Архангай аймгийн ТӨВД 11 байршилд халдвар илэрчээ

Aдмин / Орон нутаг

Өнгөрөгч 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд PCR шинжилгээний хариугаар 14 тохиолдол бүртгэгдлээ. Хайрхан суманд-3, Эрдэнэбулган-34 тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд нийт тохиолдол 37 болоод байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн төвд 11 байршилд халдвар бүртгэгдэж, хэвтэн эмчлүүлж буй иргэдээс нэг иргэний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байдалд байна.

Аймгийн 11 байршлыг тодруулбал,
-Бортолгой
-Тамир хороолол
-1-р 48 байр
-2-р 48 байр
-53-р байр
-Цогт-Уул
-43-р байр
-44-р байр
-Арслан цохио
-Канад хороолол
-38-р байрууд бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагууд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгээд байна.

Нийт батлагдсан тохиолдлууд нь нэг эх үүсвэрээс голомтолсон бөгөөд тархвар судлалын холбогдол нь тодорхой байна. Тиймээс явсан зам маршрутыг олон нийтэд дэлгэх нь хуулиар зохицуулагддаг тул хувь хүний нууцын зэрэглэлтэй мэдээллийг нууцалдаг болно. Хэрэв таньтай болон таны гэр бүлийн хэн нэгэн тархвар судлалын холбогдолд хамаарагдсан бол аймгийн Тагнуулын газраас таньтай холбогдон, шаардлагатай гэж үзвэл Эрүүл мэндийн газрын сорьц цуглуулах баг шинжилгээний сорьц авч, холбогдох арга хэмжээ авч ажиллана. Иймд таньтай тархвар судлалын багаас холбогдоогүй бол та тайван байж, гэрийн дэглэмээ сахихыг анхааруулж байна.

Хавьтлын хувьд урьдчилсан байдлаар ойрын хавьтлын иргэдийг илрүүлж, дам хавьтлаар тогтоогдсон иргэдийг дэс дараатайгаар PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Мөн өдөр бүрийн 15:00 цагт АОК-ын Шуурхай штабаас орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгч байгаа тул нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын албан ёсны хаягуудаас авч байхыг хүсье.

Халдварын тархалтыг богино хугацаанд хумиж, ажил амьдралаа хэвийн байдалд шижлүүлэхийн тулд хүн бүрийн хувийн үүрэг хариуцлага чухал учраас хөдөлгөөнөө хязгаарлан гэрийн дэглэмийг сахиж, халдвар хамгааллын зааварчилгааг мөрдөж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдлээс хамгаалаарай.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:21

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:21

Зочин [202.179.24.247] 2021-03-28 23:05:38

ТАГНУУЛЫН ГАЗАР ТАХАЛД ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ

Зочин [66.181.176.89] 2021-03-29 02:11:47

Хамгийн их хамаатай.

Boy [64.119.18.26] 2021-03-29 00:20:25

Хамагаас их хамаатай халдвар авсан зарим нэг нуугдаж зугтах зүйл гарна өшөө олон зүйл гарна тэр бүгдэд тагнуулынхан цагдаагийнхан зохицуулалт хийнэ гэдэг энгийн зүйлсийг ойлгохгүй бн уу

Zochin [222.102.25.166] 2021-03-28 13:33:04

Medrel yumuu ymar hereg deer yaj huwi hvnii nuuts hadgalahaa meddeg bmaar yum Yunii chn huwi hvnii nuuts geed soliorood bgan marshrut gargaj olon tvmend zarlahgvi bgaa yum helj zarlaj baij hawital bolsonoo meddeg yum bgazde Ingej medrelteh hoorond chn ulam l tarhsaar bhad

Зочин [192.82.80.61] 2021-03-28 12:08:06

Mask-gui__tenj baigaa humuus-iig albadan Vaktsin-juul__________!!!!!!!!!!!!

Зочин [66.181.179.203] 2021-03-29 04:19:15

тэгвэл бүгд маскаа авя хаяад яваад байна шүү дээ. вакцин элдэв хүндэрлгүй хийлгэх гэсэн хүмүүс олон байна.

Зочин [202.126.88.129] 2021-03-28 11:50:42

Хөдөөнийхөн бол маскгүй л тэнэж байгаа. Одоо ч баларсөөн.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.