Ж.Байден БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзах бодолгүй байна

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай биечлэн уулзах бодолгүй байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки даваа гарагт мэдэгджээ.

"БНАСАУ-тай зарим хэлбэрийн дипломат үйл ажиллагаа явуулахад бэлэн гэж ерөнхийлөгч мэдэгдсэн. Энэ үйл ажиллагаанд нь Ким Жөн Унтай яриа хэлэлцээ хийх асуудал багтах уу?" хэмээх нэгэн сэтгүүлчййн асуултад Псаки ийнхүү хариулсан байна.

Ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй АНУ-ын одоогийн засаг захиргаа БНАСАУ-д чиглэсэн шинэ стратеги бэлтгэж, Пёньяныг тогтоон барих зэрэг чиг шугамыг баримтална гэж Цагаан ордон нэгдүгээр сард мэдэгдсэн.

АНУ-ын засаг захиргааны өмнөх тэргүүн Дональд Трамп БНАСАУ-тай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн яриа хэлэлцээнд урьд өмнө байгаагүйгээр биечлэн оролцдог байсан юм.

Тодруулбал, Сингапурт 2018 оны 6 дугаар сард АНУ, БНАСАУ-ын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт болж, талууд хамтарсан баримт бичгийг баталсан. Тухайн үед АНУ аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүргийг Пёньян өөртөө хүлээсэн юм.

Ханой хотод 2019 оны 2 дугаар сард хоёр дахь дээд хэмжээний уулзалт болсон. Тус уулзалтын үеэр Д.Трамп, Ким Жөн Ун нар тохиролцоонд хүрч чадаагүй бөгөөд хамтарсан баримт бичигт гарын үсэг зураагүй юм.

Д.Трамп, Ким Жөн Ун нарын гурав дахь уулзалт 2019 оны 6 дугаар сарын 30-нд хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсэд болсон. Үүнээс гадна АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчид 2019 оны 10 дугаар сарын 5-нд Шведэд ажлын түвшинд уулзсан хэдий ч яриа хэлэлцээ үр дүнгүй өндөрлөсөн билээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:36

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:36

Зочин [103.229.123.244] 2021-04-04 14:29:52

Олон үгтэй урт өгүүлбэрээр ярьж чадахгүй мартаж мунгинаад байгаа өвгөн захирагчтай хүчээ мэдэрцэн Ким уулзана гэж горьдоод байгаа гэж хэн хэлсэн юм бол?!

зочин [66.181.161.45] 2021-03-30 08:18:24

Энэ зөнөгийг Ким тоохгүй л дээ , түүнийгээ мэдэж байгаа юм байна

Өө [202.55.188.81] 2021-03-30 03:42:06

Ер нь энэ зөнөсөн өөрийгөө ч мэдэхгүй ойлгохгүй бгаа өвгөнтөө уулзах хүн олдохгүй бхаа. Юу хэлж ярьж бгаагаа ч мэдэхгүй эргүүтэж бналээшдээ.

Зочин [124.158.111.6] 2021-03-30 03:18:41

Энэ уулзахгүй байна л биз.. Ази тивтэй сөргөлдөөд хэрэггүй биз дээ.

Зочин [202.9.47.6] 2021-03-30 03:16:06

uulzhgui baisan deer .

Зочин [192.82.80.61] 2021-03-30 02:43:54

zunug luivarchin-giin yah ni mongol-d hamaagui___________!!!!!!!!!!!!!!

зочин [66.181.168.81] 2021-03-30 02:02:21

ЭНЭ НӨХӨР ЖО БАЙДЕН АЗИЙГ САМРАХ ГЭЭД БАЙНА УУ.ОХУ, БНХАУ-ТАЙ ТОГЛОВОЛ ТОГЛОГЛ ДЭЭ.... ҮҮНДЭЭР ХОЙД СОЛОНГОС НЭМЭГДЭНЭ. ЕХУЛСЫН ЭСРЭГ АЗИУД БҮГД ХӨДЛӨНӨ ГЭДГИЙГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ......

зочин [66.181.182.218] 2021-03-30 01:58:27

зөв шийдвэр,уулзахгүй байсан дээр дээ.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.