Монгол улсын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчийн тушаалаар Д.Дагвадорж, Д.Тунгалаг, Ч.Чимэдрагчаа нарт  шинжлэх ухааны докторын  зэрэг олголоо

Aдмин / Технологи

Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар Д.Дагвадорж, Д.Тунгалаг, Ч.Чимэдрагчаа нарт шинжлэх ухааны докторын зэрэг тус тус олголоо. Эдгээр эрдэмтдэд өнөөдөр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл дипломыг нь гардуулж өглөө.

Д.Дагвадорж нь “Уур амьсгалын өөрчлөлтөд нийцсэн Монгол орны хөгжлийн асуудлууд” сэдвээр Газарзүйн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа.

Тэрээр 1986-1989 онд ЗХУ-ын Ленинград (хуучин нэрээр) хотын Ус цаг уурын их сургуулийн аспирантурт суралцаж физик, математикийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан байна.

Д.Дагвадорж нь шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бүтээлдээ орчин үед хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бий болж байгаа тулгамдсан асуудлуудыг улс орны хөгжлийн бодлого, стратегитай хэрхэн уялдуулан хөгжих асуудлуудыг олон талаар нь шинжлэх ухааны үндэслэлтэй авч үзэж, уур амьсгалын өөрчлөлтөд нийцсэн Монгол орны цаашдын хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх хөгжлийн загваруудыг боловсруулжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний олон томоохон төслийг санаачлан хэрэгжүүлж нэгэн сэдэвт ном, бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл олныг туурвисан нь монгол, англи, орос хэл дээр хэвлэгдэж нийтийн хүртээл болсон байна.

Тэрээр 1998 онд АНУ-ын Нью Йоркын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон бөгөөд нарийн мэргэжлийн салбарт дэлхий нийтийн хэмжээгээр жил бүр шалгаруулдаг оны тэргүүний хүнээр 2002 онд шалгарч байсан байна.

Д.Дагвадорж уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын түвшинд идэвхтэй үйл ажиллагаа явуулан, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенц, Киотогийн Протокол, Парисын хэлэлцээр болон ЮНЕСКО-гийн хэд хэдэн хороо, зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж, тэдгээрийн хүрээнд явагдаж байгаа олон улсын яриа хэлэлцээнд Монгол улсын болон хөгжиж буй орнуудын байр суурийг тусгах, өөрийн оронд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар идэвхтэй ажиллаж ирсэн юм.

Өдгөө тэрээр Уур амьсгалын өөрчлөлт-хөгжил академийн захирлаар ажиллахын зэрэгцээ Олон улсын зарим байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Монгол улсад хэрэгжиж байгаа төслүүдийн зохицуулагч, Зөвлөхөөр ажиллаж байна.

Д.Тунгалаг нь “Монгол улс дахь гэр бүлийн ёс суртахууны философи асуудал: Уламжлал ба орчин үе” сэдвээр философийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа.

Тэрээр боловсрол, шинжлэх ухааны байгууллагад 42 жил, философийн тэнхимд 35 жил багшилжээ. Улмаар 1999 онд “Философийн ухааны доктор (Ph.D)-ын зэргийг хамгаалсан байна.

Энэ хугацаанд тэрээр ёс зүй чиглэлээр судалгаа хийж ёс зүйн сурах бичиг 2, нэгэн сэдэвт болон хамтын бүтээл 20 гаруй, гэр бүлийн, мэргэжлийн болон хэрэглээний, шашны, бизнесийн ёс зүйн чиглэлээр 50 гаруй илтгэл өгүүлэл бичиж нийтлүүлэн олны хүртээл болгосон байна. Мөн доктор 2, магистр 4, бакалаврийн 18 ажлыг удирдан хамгаалуулжээ.

Д.Тунгалаг нь “Гэр бүлийн философи-ёс зүйн судалгаа”-ны чиглэлийг шинээр үүсгэн хөгжүүлсэн. Монголд “Мэргэжлийн ба хэрэглээний ёс зүй”-н чиглэлээр хийх судалгааны ажлыг санаачлан эхлүүлсэн байна.

Ч.Чимэдрагчаа нь “Хүдрийн заар, заар агуулсан эм бэлдмэлийн туршилт, судалгааны үр дүн” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа.

Тэрээр 2002 онд “Мана-4 тангийн фармакологийн судалгааны асуудалд” сэдвээр Анагаах ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалжээ.

Ч,Чимэдрагчаа нь Хүдрийн заар, заар бүхий “Гарди-5”, “Эрдэнэ үрэл”, “Гарди наалт” зэрэг эм бэлдмэлүүдийн хими фармакологи, технологи стандартын судалгааг цогц байдлаар хийж улсын стандарт батлуулан, үйлдлийн механизмыг тогтоосон. Баданга хүдрийн геномын бүрэн дарааллыг тогтоон хүдрийн заарыг нийлэгжүүлэн ялгаруулж буй бүлэг генийг илрүүлэн филогенетикийн хөгжлийн зүй тогтлыг тодруулсан үр дүнг АНУ-ын биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлжээ.

Тэрээр ажиллах хугацаандаа нэг сэдэвт бүтээл 3, удирдаж хамгаалуулсан доктор 14, магистр 15, ном сурах бичиг, гарын авлага, эмхэтгэл 17, редактор хийсэн ном 10, шинжлэх ухааны өгүүлэл 173, илтгэлийн хураангуй 269, доктор, магистрын шүүмж 17, зохиогчийн эрхийн гэрчилгээ, патент 23, стандарт 52-ийг зэрэг нийт 593 бүтээлийг бусадтай хамтран туурвисан байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:52:47

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:52:46

Чулуун [103.26.194.207] 2021-04-02 09:09:09

Давгаадаа баяр хүргэе.

иргэн [202.179.25.78] 2021-04-02 06:59:19

Рэгдэл Чулуунбаатар энэтэр одоо болих хэрэгтэй, дэндүү хоцрогдсон шдээ

Нисгэгч [66.181.189.49] 2021-04-02 01:55:12

Чимэдрагчаадаа халуун баяр хүргэе. Чи мундаг шүү. Ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

Зочин [64.119.17.91] 2021-04-02 01:20:17

УИХ-ын гишүүд дотор хуурамч докторууд байгаа шүү, зарим нь бүр бүтээлээр докторын зэрэг авчихсан ч байх шиг, ичиж үхмээр новшнууд

Зочин [122.201.19.99] 2021-04-02 00:36:24

Монголоор нэг докторууд Улс орон дампуу авцалдаа ер алгааааааа хошин шогийн үзэгдэлүүд энд л болж бна

Зочин [192.82.89.145] 2021-04-02 00:34:58

Гадаадад доктор аль эрт хамгаалсан хүмүүст одоо монголоос одоо хүлээн зөвшөөрч бас доктор цол олгож байгаа юм уу. Огт ойлгосонгүй. Монголын доктор цол нь ОУ ынхаас илүү өндөр шалгууртай юу.

зочин [192.82.72.67] 2021-04-01 16:59:27

Тунгаа багшид амжилт хүсье

Иргэн [202.9.46.242] 2021-04-01 15:55:26

Бид хүн шүүмжлэхээс өөр зүйл бодохоо больжээ. Маш их харамсаж байна. Энэ хүмүүс хэдэн шөнө нойргүй хонон байж хийснийг мэдэхгүй мөртлөө яагаад шүүмжлээд байна вэ Бид ШУ -ндаа анхаарлаа хандуулан хөрөнгө хаяж байж хөгжинө. Түүнээс биш газраа сэнтийчэн эд баялгаа гадныханд өгөөд ард түмэн сайхан амьдрах уу

Зочин [192.82.90.247] 2021-04-01 15:11:09

Ямарч их авцалдаагүй, дэлхийг багтаасан сэдэвээр ШУ-ны доктор болчихвоо...Монголчууд аймаар улс юм аа

Dr [192.82.77.197] 2021-04-01 12:15:57

Mongol orost 1 Iim bdag. Odoo bolimoor

дэмий [103.57.94.181] 2021-04-01 11:34:13

хүнд хэрэгтэй юм хийцгээгээч ээ

иргэн. [202.21.109.65] 2021-04-01 11:07:04

Монголд ..монгол хүнд ...хэрэгтэй зүйл болоосой доо.... мөн ч ядуухан ...эрдэм судлал ..хийдэг улс юм даа....Рэгдэл гэдэг нь одоо болимоор юм аа.... өөр чадалтай залуу эрдэмтэдийг болгож өгөөч ээ.... Юуны ёс зүйн доктор вэ...... сул цалин авдаг авгай байна даа.....хөөрхий.....

Зочин [139.5.216.66] 2021-04-01 10:38:52

Вааааа нохой наалдахыг мэдэх үү

Зочин [202.126.90.7] 2021-04-01 09:32:23

Рэгдэл үхдэгүй ээ

ИРГЭН [202.126.88.196] 2021-04-01 08:46:54

ШУА-ийн Өрөнхийлөгч Рэгдэл гэдэг энэ нөхөр Академч, доктор нар олноор төрүүлж өөрөө хамт зургаа авахуулж тавихаас өөр доривтой хийсэн ажил байдаггүй нөхөрдөө. Академч, докторууд төрөөд л байдаг улс орон хөгжижгүй байна ш дээ.

Зочин [148.60.92.227] 2021-04-01 08:37:01

Doktoriin zeregeen hamgaalsan hymyyst bas yu egeed tenegteed garbaa,./,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,???????????????????????????????§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.