Японд халдварын шинэ тохиолдлын тоо өсөж байна

Aдмин / Гадаад мэдээ

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хот болон зэргэлдээх гурван мужид тогтоосон онцгой байдлын дэглэмийг цуцалснаас нэг долоо хоногийн дараах байдлаар коронавирусний халдварын тохиолдлын тоо өсөж буй хандлага ажиглагджээ.

Тодруулбал, Токио хотод ням гарагт халдварын 313 тохиолдол шинээр илэрсэн нь долоо хоногийн өмнөхөөс 57-гоор өссөн үзүүлэлт болжээ. Түүнчлэн хөрш Сайтама мужид халдварын 100-гаас олон тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн онцгой байдал тогтоогоогүй бүсүүдэд ч халдварын үзүүлэлтүүд нэмэгджээ. Тухайлбал, баруун нутгийн Осака мужид Токиод бүртгэгдсэнээс олон буюу 323 тохиолдол шинээр илэрчээ. Осакад сүүлийн гурван хоног дараалан өдөрт 300-гаас олон хүнээс халдвар илэрч буй нь энэ юм.

Үүний зэрэгцээ зүүн хойд нутгийн Фүкүшима мужид эмнэлгийн ачаалал ихээхэн нэмэгджээ. Японд орон даяар ням гарагт халдварын 1785 шинэ тохиолдол илэрч, 29 хүн нас барсан байна.

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ энэ оны нэгдүгээр сарын 7-ноос Токиогийн бүсэд нэг сарын хугацаатай онцгой байдал зарлаж, хожим нь 11 мужид болгон өргөжүүлсэн юм. Халдварын нөхцөл байдал сайжирсантай холбогдуулан дийлэнх мужид тогтоосон дэглэмийг гуравдугаар сарын 7-нд цуцалсан бол Токио болон зэргэлдээх гурван мужид гуравдугаар сарын 21-нээс цуцалсан билээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:37

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:37

Зочин [66.181.191.109] 2021-03-29 04:26:56

gbp/jpy hansh osoh ni deeee

OYUN-ERDENE d 4 sarin 5 geed hen n helchihsen yum be [103.57.94.101] 2021-03-29 03:59:53

TOKIYO 14 SAY hun amtai 313 ULAANBAATAR 1.2 say hun amtai 575 arai ih uu ugui yuo shiidvertei arga hemjee avahgui bol evgui bolson baina shuu


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.