Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрүүд

Aдмин / Нүүр

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан болж, халдварт цар тахлын тархалтын нөхцөл байдал, тархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрдэмтэн судлаачдын санал, худалдаа үйлчилгээний байгууллагуудад хийгдэж буй хяналт, шалгалтын дүнгийн талаарх танилцуулга мэдээллийг тус тус сонсож, хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж буй учир Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 28-ны 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд бүрэн хориглолоо. Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан/эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр/хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийн тээвэрлэгчдийг тухайн зорьж буй аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн нэвтрүүлэхээр боллоо.

Зайлшгүй шалтгаанаар зорчиж байгаа иргэдийг тухайн орон нутгийн Онцгой комиссын шийдвэрээр 5-7 хоног заавал тусгаарлахыг аймаг, орон нутгийн Засаг дарга нарт үүрэг болгов. Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг бүрэн хориглолоо.

Мөн Өмнөговь, Дорноговь аймаг руу орох зорчих хөдөлгөөнийг 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаагаар зогсоож, буяны ажил, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл болон өвс, малын тэжээлийн тээвэрлэлтийг зөвхөн УОК-ын Шуурхай штабаас олгосон зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүлнэ.

Энэ хугацаанд буюу 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс тус хоёр аймгийн нутаг дэвсгэрт орших хилийн бүс орчмын сумдын иргэдийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлэхээр боллоо.

Халдвар илэрсэн Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Төв, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг халдварын тархалтын Улаан түвшинд 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүллээ.

Харин нийслэлд халдварын тархалтын Улбар шар түвшинд шилжсэн хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

Нийслэл болон орон нутагт үүсээд буй халдварын тархалт түүний эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өргөн хүрээнд ариутгал халдваргүйтгэлийг нийтийн эзэмшлийн зай талбайд хийх, улсын онц чухал болон нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий объект, байгууллагад халдвар хамгааллын хатуу дэглэм тогтоож, ногоон бүс үүсгэх байдлаар үйл ажиллагааг явуулахыг үүрэг болголоо. Мөн томоохон зах худалдааны төв, үйлдвэр үйлчилгээний газрын удирдлага болон төлөөлөгчтэй уулзаж, ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

zochin [202.126.89.27] 2021-03-29 15:23:12

hil zamaa haagd hicheelig tanhimar oruul

zochin [202.126.89.27] 2021-03-29 15:22:11

odoo tgl hicheelig 7 hong amraagd ter hugatsanda aruitgla hiigd zam hil edree hgd tanmhimar oruulaachde huuhduud n ymrch medlggu tugslu hoich uyiin huuhduud chin yuch suraagu tugshuur shn bhu yr n yh gj zam edre neesin uursdu ymarch haruitslggu baisns bolj bgn

Зочин [66.181.161.63] 2021-03-28 15:10:57

Baganuuraas nalaih oruulj bga yu harimaar baih yum

Zochin [202.9.46.60] 2021-03-27 14:32:22

3sariin negnees UB-aas buh aimag ruu zorchih hodolgoon neesen yavdal Kovid-19 aimguudad tarhah undes bolson sh dee. Ternii orond hatuu hol horio togtooj, vaktsinjuulah ajlaa erchimjuulsen bol arai iim deeree tulahgui blaa.

Zochin [202.9.40.5] 2021-03-28 01:49:38

Yag unen sanal 1 baina zam needeed bas hunii boognorol uusgeed mart temdegleed uzver uilchilgee neesnees bolson sh de tegeegui bol aimguud tanhimaaraa hicheelleed heviin aj toroh bsilss

Зочин [109.252.29.145] 2021-03-27 13:02:55

Оюунэрдэнэ уок НОК дандаа . Хурэлсухийн уяаны нохдууд хийж ччадах Юм Алга. Энэ хунд хэцуу цедтцршлагатай нас тогссон хумууст ажилаа огооч . Чадахгуй байж тусгай хангамжинд байх дуртай Юм . Ард тумний амьдрал Маш хунд байна. Махны цнэ уулвнд гарчихлаа. .

Зочин [66.181.176.243] 2021-03-27 12:48:34

Энэ ЗГ ямар гөжүүд үхэр нүүд вэ? Эрүүл мэнд чухал баймаар юм

Багш [66.181.161.19] 2021-03-27 11:36:09

Засгийн газар, УОК-оо! Ногоон бүс болж үлдсэн газруудаа эхний ээлжинд яаралтай вакцинжуулаач ээ. Бусад газар хаашдаа илэрчихлээ. Тиймээс энэ арга хэмжээг хурдавчлах нь туйлын зөв шүү.

Zochin [202.126.90.142] 2021-03-27 09:54:19

Uher zantai mongolchuud bidend hatuu diktatur heregtei hul horio togtooh heregtei tegj baij davan tuulna ulsuud uhvel gejuu uvchingui baihad ediin zasag bolno do .Amarsaihan gej nuhur mash buruu ajillaj bn buuruulah chigleleer olon ajil hiij bn l geed baih yum usguh ajil hiigeed baigaa yum bishuu korona zamaa aldlaa 2 sariin 23 naas hul horiog urgeljluuleh baisan yum mash buruu ajillasan Sodbaatar Munhsaihan nar ni mash sain ajillaj baisan bn ergej harahad

ard tumen [202.126.89.130] 2021-03-27 09:11:19

hol horio togtooh l uym nol niisleliin irged temtsene shuu ta nar hudlaa olon hun haldvarlasan met medeelj eronhiikogchiin sonfuuliin mongoo bosgoh gej bgaag medej bga shuu

Зочин [66.181.176.243] 2021-03-27 12:47:59

Чи ганцаараа тэмцээрэй

ard tumen [103.229.121.105] 2021-03-27 12:38:19

tiimshuu sanaa neg bn


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.