МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2021 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов дараалал 2021.04.05-09

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн

2021.04.02-ны өдрийн хурлаар батлав.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 05-НААС 09-НИЙ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД, ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 05-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 05-ны Даваа гарагт:

  • Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Засаг” танхимд;
  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэгийн хуралдаан 15.30 цагаас "Үндсэн хууль" танхимаас цахим хэлбэрээр.

04 дүгээр сарын 06-ны Мягмар гарагт:

  • Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүд “Ойн судалгаа, хөгжлийн төв” Улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай 14.00 цагаас танилцах.

04 дүгээр сарын 07-ны Лхагва гарагт:

  • “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ийн хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгүүдийн хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

04 дүгээр сарын 09-ний Баасан гарагт:

  • Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд нэр дэвшигч нартай сонгон шалгаруулах журмын 9.1-д заасны дагуу томилгооны сонсгол зохион байгуулах 10.00 цагаас “Их Засаг” танхимд.

ГУРАВ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 06-ны Мягмар гарагт:

1.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 14.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Бусад.

04 дүгээр сарын 07-ны Лхагва гарагт:

1.Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны хуралдаан 11.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагын мэдээлэл сонсох.

ДӨРӨВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 06-ны Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд биечлэн хуралдана:

/Жич: Улсын Онцгой комиссын тавьж буй шаардлагыг хэрэгжүүлж

зай барьж, маск зүүсэн байхыг анхаарна уу/.

Хэлэлцэх асуудал:

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad

төхөөрөмжийн MyParliament программыг

ашиглан оролцоно./

Хэлэлцэх асуудал:

3.Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad

төхөөрөмжийн MyParliament программыг

ашиглан оролцоно./

Хэлэлцэх асуудал:

04 дүгээр сарын 07-ны Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad

төхөөрөмжийн MyParliament программыг

ашиглан оролцоно./

Хэлэлцэх асуудал:

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad

төхөөрөмжийн MyParliament программыг

ашиглан оролцоно./

Хэлэлцэх асуудал:

ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 08-ны Пүрэв гарагт 10.00 цагаас 5 танхимаар биечлэн хуралдана:

/Жич: Улсын Онцгой комиссын тавьж буй шаардлагыг хэрэгжүүлж

зай барьж, маск зүүсэн байхыг анхаарна уу./

04 дүгээр сарын 08-ны Пүрэв гарагт 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана:

/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad

төхөөрөмжийн MyParliament программыг

ашиглан оролцоно./

04 дүгээр сарын 09-ний Баасан гарагт 10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана:

/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad

төхөөрөмжийн MyParliament программыг

ашиглан оролцоно./


Сэтгэгдэл

Зочин [192.82.93.13] 2021-04-05 01:58:44

4G baihgui yum uu?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.