Ресторанууд үйлчлүүлэгчдийн захиалсан хоолыг бэлтгэн савлаж өгөх, хаягаар хүргэх байдлаар ажиллана

Aдмин / Хууль

Засгийн газар болон Улсын онцгой комиссын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын захирамжилснаар; Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хязгаарлалт тогтоох үйл ажиллагааны 16 чиглэлийг дараах байдлаар баталжээ.

1. Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал, цуглаан, цайллага, хүлээн авалт
2. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
3. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
4. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
5. Бүх төрлийн баар
6. Нийтийн бүжиг, бүжгийн клуб
7. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
8. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
9. Сургалтын төв (танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 5-аас дээш хүнтэй бол)
10. Алжаал тайлах төв
11. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
12. Саун, бассейн
13. Дэн буудал
14. Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд
15. Амралт, сувиллын газар
16. Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ (дотоод орчинд 5-аас дээш хүнтэй бол) үйл ажиллагаа явуулж болохгүй.
Ресторанууд заалны үйлчилгээ явуулахгүй, согтууруулах ундааны зүйлээр үйлчлэхгүй. Үйлчлүүлэгчдийн захиалсан хоолыг бэлтгэн савлаж, өгч явуулах, хүргэж өгөх байдлаар ажиллах шаардлага тавьж буй.
Дээрх чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд Улсын Онцгой комиссын “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийнэ. Харин хүнсний дэлгүүрээс бусад зах, худалдааны төвүүд лангуу хоорондын зайг барьж, ажилчдынхаа 50 хүртэлх хувийн ирцээр ажиллана.


Сэтгэгдэл

Jagaa [59.153.114.20] 2021-04-04 11:18:09

Restuarant, baariig 07-20 tsagt ajillana gesen ba. Uilchilgee hool, wine boloh um bish uu. Esvel zahiramjaa todorhoi gargaach ee

Зочин [103.26.195.189] 2021-04-04 01:23:38

Орон гаран шийдвэр гаргах гэж хэдэн өдрөөр хуралдах хэрэг бна уу?

Зочин [192.82.83.216] 2021-04-05 01:51:49

хурал хийдэггүй юм аа. доод хэдэн хүнийхээ тайланг харж сууж байгаад тоогоо асуугаад л гараад дураараа салхилдаг юм.

Зочин [192.82.72.118] 2021-04-03 14:14:56

Ардчилсан нам хурал цжглаан хийгээд хууль зөрчлөө.ямар арга хэмжээ авах юм бол.

Зочин [43.228.131.105] 2021-04-03 09:13:00

Энэ захирамж дээр архи зарахыг ,заалаао үйлчлэхийг хориглосон нэг ч үг үсэг заалт байхгүй тэгээд ч МУЗГ,УОК -ын түр журамд зааснаар улбар шар түвшинд өнөөдбх бгаа тэр журмаар ресторан хоолны газрыш хориглосон хязгаарласан захлт байхгүй бгаа шүү хэрэв хааж бгаа бол захирамжиндаа зааж оруулж өгөх хэрэгтэй ,мөн тэр үйлчилж түр журмаа хүчингүй болго

Zochin [192.82.69.137] 2021-04-03 02:57:18

Turiin bank tetgever uguhgui baina ene yamar uchirtai yum

Зочин [202.55.188.110] 2021-04-03 05:07:24

Dampuurch baigaamuu?


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.