Австралид 18 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

СИДНЕЙ. /TASS/. Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид хүчтэй аадар бороо үргэлжлэн орж, үерийн гамшиг нүүрлэсэнтэй холбоотойгоор 18 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ.

Энэ тухай Шинэ Өмнөд Уэльсийн тэргүүн сайд Глэдис Бережиклян мэдэгдсэн байна.

Порт-Маккуори хотын ойролцоох хойд эрэг орчимд сүүлийн 6 өдөр 900 мм хур тунадас унаж, тус газар гамшигт хамгийн ихээр өртжээ.

Порт-Маккуори, Тари, Кемпси хотуудаас 15 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол Сидней хотын баруун бүсээс 3 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Шинэ Өмнөд Уэльс мужийн хойд эрэг, Сидней хотын баруун хойд хэсэгт нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, гатлага онгоцны үйлчилгээг зогсоожээ. Түүнчлэн гуч гаруй авто зам болон Хоксбери голын гүүрний хөдөлгөөнийг хааж, 130 гаруй дунд сургуулийн үйл ажиллагааг зогсоожээ.

“Цаг агаарын таагүй нөхцөл байдал лхагва юмуу пүрэв гарагт хүртэл үргэлжилж магадгүй байна. Иллаварр бүс нутаг, өмнөд эрэгт нөхцөл байдал цаашид хэрхэх нь эрх баригчдын санааг зовоож байна” хэмээн Шинэ Өмнөд Уэльсийн тэргүүн сайд цохон тэмдэглэв.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:53

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:53

Зочин [103.229.121.222] 2021-03-23 04:55:14

Эх дэлхий байгалтайгаа зуй бус харьцаж суйтэгвэл байгаль танаас хариугаа хэд дахин илуу авах болно гэсэн уг байдаг унэн юм бнаа

зочин [103.26.195.186] 2021-03-22 09:18:38

Байгаль эхээ үл хайрлаж байгаль эхээ эвдэн сүйтгэж бохирдуулвал ингэдэг юм.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.