И.Мөнхжаргал: Улаан түвшинд шилжсэн аймгуудад урьдчилсан санал хураалтыг эхлүүллээ

Aдмин / Улстөр

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос өнөөдөр /2021.03.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Энэ үеэр тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэхдээ “Сонгинохайрхан дүүрэгт АН-ын гишүүдийн бүртгэлийн асуудлаар сошиал хэрэгслүүдээр ташаа мэдээллүүд гарч байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнгын оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй байдаг. Тухайн оршин суугаа газрын намын гишүүнчлэлийн харьяагаар бүртгэгддэг. Сонгинохайрхан дүүрэг нь хүн ам нягтаршсан бүс нутаг. Үүнтэй холбоотойгоор АН-ын гишүүдийн бүртгэлийн асуудлууд яригддаг. Эдгээр нь цэвэр АН-ын дотоод асуудал. Ардчилсан нам орон нутгийн сонгууль, УИХ-ын ээлжит сонгуульд оролцсон. Ийм ч учраас Ардчилсан намын гишүүдийн бүртгэлд “царцаа нүүх” боломж байхгүй. Энэ нь албан ёсоор Сонгинохайрхан дүүрэг дээр бүртгэлтэй гишүүдийн мэдээлэл дээр оршин суугаа газраа харьяалалтай байгаа.

Хоёрдугаарт, нэр дэвшигч О.Амартүвшинтэй холбоотой мэдээлэл гарсан. Энэ нь цэвэр гүжирдлэгийн шинжтэй ташаа мэдээлэл юм. О.Амартүвшин нь 2016 оны тавдугаар сарын 7-ны өдөр АН-д элссэн. Гэтэл МАН-ын хүн мэтээр мэдээлэл тарааж байгаа нь сонгуультай холбоотой асуудал. АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчидтэй холбоотой ташаа мэдээллийг сөрөг хүчний зүгээс зохион байгуулалттайгаар тарааж байна гэж бид хардаж байна” гэлээ.

Тэрбээр “Covid-19-ийн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Улаан түвшинд шилжсэн Архангай, Баянхонгор, Булган, Увс, Дархан-Уул, Дорноговь, Өвөрхангай, Завхан, Төв, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгуудад урьдчилсан санал хураалтыг эхлүүллээ. Маргааш бусад аймаг, дүүргүүдэд санал хураалт эхэлнэ. Санал хураалтын процесст хүмүүсийг олноор цуглуулах ажиллагаа болохгүй. Цагийн хуваарийн дагуу дуудагдаж ирсэн намын гишүүд саналаа өгнө. Санал тоолох ажиллагаа маргааш нэг цагт явагдана. Битүүмжлээд, лац ломбоо тавина. Санал хураалтыг урьдчилж тоолохгүй” гэдгийг хэлсэн юм.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:46

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:46

Зочин [122.201.31.226] 2021-03-27 13:24:30

С.Эрдэнээ л та нар шиг новшнуудаас араы дээр хүн шүү дээ.

Зочин [64.53.129.97] 2021-03-27 12:56:45

horlon suitgeh ajillagaa yu? hol horio chepuha yum uu?

zochin [39.154.234.255] 2021-03-27 12:12:19

AH-haan mongoliin ardchilaliig avrahiin toloo, AH-d sergelt heregtei. Ta nar mini huchtei bj mongoliig avrahiin toloo huchtei brai. Bi AH gishuun bish, gehdee AH-d sanalaa ogch irsen, demjigch. Za, amjilt

Зочин [66.181.161.9] 2021-03-27 11:41:11

Анхаарах нэг гол юм байгаа шүү. хамтарсан засгийн газар гэдэг нэг юм байгуулсанаас хойш л бүх юм ялгарахаа байсан шүү гэдгийг санаж явах хэрэгтэй.

зочин [203.23.49.248] 2021-03-27 10:03:25

манай намийнхаан маргааш буюу 3-28-д ирэж салаа аг гээд бна саналаа утасаар цахимаар өгмөөр бна.сонгуулиа. Манайх ХУДийн 2-р хороонд бдаг санал өгөх байр нь 1 байрны битүү подвоолд бна. эрэсдэл их бна яах вэ. 2-р хорооний шишүүд минэ ээ

зочин [64.119.18.59] 2021-03-28 03:11:04

Цахимаар өгнө гэж байгаа бол С.Эрдэнийн зохион байгуулж байгаа сонгууль

зочин [64.119.20.168] 2021-03-27 08:18:59

Эрдэнээд дуртай хүн цөөхөн. Тувааныхан маргалдсаны эцэст ялна. Арай л үнэнд ойрхон.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.