Булган аймагт халдварын 25 тохиолдол батлагдлаа

Aдмин / Орон нутаг

Булган аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас өнөөдөр 16.00 цагт коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Аймгийн хэмжээнд 25 иргэн коронавирусний халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдаад байна.

- Сэлэнгэ сумын 23, Хутаг-Өндөр сумын 2 иргэн коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо. Эдгээр иргэдийг орон нутагт нь эмчилж байна. Халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш нийт 230, өнгөрсөн 24 цагийн хугацаанд 143 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Сэжигтэй 42 сорьцыг баталгаажуулахаар PCR шинжилгээнд явууллаа. Эдгээрээс халдвартай гэж тогтоогдсон 25, таван хүний хариу сөрөг гарсан байна. Одоогоор 12 хүний PCR шинжилгээ хүлээгдэж байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдэгдлээ.

Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ:

- Коронавирусний халдварын тохиолдол батлагдаж нөхцөл байдал төвөгтэй болж байгаа ч бизнес эрхлэх, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарч байна. Халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримталж, дархлаагаа дэмжихийг иргэддээ уриалж байна гэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:20

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:20

зочин [202.179.25.159] 2021-03-30 02:41:05

магадгүй kkk

Зочин [202.126.88.129] 2021-03-29 19:17:45

Монголд анх дотоодын халдвар гаргасан жолооч чинь Булганых байсан билүү бас?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.