Хотын дарга хамтдаа хичээж, хариуцлагатай байхыг уриаллаа

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 80 орчим байгууллагын төлөөлөлтэй цахимаар уулзаж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг сонслоо. Мөн холбогдох албаны хүмүүсийн хамт хариулт өгөхийн зэрэгцээ цаашид үйл ажиллагаандаа тэдгээр асуудлыг тусгаж ажиллахаа илэрхийлсэн.

Хотын даргын хувьд аль болох хөл хорио тогтоохгүй байх байр суурь баримталж байгаагаа, мөн энэ саналаа УОК-т удаа дараа илэрхийлсэн гэдгээ бизнес эрхлэгчдэд уламжилсан юм. Гэсэн хэдий ч цар тахлын нөхцөл байдал хүндэрч, халдвар авах хүний тоо, эрсдэл улам бүр өссөөр байгаа. Тиймээс аль болох гал алдахгүйн тулд, улбар шар түвшнээс улаан түвшинд шилжиж, хөл хорио тогтоохгүйн тулд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, хамтдаа хичээж, хариуцлагатай байхыг аж ахуйн нэгжүүдэд уриалсан юм.

Аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд Нийслэлийн Засаг дарга хийгээд холбогдох албаныхан ийм амаргүй цаг үед бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолой, саналыг сонсож байгаад талархал илэрхийлж, уриалгыг бүхий л талаар нь дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Та бүхэн энэ цар тахлын үед төрөлх хотоо, эдийн засгаа, хайртай бүхнээ хамгаалахын тулд уриалгад нэгдэж, хичээж ажиллахыг хүсье. Мөн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, үйлчлүүлэгч иргэддээ уриалгыг хүргэж, шаардлагаа тавьж ажиллаарай. Улаан түвшин рүү орохгүйн төлөө хотоороо хичээе. Хатуу хөл хорио тогтоохгүйн төлөө үлдэж байгаа өдрүүдэд эрчимтэй, сайн ажиллая" хэмээсэн юм.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:10:02

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:10:02

Зочин [64.119.23.140] 2021-03-28 18:17:25

Buh hyn byaraara koronag darah ged baihiin neg hul horio hiigeechww

Sumya zl [202.126.90.5] 2021-03-28 08:32:06

Ene balai buhuu dewjeend ni bailgaachee sdu

Зочин [202.126.90.142] 2021-03-28 07:51:34

Сумъяабазар бөхийн хувьд сайхан бие хаатай сайхан бөх хэнч маргахгүй сайхан аварга харин хотын захирагчийн хувьд бол юу ч хийж чадахгүй бн гишүүнээрээ л байхгүй яах гэж ямар зорилготой хотын дарга болж бгаа нь тодорхойгүй бн юу хийж чадна гэж ирсэн нөхөр бэ энэ одоо үнэндээ хот удирдаж чадахгүй бн худлаа л дүр эсгээд байх юм хөл хорио тавьж байж энэ өвчин намдана үгүй л гээд байх юм гэтэл хот гал алдлаа л гэх шиг сонин сонин юм яриад ......!!!!!

ЗАЙЛААЧ СДА [192.82.77.156] 2021-03-28 07:42:06

ЭНЭ НЭГ БАЛАЙ ЮМАА ЗАЙЛУУЛААЧ

Зочин [66.181.176.243] 2021-03-28 06:39:30

Энэ нэг юм ярихаас цааш юу ч байхгүй. Бөх барилдах хот удирдах 2 их өөр гэдгийг яаж ойлгуулах уу! МАН ч ёстой хэрэггүй юм их хийх юм даа

Зочин [66.181.182.114] 2021-03-28 06:58:28

Наад нөхрийг чинь барьж аваад зодох хэрэгтэй.

Зочин [202.9.40.191] 2021-03-28 06:29:20

Хмммммм яаанаааааа чамайг. Үүрэгдээд л уриалаад л суугаад байхым бн л даа чааваас. Сумяаагийн гээд үлдчих дурсчих хийсэн юмтай байх ухаан алга ууууууу? чамд. Дүүрцийм бэ яаасан

zochin [202.9.46.228] 2021-03-28 05:51:30

unuu margaashaa yayadaa gej b.gaa yadarsan irgedee uursud shigee l bodokh uym daa khar khulgaichuud ...

Иргэн [103.10.23.158] 2021-03-28 05:41:54

Энэ хүн ярихаас өөр юм хийдэггүй час хийсэн ганц юм хийгээч хотын дарга юм бол

Зочин [66.181.161.24] 2021-03-28 05:39:04

" Гал алдахгүйн тулд " ч гэх шиг яасан ч ядарсан даргав дээ - бүр нэг туйлдаж , бууж өгсөн шинжтэй ... Үгүй ээ , тэгээд " уриалахаас " өөр юу хийж байна аа - хотын дарга болсноос хойш , уриалаад л байдаг ...

Зочин [192.82.72.10] 2021-03-28 04:50:24

МАШ ЗӨВӨӨ . ХАЛДВАР АВАХ НЬ ХУВЬ ХҮНЭЭС ШАЛТГААЛЖ БАЙГАА . ЭРГЭЭД ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЖ ҮЛДЭНЭ . АА ХУВЬ ХҮМҮҮС ОРЛОГО ОЛОХ ЁСТОЙ

Зочин [64.119.25.218] 2021-03-28 04:39:18

Мань хүн яахав дүр эсгийшдээ.

Зочин [66.181.161.122] 2021-03-28 04:32:45

ta nar iim bn mongol ulsiin daisan


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.