Өвөрхангай аймгийн голомтод 12 аймаг болон Улаанбаатарын иргэд амарчээ

Aдмин / Орон нутаг

Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” ХХК-ийн амралт сувиллын газарт амарсан Увс аймгийн харьяат иргэн 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өөрийн аймагт очиж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд хариу #эерэг гарсан байна.

Иймд мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн “Хариу арга хэмжээний баг” тус суманд ажиллаж хавьтал тогтоох, тандалт судалгаа хийх ажиллагаа явагдаж байна.

Өчигдрийн 21.00 цагийн байдлаар ойрын буюу дам хавьтлыг бүртгэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 12 иргэний шинжилгээ эерэг гарлаа. Мөн тус сувилалд амарч байгаа иргэд болон сувиллын ажилчид ойрын болон дам хавьтлын нийт 296 иргэний PCR-ийн шинжилгээг авч ХӨСҮТ-рүү болон аймгийн БОЭТ-д илгээх ажлыг зохион байгуулж байна.

Эрсдэлтэй хугацаанд /2021 оны 03 дугаар сарын 01-нээс хойш/ тус сувилалд амраад буцсан 125 иргэний хаягийн дагуу Улаанбаатар хот, 12 аймаг, өөрийн аймгийн Арвайхээр, Бат-Өлзий, Хархорин, Хужирт сумдад шуурхай мэдээлэн ажилснаар тус сувилалд 03-р сарын 10-наас 20-ны өдрүүдэд Дархан-Уул аймгаас ирж амраад буцсан 4 иргэний PCR шинжилгээ батлагдсан нь эрсдэл өндөр байгааг харуулж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:33

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:33

Зочин [202.9.40.51] 2021-03-23 18:35:09

Амь нас эрүүл мэндээ өөрсдөө хамгаал олон нийтийн газар ядаж маска өмсөх хэрэгтэй шд рашаан сувилалд маскаа өмсөхгүй дэглэм барихгүй ёстой нэг дураараа байдаг юм бна лээ шд хаах хэрэгтэй

ZOCHIN [64.119.17.175] 2021-03-23 05:53:51

UVSIIN SHEESNUUD END TEND UVCHIN TARAAGAAL YVHIIN UVSAAS N BITGII GARGAACHEE

Зочин [59.153.112.108] 2021-03-24 16:28:33

Энэ хүн тэнэг юм уу даа хаха

Зочин [150.129.143.2] 2021-03-23 12:10:22

Yu tenegteed bgan. Uwsiin 3 hun naad suwilald chn ochood haldwar awsan bn.

zochin [124.158.90.7] 2021-03-23 06:48:58

uvsiin hun hashir uchraas sain duraaraa shinjilgee ugch uvurhangaigaas garsan haldbariig ert medsen bn shuu dee

Зочин [202.179.24.33] 2021-03-23 04:47:57

орилолдсоор байгаад бүх үйлчилгээг нээлгэсэн. одоо яаж байна, тарж гүйцлээдээ

zochin [39.154.234.197] 2021-03-23 03:51:51

Odoo ongorsoon, toroos yu ch shaardaad nemergui bolson. Irgen ta ooriinhoo amidrald l sanaa tavi daa

Hul horiogoo togtoo [202.55.188.36] 2021-03-23 03:28:47

Hatuu hul horiogoo togtoo.eruul hun baij ediin zasgaa bosgono bizdee.odoo humuusee eruul bolgoh gej bur zardal bolno bizdee

Зочин [172.58.143.157] 2021-03-23 04:13:56

Huts huts odoo ami amia bod maluudaa!

Зочин [66.181.161.86] 2021-03-23 02:38:00

Мөнгө ,эдийн засаг = үхэл.УОК ын дарга АМАРСАЙХНЫ шийдвэрийн үр дүн мөн болно.

иргэн [202.9.46.142] 2021-03-23 04:32:38

онцгой, ЭМЯ-ныхан ажлаа хийж л байна шүү дээ, ЕС л эдийн засгаа сэргээнэ гээд цар тахлаа хойш нь тавьчихлаа шүү. Эрүүл мэндээ алдсан иргэд, худалдаачид, бизнесүүд эдийн засгийг сэргээхэд хэр зэрэг нөлөө үзүүүлэх бол, эхний ээлжинд иргэдийнхээ эрүүл мэндийг бодох хэрэгтэй ЕС гуай, хэсэгтээ хийрхлээ түр зогсоо.

Энэ онцгойгийнхон [203.98.76.9] 2021-03-23 02:35:33

Ажиллаа хийгээч халдвараа зогсоогооч Монголоор бүр тархлаа шүү дээ одоо өөр яах юм бэ. Ээ халдварын чинь цаашдын хор хөнөөлийг бүрэн судалаагүй байхад өвчлүүлэхгүй байх бүх талын арга хэмжээг аваач алдаа засаач

Зочин [202.21.120.149] 2021-03-23 07:19:43

irged oorsdoo hicheehgui bol yu ch hiigeed nemergui ee

Зочин [172.58.143.157] 2021-03-23 04:15:34

Solior chi Tor zasag chadlaaraa l zutgelee boloo odoo irged oorsdiigoo hamgaal


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.