагийн Амартүвшин, Одонгийн Цогтгэрэл, Даваахүүгийн Пүрэвдаваа нарын мөрийн хөтөлбөрт намаа шинэчлэх, гишүүд дэмжигчдээ татвар нэртэй хүндрэлээс салгаж гишүүчлэл, саналын эрхийг нь хадгалах зэрэг нарийн чухал заалт, намаа өөрийн гэсэн байртай болго том амбиц, ард иргэдийн дуу хоолой болсон хүчтэй сөрөг хүчин байж, институцийн хэмжээнд өсөх голч зорилго буйд 21 аймаг, 9 дүүргийн гишүүд дэмжигчид талархалтай байна. Учир нь Ардчилсан намаа эв эвдэрч, тарж бутарсан энэ хүнд цагт нэгдэн нийлүүлж, хүчирхэгжүүлэх даргатай болж, цаашлаад Монголын улс төрийн манлайлал болсон шилдэг удирдагчийг сонгох түүхэн сонголтоо 2017 оных шиг мөнгөөр худалдагүй гэж хатуу шийдсэнээ ч цахим уулзалтууд дээр онцлон тэмдэглэж байсан нь нэр дэвшигчдийн уулзалт халуун дулаан, үр дүнтэй болсныг илтгэнэ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:58

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:58

Евгений [185.23.105.109] 2021-03-21 23:30:29

Хотите иметь свой чат с живой, целевой аудиторией, в котором Вы сможете регулярно рекламировать свой продукт и получать стабильный поток новых клиентов? Предлагаем услуги инвайтинга в Telegram-чаты! Подробнее: Создаем чат, в описании рассказываем о Вашем продукте. Выбираем тематические чаты, группы (например группа Вашего конкурента) Парсим с этой группы контакты пользователей, которые находятся в чате. Далее с помощью программы начинаем добавлять в Ваш чат этих пользователей. Конечно, некоторые будут с него выходить, но подавляющее большинство будет оставаться в чате т.к. они уже состоят в похожем, а значит тематика им интересна! Разумеется, увидев у себя сообщения из нового чата, потенциальные клиенты будут смотреть описание, что это вообще за чат, в который их добавили. Открыв описание, они будут видеть описание Вашего продукта. И если правильно все оформить, более 90% будут оставаться в чате! Уже на этом этапе некоторые обрататься к Вам и Вы получите целевые лиды. Но дальше начинается самое интересное! Ведь те, кто сразу не обратился к Вам, чтобы заказать Ваш продукт-все еще остаются в чате и продолжают быть Вашей целевой аудиторией. А это значит, что в нем можно продолжать выкладывать посты, рекламировать продукт, устраивать акции и т.д. При правильном подходе, такой чат можно превратить в мощнейшую машину по генерации целого потока новых клиентов, добавляя все новых и новых пользователей. Не говоря уже о том, что владельцам крупных чатов регулярно поступают предложения прорекламировать продукты из смежных тематик в своем чате. Как использовать эту машину трафика-уже решать Вам. Со своей стороны мы поможем Вам ее создать! Интересуют подробности? Свяжитесь с нами! E-mail: marketingform2020@gmail.com

Зочин [103.26.195.186] 2021-03-21 13:59:45

АН МАН гэж хоорондоо талцан маргалдаж байхыг чинь АН МАН нөхдүүд хараад элэглэн шоолж байгаа биз мангар монгуунуудаа.

СБД АН Гишүүн [150.129.143.251] 2021-03-21 13:49:56

АН-ын сонгууль зохион байгуулагчдаа, энэ сонгууль нэртэй будилаан аа зогсоо. Би АН-ын 90 оны гишүүн энэ нөхдийн хөтөлбар сонсохыг хүсч байна. Гэтэл сурталчилгаа дууссан бололтой. Гишүүддээ мэдээлэл хүргэхгүй ийм байж болох уу. Ийм бохир зүйл найруулдагаас болж2020 оны сонгуульд ялагдсан. Ер нь залуучууд бид толгойлох ёстой гэсэн попрогчдоос болж нам ийм байдалд хүрсэн. Эрдэнэ болд, Пүрэвдаваа нар нэрээ татах хэрэгтэй та хэдээс нэг нь гарах нь л дээ. Гэхдээ та хоёр биш. Эхлээд юм хийгээд харуул.

Иргэн [192.82.70.186] 2021-03-22 00:18:27

Одоо 5 нэр дэвшигчээ сонсоно оо, тэгээд санал хурааж 1 дарга тодруулна. Эсвэл хоёр өөр сонгууль болж 2 даргатай болох юм уу, эсвэл бүр хоёр хуваагдаж салах уу. Зүгээр л шившиг, онигоо

Зочин [103.26.195.186] 2021-03-21 09:18:46

Би энэ ардчилсан намыг яагаад үзэн яддаг вэ гэвэл 1990 онд гарч ирээд өмч хувьчлал нэрээр бүх аж үйлдвэрлэлийг зарж хувьдаа хувьчлан авч идэж ууж төрөөс төрсөн тэрбумтангууд болцгоож хэрхэн төрөөс хулгай хийж болдогийг бусдад үлгэр жишээ болгон харуулсан бузарууд.

иргэн [192.82.70.186] 2021-03-22 00:23:34

1990 онд төрийн эргэлт хийж, эх орноороо тоглох үндэс суурийг тавьсанд энэ АН болон бусад ардчилсан гэж байгаа бүх хүчний түмэн нүгэл оршиж байгаа юм. Гадны гар хөл бологсод Орос, Хятадын дунд тоглоомын улстай болох гэсэн барууныхны мөрөөдлийг л биелүүлсэн юм. Харин бид бүрэн тусгаар тогтносон, шударга, хүмүүнлэг эх оронтой болно гэж тархиа угаалгасан. Гэтэл ухаантай буурлууд, цөөхөн улс төрчид энэ буруу замаар орох гэж байгааг эсэргүүцэж байсан юм. Тэгээд л социализмын үеийн бүх бүтээн байгуулалтыг нурааж, сүйтгэсэн. Гол эзэд нь АН-ынхан. Өмч хувьчлалыг эд л санаатай хорлон сүйтгэх үйл ажиллагаа болгосон. Эх орон, ард түмэн хэзээ ч өршөөхгүй. Түүх эргэх өдөр ирнэ.

Зочин [139.5.218.152] 2021-03-21 13:50:40

Ардчилсан намыхан гарч ирээд МАНгаруудыг нь баяжуулаад хулгай хийлгээд хувалз болгосон гэж дургүйцдэг юм блгүй

зочин [150.129.143.251] 2021-03-21 13:40:15

Аан гээд сонсож бай хүүхээ, юмны цаад учрыг ойлгох хэрэгтэй. 1990-ээд онд бүх албан байгууллага, том жижиг үйлдвэрийн дарга, орлогч, инженер эдийн засагч нябо нар бүгд МАХН-ын гишүүд байсан учир тэд мэдээлэлд ойр байснаараа бүх ашигтайзүйлсийг хувьчилж авсан юм шүү. Өөрт чинь бололцоо байдаг бол тэр үеийн бүх байгууллагын материалыг архиваас аваад удирдлагыг нь тодруулж үзвэл зүгээр дээ. Тэгээд мэдэмхийрэх хэрэгтэй байх.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.