ЕХ Мьянмарын цэргийн эргэлттэй холбогдуулан хориг арга хэмжээ авчээ

Aдмин / Гадаад мэдээ

БРЮССЕЛЬ. /Reuters/. Европын Холбоо /ЕХ/ Мьянмарт энэ оны хоёрдугаар сарын 1-нд гарсан цэргийн эргэлттэй холбоотой 11 хүнд хориг арга хэмжээ авч буйгаа даваа гарагт мэдэгдлээ.

ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар Брюссель хотноо уулзах үеэрээ тэдэнд хилийн хориг тавьж, хөрөнгийг нь царцаахаар тохиролцжээ. 27 гишүүнтэй тус холбоо Мьянмарын зэвсгийн наймаанд хэдийн хориг тавьсан бөгөөд цэргийн өндөр албан тушаалтнуудад 2018 оноос хойш хориг арга хэмжээ аваад байгаа юм.

“Бид цэргийн эргэлт гаргах, жагсагчдын эсрэг хүч хэрэглэхэд оролцсон 11 хүний эсрэг хориг арга хэмжээ авна” гэж ЕХ-ны Гадаад бодлогын асуудал хариуцсан дарга Жозеп Боррель мэдэгджээ. Германы Гадаад хэргийн сайд Хэйко Маасын мэдээлснээр, ардчиллыг дэмжигч жагсагчдын эсрэг хүч хэрэглэх явдал тэвчишгүй түвшинд хүрчээ.

ЕХ Мьянмарын цэргийнхний эсрэг хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа талаар “Reuters” агентлаг гуравдугаар сарын 8-нд мэдээлсэн юм.

ЕХ-ноос хориг тавьсан хүмүүст Мьянмарын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлаин, цэргийн эргэлтээс хойш Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж буй Мьин Шве нар багтжээ.

ЕХ цаашид хариу арга хэмжээнүүдээ чангатгаж, ЕХ-ны хөрөнгө оруулагчид, банкнуудыг Мьянмарын Зэвсэгт хүчинтэй холбоотой компаниудтай хамтран ажиллахыг хориглоно гэж ЕХ-ны дипломатчид мэдээлсэн байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:38

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:38

Зочин [59.153.84.139] 2021-03-24 08:28:02

Ансансучи чинь уугуул иргэдээ хоморголон хядсан алуурчин шүү дээ АНУ ын бууны нохой шүү дээ. Оюунгэрэлч бас адилхан

Түүх өөр газарт давтагдаад байгаа юм шиг. [202.131.225.53] 2021-03-24 03:29:12

1921 оны Монголын хувьсгал бодогдоод байх юм. Манайх Манжийн удирдлагад 200 жил болчихсонг тэгээд 1911 онд Хятадын БНУ-ын автономит удирдлагад орсон. Монголын хувьсгалчид нь сүүжрээд Оросын хувьсгалч нартай холбогдож туслалцаа авахаар тохирчихсон. Тэгээд 1921 онд Барон Үнгерныг зайлуулах нэрийдлээр хувьсгалт Улаан армийг Монголд оруулж ирэвш. Муу хятадуудыг хөөж Улаан засаг тогтов оо. Монголын хувьсгалчдыг Бирмын АнСанСуЧи-тэй л зүйрлээд үз. Иймэрхүү байдал Мьянмад аажмаар бүрдэж байгаа юм биш үү?

Зочин [192.82.68.161] 2021-03-24 02:54:22

Манай нөгөө хэн мэдэж байгах юмуу хэлэх хэрэгтэй шүү зохицуулана биз.

Хувьсал жам ёсоор л явагдаж байна. [202.131.225.53] 2021-03-24 02:24:31

ГАДААД нөхөртэй нэг авгайн хатгалгаар, ГАДААДЫН нөлөөгөөр, ГАДНЫ мөнгө хөрөнгөөр 1990-ээд оны сүүлээр хийгдсэн "хувьсал" байсан биздээ. Одоо тэгээд мьянмачуудын өөрийн, яг өөрийн хөрсөн дээр бууж өөрийн ҮНДЭСНИЙ цэргийн дэглэм БУЦААД тогтож байна. Үүнд нь дэлхий гайхаад л, Европын Холбоо хориг тогтоогоод л. Хэн нь ялдагийг харж л байя.

zocin [192.82.68.13] 2021-03-23 13:26:50

Libi shig bolgochikh biidee dee burkhan mini i


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.