Ялалтын парадад 12 мянга гаруй албан хаагч оролцоно

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /TASS/. Москва хотын Улаан талбайд болох Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 76 жилийн ойн цэргийн парадад 12.5 мянга гаруй албан хаагч оролцоно гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдлээ.

“Тавдугаар сарын 9-нд болох цэргийн парадад 12.5 мянга гаруй хүн, 190 гаруй зэвсэг, цэргийн техник хэрэгсэл, 76 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцоно. Харин механикжсан цуваанд 35 шинэ, орчин үеийн цэргийн техник хэрэгслийг оролцуулна” гэж тэрбээр мэдэгдэлдээ дурдав.

Шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлж парадад оролцох цэргийн албан хаагчдын дунд коронавирусний халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлнэ гэдгийг С.Шойгу цохон тэмдэглэжээ.

“Үүнд зөвхөн вакцинд хамрагдсан, эсрэг биеттэй хүмүүсийг бэлтгэл сургуулилалтад оролцуулна гэсэн шаардлагыг дагаж мөрдөх нь чухал ач холбогдолтой” гэж тэрбээр хэлэв.

Ялалтын баярын цэргийн парадын бэлтгэл сургуулилалт эрчимтэй явагдаж байна гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд үзэж байна.

Арга хэмжээ, парад Аугаа эх орны дайнд ялсны 76 жилийн ойг тохиолдуулсан ёслолын арга хэмжээ 377 хот, суурин газарт зохион байгуулагдах бол цэргийн парад Оросын 28 хотод болох аж.

“Москва хотоос гадна өөр 27 хотод цэргийн парад болно. Эдгээр парадад 47 мянга гаруй цэргийн албан хаагч, 1.6 мянга нэгж техник хэрэгсэл, 200 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг оролцоно” гэж С.Шойгу мөн мэдэгдсэн байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:37

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:37

Зочин [103.10.21.25] 2021-03-27 14:54:17

Хятад орос хоёр хамтарч ялалт байгуулсан тул хамтарсан парад хийх юм гэсэн.

byambaa [202.55.188.39] 2021-03-25 16:55:00

Uidaj baigaa chamaig hen uzeech gesen yum. Duuguil f- ee uhaad hevtej bai!.

Зочин [192.82.80.61] 2021-03-25 12:36:02

ulsiin sur ni jagsaald aa gej.............????????????

Зочин [103.26.195.186] 2021-03-25 12:13:50

Энэ ялалтын парадаас чинь уйдаж залхаж байна.

Зочин [23.106.249.53] 2021-03-26 00:51:34

Tuuhee medehgui nusan dartsag uuniig yaj oilgoh bilee.xaxa

Зочин [192.82.78.209] 2021-03-25 13:09:06

hujaagiin erliizuud uidaj bas aij baigaa argagui


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.