Улсын хэмжээнд нэг сая гаруй мал зүй бусаар хорогджээ

Aдмин / Орон нутаг

Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 29.7 сая хээлтэгч малын 5.9 сая (20.0 хувь) нь 2021 оны эхний улиралд төллөсөн байна.

Эм хонины 22.6 хувь, эм ямааны 21.2 хувь, ингэний 10.8 хувь, үнээний 6.4 хувь, гүүний 2.3 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 97.9 хувь буюу 5.8 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 1.6 саяар буюу 21.8 хувиар буурсан байна.

Том малын зүй бус хорогдол 2021 оны эхний улиралд улсын хэмжээнд 1,048.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 87.9 хувиар нэмэгджээ. Харин 2021 оны гуравдугаар сард 508.2 мянган толгой мал хорогдсон нь эхний улиралд хорогдсон малын 48.5 хувийг эзэлж байгаа бол хоёрдугаар сард хорогдсон малаас 264.4 мянгаар өссөн байна.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл,

  • ямаа 578.1 мянга,
  • хонь 348.3 мянга,
  • үхэр 74.7 мянга,
  • адуу 41.2 мянган толгой,
  • тэмээ 6.3 мянган толгой хорогдсон байна. Нийт хорогдсон малын 55.1 хувийг ямаа, 33.2 хувийг хонь эзэлж байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:11

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:11

Зочин [202.179.25.153] 2021-04-15 05:26:15

Албан хэллэгээр бол ЗҮЙ БУСААР. Бодитоор бол ЗҮЙ ЁСООР хоргодож байгаа. Одоогийн малын даац угаасаа эрүүл биш гажиг. Нэгж малын бие хаа, үзүүлэлт нь тоо толгойн өсөлтийг дагаад муудаж байна уу гэхээс сайжраагүй. Ойлгомжтой шүү дээ. Бетоны чинь багтаамж өсөхгүй, монголын газрын хэмжээ хэвээрээ. Дотор нь орны дэр барьж аваад чихээд л байх тусам орн дэр шалчийгаад хогийн болоод хэлбэр дүрсээ алдах нь мэдээ. Зүй бус юм шиг харагдаад байгаа чинь зүгээр л байгаль, экосистемийн доройтол нүдэн дээр явагдаж байгаагийн жишээ шүү дээ.

Зочин [192.82.68.220] 2021-04-15 03:24:28

70 саяаас 1 сая бурхан харж л байна.

Зочин [202.9.41.30] 2021-04-15 03:04:52

Байгалын шалгарлаар үхэх нь үхээд үлдэх нь үлдэнэ биз. Баахан чанаргүй мал...

зочин [202.126.90.144] 2021-04-15 01:35:40

УИХ-ЫН ХЭДЭН ХРУЛГАЙЧУУД МАЛААСАА ДОР ТЭНЭГ МАЛЧДЫГ ХӨӨРӨГДӨН САНАЛЫГ НЬ АВАХ ГЭЭД ЕСӨН ШИДЫН ШАГНАЛ \МЯНГАТ МАЛЧИН, УЯАЧИД \ ГЭХ МЭТ НЭР АЛДАР ӨГЧ МАЛ НЬ БЭЛЧЭЭРИЙГ ТАЛХАЛЖ МОНГОЛ ОРОН ЦӨЛЖИЖ БАЙНА. МАЛЫГ ЦӨӨЛ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ МОНГОЛЧУУД ҮНЭТЭЙ МАХ ИДЭЖ БАЙГАА

Зочин [202.179.25.153] 2021-04-15 05:27:36

гол асуудал нь луйварчин хулгайчиддаа биш. Хамгийн гол гайхмаар асуудал нь монголчууд олон нийт нь өөрсдөө яагаад ийм тархины саажилттай төрчихсөн юм шиг тэнэг хүмүү юм бэ? Мөн үү?

Зочин [172.58.140.97] 2021-04-15 00:58:20

Yamaagaa tsoolohgui bol tsoljood duuslaa shuu!

Зочин [202.9.46.150] 2021-04-15 00:41:31

Бэлчээр талхлагч малнууд хорогдох ёстой


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.