Архангай аймагт сүүлийн 24 цагт 240 шинжилгээ хийгдэж Шинээр илэрсэн тохиолдол 3 байна

Aдмин / Орон нутаг

АОК ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд аймгийн Засаг дарга Д.Золжаргал: -Хоёр дахь ээлжийн вакцинаа авахаар бэлтгэл ажил хангаж эхэллээ. Энэ удаа үйлчилгээний байгууллагын хүмүүс, газар тариалан эрхлэгчид, ахмад настнуудаа хамруулахаар хуваарь гаргаж байна.

Бизнес эрхлэгч нараа вакцинд хамруулаад эхэлчвэл цаашид зарим үйл ажиллагааг нээх төлөвлөгөөтэй байна.

Эхний 4040 тун вакцинаа голомтод ажиллаж байгаа хүмүүстээ хийсэн. Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 04-р сарын 23-ны өдрийн 00.00 цагийн байдлаар 3927 хүнийг дархлаажуулаад байна" гэв.

Архангай аймагт сүүлийн 24 цагт 240 шинжилгээ хийгдсэн. Шинээр илэрсэн тохиолдол 3 байна.

Үүнд: Эрдэнэбулган – 2, Эрдэнэмандал – 1 тохиолдол тус тус байна.

Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 258 боллоо. Үүнд:

2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол

2021 онд: Эрдэнэбулган – 153 тохиолдол

Хайрхан – 28 тохиолдол

Эрдэнэмандал – 56 тохиолдол

Чулуут – 17 тохиолдол

Ихтамир – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:53:40

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:53:40


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.