Авлигатай тэмцэх газар Эрүүгийн 528 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 3 дугаар сарын 29-04.02-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 100 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 63 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 528 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогоор ажиллагаанд 505 хэрэг шалгагдаж байна.


Сэтгэгдэл

иргэн [202.21.109.55] 2021-04-06 13:43:34

Хэн хэн гэдэг хүмүүс холбогдсон, ямар гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нэрээр нь тодорхой бичиж, олон нийтэд хүргэж байвал АТГ сайн ажиллаж байна гэж үзмээр байна ш дээ.

Тоо бол тоо, харин бодит шийтгэл хэдэд нь хүлээлгэж чадсан нь чухал. [202.131.225.53] 2021-04-06 09:02:33

Тэгээд хэд нь шийдэгдэж, хэдэд нь шийтгэл хүлээлгэж, хэдэн яллагдагч шоронд орсон юм бэ? Ихэнх яллагдагч нь тэнсэн аваад, өршөөгдөчихөөгүй юу? Улсад хэдэн төгрөгийн хохирол учруулсан, бусдад хэдэн төгрөгийн хээл хахууль өгсөн юм бэ? Үүнийг АТГ тооцож мэдээлэхгүй юм уу? АТГ нь гоё тоогий нь илтгэчихээд, харин онцгүй тоог нуугаад байна уу?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.