Орон нутгийн сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийднэ

Aдмин / Орон нутаг

БШУЯ, БОАЖЯ, БХБЯ-ны сайд нар Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдтэй уулзаж, сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг халж ариун цэврийн байгууламж барих болон сурагчдын хичээлийн хоцрогдолыг арилгах цогц төлөвлөгөөний асуудлаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байрнуудын модон жорлонг халж, орчин үеийн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажлыг “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэх болсон.

Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд 21 аймгийн 330 сумын 819 сургууль, цэцэрлэг, дотуур байр модон жорлонтой байгаа бөгөөд үүний долоон сургууль нь Улаанбаатар хотод байна. Нүхэн жорлонг эко ариун цэврийн байгууламжаар шинэчлэхэд тулгардаг асуудлууд болох орон нутгийн усны хүртээмж, цахилгаан эрчим хүч, ашиглалтын зардал, дэд бүтэц зэрэг томоохон асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр гишүүд санал солилцож, ярилцсан юм.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг холбогдох стандартад нийцүүлэн шинэчилснээр сурагчдын орчны бохирдлоос үүдэлтэй халдварт өвчний тархалтыг бууруулах, тав тухтай орчинд суралцах боломжийг хангахаас гадна хөрсний бохирдлыг бууруулах, гүний усны чанарыг сайжруулах зэрэг байгаль орчинд ээлтэй эерэг үр дүнгүүд гарна. Тиймээс сургууль цэцэрлэгийн нүхэн жорлонг халж, ариун цэврийн байгууламж барих асуудлыг яаравчлахын зэрэгцээ зөв технологийг сонгох асуудал хамгийн чухал” гэсэн юм.

Уулзалтаар хэлэлцүүлсэн асуудлыг гурван яамны хамтарсан ажлын хэсэг ирэх даваа гарагт Намын бүлэгт танилцуулснаар Орон нутагт сургууль , цэцэрлэг, дотуур байрны Ариун цэврийн байгууламж барих ажлын технологийн шийдэл, байршлын судалгааны ажлууд эхлэхээр байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:19

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:19

Зочин [202.21.103.10] 2021-03-31 09:21:45

хийхэд сэтгэл хэрэгтэй байдаг хийдэггүйдэн мөнгө албан тушаал хэрэгтэй байдаг юм тэрний л дүр зураг харагдаад байнаа улс хөгжиж байна гээд өндөр байшин барихыг хэлдэггүй байх 00 цэгцлэж чадсан улс хөгждөг байх. өмнөх дарганцарууд нь юугаа хийж байсан юм бэ гэр хорооллын одоогийн зураг 1921 оны зурагтай адилхан байна лээ

Хэдий хүртэл ХОЦРОГДОХ гээд байгаа юм бэ? [202.131.225.53] 2021-03-30 12:16:11

Бидний хэрэглэдэг боловсон жорлонг 1840-1850 оны үед зохиосон. Монголд 1921 онд хувьсгал болсон, 1940-50 оны үед "СОЁЛын хувьсгал" хийсэн. Гэтэл 2021 оны үед аймгуудад боловсон жорлон БАЙГУУЛНА гэж байдаг. Боловсон 00-ийг бараг 200 жилийн өмнө нээсэн. Үүнээсээ болж ИЧЭЭЧ, Монгол Улсын төлөө энэ алхмыг ОДОО хийх ёстой. Хэдий хүртэл хойшлуулах гэсэн юм. Хөдөөний хүүхдүүд ухсан жорлонд хэдий хүртэл бие засах юм бэ?

zochin [192.82.77.170] 2021-03-30 11:34:13

odoo naad uvchin zovlon chin diildehee baichaad bhad suragchgvi tsetserleg surguuli ariutgaad vrgvi zardal hiigeed yahvee 1musun 8n sariin svvleer hii

Зочин [66.181.187.85] 2021-03-30 08:36:46

Шинэ зуун гараад бага биш хугацаа өнгөрчээ. Монголоо хөгжүүлнэ гэж худлаа ярьсан 76 тэнэгийг харж хүлээсээр монголчуудын амьдрал доройтох нь. Африк шиг боллоо гэж хүмүүс ярих дуртай ч тэр Африкийн орнууд чинь биднээс хөгжлөөрөө хол тасарсан шүү. Бид л хүй нэгдэлдээ үлдэх нь


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.