Япон улс Жо Байденыг Олимпын наадамд урихаар төлөвлөж байна

Aдмин / Гадаад мэдээ

ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ АНУ-д айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Жо Байденыг Токиогийн зуны Олимпын наадамд урихаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Энэ тухайгаа тэрбээр парламентын хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн байна. Олимпын наадмыг зохион байгуулахад “Долоогийн бүлэг”-ийн орнууд дэмжлэг үзүүлснийг харгалзан үзвэл энэ нь зүй ёсны хэрэг юм” гэж Японы Засгийн газрын тэргүүн АНУ-ын Ерөнхийлөгчийг урихтай холбоотой төлөвлөгөөнийх нь талаарх асуултад хариулахдаа хэлжээ.

Японы Ерөнхий сайд дөрөвдүгээр сарын эхээр АНУ-д айлчлах төлөвтэй байна. Сүга Ёшихидэ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай биечлэн уулзсан гадаадын анхны удирдагч болно.

Токиогийн Олимп 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:37

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:37

Зочин [192.82.86.49] 2021-03-27 09:51:49

Япончууд бол америкчуудын бөгсийг долоож ирсэн шившигт сармагчингууд.

Өаах [66.181.180.14] 2021-03-26 07:55:03

Жо байдан олимп үзэж чадах уу

Зочин [66.181.176.121] 2021-03-26 05:58:07

Азиуд ингээд цагаан арьстнуудыг тахин шүтээд байхаар тэд даварч азиудыг ялгаварлан гадуурхаад байна шүү дээ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.