Таван улсын иргэд Токиогийн Олимпыг зохион байгуулахыг эсэргүүцэж байна

Aдмин / Гадаад мэдээ

ТОКИО. /TASS/. АНУ, БНХАУ, Франц, Тайланд, БНСУ-ын иргэдийн дийлэнх нь коронавирусний цар тахалтай холбогдуулан Токиогийн зуны Олимпын наадмыг цуцлах эсвэл хойшлуулахыг дэмжиж байгааг Японы судалгааны хүрээлэнгээс явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Санал асуулгын дүнгээс үзвэл, Токиогийн Олимпыг зохион байгуулахыг Тайландын иргэд хамгийн их эсэргүүцэж байна. Тус улсын иргэдийн 95.6 хувь нь Олимпын наадмыг цуцлах эсвэл дахин хойшлуулахыг дэмжжээ. Хоёрдугаарт, өмнөд солонгосчууд /94.7 хувь/, гуравдугаарт хятадууд /82.1 хувь/ орсон байна. Түүнчлэн АНУ /74.4 хувь/, Францын /70.6/ иргэдийн дийлэнх нь цар тахлын нөхцөлд зуны Олимпын наадмыг зохион байгуулах шийдвэртэй санал нийлэхгүй байна.

12 дугаар сараас нэгдүгээр сарын хооронд явуулсан судалгаанд улс бүрээс 1000 хүнийг оролцуулжээ.

Энэ зун болох Олимпын наадмыг коронавирусний цар тахлын улмаас гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулах шийдвэрийг "Токио 2020" олимпыг зохион байгуулах хороо, Олон Улсын Олимпын Хороо, Олон улсын паралимпын хороо өнгөрөгч бямба гарагт гаргасан билээ.

Наадмын тасалбар худалдан авсан гадаадын үзэгчдэд төлбөрийг нь буцаан олгоно гэдгээ Японы Олимпын хороо мэдэгдсэн юм. "Токио 2020" олимпыг зохион байгуулах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Тоширо Мутогийн мэдээлснээр, гадаадын үзэгчид Олимп, Паралимпын наадмын 630 мянга орчим тасалбар худалдан авчээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:53

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:53

Зочин [103.229.121.222] 2021-03-23 04:58:42

Ийм их алдагдал нэг улсад ууруулж яадаг байнаа бур хоошлуулж К-вирус дуусахаар узэгчтэй хийсэн дээр баймаар юм гэвч ямар бидний бодлыг сонсоно гэх бишдээ тээ илууц л юм

Япончуудыд зөв шийдэл гаргасан. Олимпыг хийх ёстой. [202.131.225.53] 2021-03-22 07:20:30

Тэгвэл 2024 оны Зуны Олимпыг хэдийд хийх юм бэ? Тамирчид чинь хөгширч "амьдралынхаа шаанс"-ыг АЛДАЧИХ гээд байна. Олимпд тамирчид л хамгийн ГОЛ хүмүүс болохоос биш үзэгчид бол заавал тэнд байх шаардлагагүй. Тэдэнд бол Олимпыг зурагтаар үзүүлэхэд хангалттай. Миний бодлоор японууд ХАМГИЙН ЗӨВ шийдэл олсон. Гэхдээ Японд очиж байгаа бүх тамирчид, бүх дасгалжуулагч, бүх дагалдах хүмүүс нь Ковидын ВАКЦИНЫГ бүрэн тариулсан байх ёстой. Эртний Грект Олимп бол дайн дажин, ЦАР ДАХАЛ болж байсан ч хийгддэг л байсан. Одоогийн дэлхий үүнтэй АДИЛ байгаа ш дээ.

Зочин [66.181.161.57] 2021-03-22 07:17:41

олимпоор ядгиим бэ хог хог болих хргтэй хэнд ч хрггү зүйл

Зочин [66.181.185.49] 2021-03-22 06:41:04

Хойшлуулах нь зөв.Олон орон оролцсон зүгээр спортын тэмцээн л шүү дээ.Хэнд хэрэгтэй юм бэ!

зочин [202.72.245.125] 2021-03-22 05:24:59

Хойшлуулах нь зөв


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.