Үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарыг 07:00-19:00 цагаар тогтоов

Aдмин / Нийгэм

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбоотойгоор Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, дүүрэг, хороо тус бүрээр иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, мэдээллээр ханган зохион байгуулалтын арга хэмжээ авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн гэрээр тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн цахим хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн зөвлөмж, зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ажиллах юм. Түүнчлэн нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, өрөө тасалгаа, орон сууцны орц, хонгил, цонх, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхийг даалгалаа.

Хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-19:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоов. Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаа явуулах төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн автомашиныг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 37 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын хүрээнд замын хөдөлгөөнд оролцуулна. Өөрөөр хэлбэл, хувь хүн, хуулийн этгээдийн автомашиныг QR кодоор зорчуулах ажлыг УОК хариуцаж байгаа юм.

Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, зорчуулна. Нийтийн тээврийн үйлчилгээний ачааллыг бууруулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор эрчим хүч, дулаан, усан хангамж, орон сууц, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг тогтоосон цагийн хязгаарын хүрээнд тусгай үйлчилгээний автобусаар зорчиход дэмжлэг үзүүлэхээр боллоо. Нийслэлээс орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчид (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт)-ийг ПСР шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргах, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллах юм. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд спиртийн өндөр агууламж (18 хувиас дээш) бүхий согтууруулах ундаа худалдахыг хориглолоо.

ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭД

1.

Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо (бүх шатны сонгуулийн байгууллага) (нийт ажилтан, албан хаагчийн 10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаартай)

2.

Эрүүл мэнд, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

3.

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд (онцгой байдал, байгаль хамгаалах, гааль, цаг уур, орчны шинжилгээний газар, мэргэжлийн хяналт, зэвсэгт хүчин, хил хамгаалах, дотоодын цэрэг, тусгай алба, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, татвар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, нийтийн тээврийн үйлчилгээ)

4.

Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага тусгай цагийн хуваарьтай ажиллах, (Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, улсын бүртгэл, гадаадын иргэн харьяатын газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, Чингис хаан, Буянт-Ухаа олон улсын нисэх буудал, иргэний нисэх, МИАТ ТӨХК, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газрын төв байр болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв, Таван толгой түлш ХХК)

5.

Эрчим хүч, дулаан, усан хангамж

6.

Хот нийтийн аж ахуй, орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбоо,

7.

Хүнс, ахуйн хэрэглээ, газар тариалан, мал, амьтны өвс, тэжээл, шатахуун, сайжруулсан түлш, хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлт, түгээлт тээвэрлэлт, халдвартай тэмцэх, хариу арга хэмжээ авах ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагчдын хоол үйлдвэрлэл, түгээлт

8.

Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт, одон орон, геофизик, зам, барилга, арьс ширний үйл ажиллагаа

9.

Зайны сургалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж, халамж, түр хамгаалах байр, Монголын улаан загалмай нийгэмлэг

10.

Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат

11.

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

12.

Банкны үйлчилгээ, автомат тооцооны машин

13.

Хэвлэл мэдээлэл (хязгаартай), харилцаа холбоо, шуудан илгээмж

14.

Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт

15.

Оршуулгын үйл ажиллагаа (5 хүртэл автомашин, 10 хүртэл хүн)

ХҮН

1.

Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сан

2.

Дархлаажуулалтад хамрагдах, шинжилгээ өгөх

3.

Өмгөөлөл, нотариат

4.

Түлш худалдан авах

5.

Хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах

6.

Газар тариалан эрхлэх

7.

Зөөврийн ус авах

8.

Оршуулгын ажилд оролцох


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:53:07

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:53:07

анд [124.158.90.3] 2021-04-26 04:07:10

нийтийн тээвэр хэдэн цагаас явах вэ

Зочин [66.181.186.59] 2021-04-26 07:25:48

нүдэээ нээ онигороо. жавхлан шиг нүдний арьсаа татуул.

Өвгөн [103.212.118.135] 2021-04-26 03:21:26

СХД - ийн улсын бүртгэлийн хэлтэс хэзээ ажиллахыг мэдэх хэрэг гараад мэдэж чадахгүй байна. СХД - ийн 70173203 утас авахгүй, Лавлахад ганц утас бүртгүүлсэн нь 77221890 гэвч энэ нь холбогдохгүй, НОК - ийн 324207 утас авахгүй, Ковид 119 нь дуудаад байна, дуудаад байна авахгүй тасарна. Төрийн ажил бүрэн зогсчихсон юм биш үү? Телевизээр гарах сонирхолтой энэ хэдэн хүн юу хийж, яаж ажил нь явдаг юм болоо? Хүүхдийн иргэний үнэмлэх авах чухал хэрэгтэй, түүнгүйгээр хүүхдийн юм бүхэн хаагдаад байна, яах вэээээ

Зочин [103.212.119.99] 2021-04-26 02:22:35

Төрийн албан хаагчдаа ажлыг нь хийлгээчээ! Газар тариалангийн компаниуд хотод бүрдүүлэх бичиг баримт сэлбэг энэ тэрээ худалдаж авах ажилчидаа ПСР өгүүлэх хөдөө явуулах гээд үнэхээр их зовлон бнаа! Нэг бичиг баримтыг нь үйлээ үзэж автал дахиад өөр шийдвэр гаргаж бгаа нь үйл ажиллагаа явуулахад үнэхээр хүнд тусаж бна!! Ямарч компани хөдөө орон нутагт газар тариалан эрхлэхэд УБ т амжуулах ажил маш их бгаа!! Дарга на асуудлыг яг өөр шигээ бодож гаргаж бгаа нь маш харамсалтай!! Та нөхөд бичигтэй бичиггүй хүссэн газартаа очиж ажлаа амжуулж чадаж бга! ААН үүдэд ажлаа хийхэд 5 алхаад цагдаад асуугддаг хоригддог ингэж ажил явахгүй ээ!! Намар та нар коронагаа махтай хольж идэх үү? Асуудлыг маш уян хатан шийдвэрээ маш ойлгомжтой гаргамаар бна!

зочин [202.9.46.133] 2021-04-26 01:59:44

Уурлаад яахав тайван бай дэлхий нийтээрээ аюулт өвчинд нэрвэгдэж бн,Засаг төр арга хэмжээ авч ажиллаж үр дүнгийг бид нурааж дураараа сэлгүүцэж үгэнд орохгүй байна шүү дэ удахгүй хумигдаж эхэлнэ ээ,,

Зочин [66.181.186.59] 2021-04-26 07:25:14

ШИЙДВЭР НЬ байгаа онохгүй хийсвэр шийдвэр гараад улс амьтаныг яллаад байна.

жжжж [192.82.65.200] 2021-04-26 01:53:34

эмнэлгийн байгууллагын цагийн хуваарийг хязгаарлаж болохгүй ээ . 8-18: 24-72 ээлжээр ажиллаж байгаа,мөн дуудагдан ирээд ажиллаж байгаа эмч, сувилагч инженер техниийн ажилчид хэдийд нь очоод хэзээ буцах болж байна. энэ талаар судалсан судалгаа байна уу

зочин [122.201.19.99] 2021-04-26 01:35:16

УОК НОК гишүүдийг буудчихмаар санагдаж байна шүү үнэхээр тэнэг тэнэг шийдвэр гаргана.Ард түмэн чинь маш их бухимдаж байна шүү Хүрэлсүхээ ил гаргаж ирээ ял асууя

Зочин [64.119.21.217] 2021-04-26 01:26:04

hul horiog eserguutsej baina!!!!!!!!!!!!!!

k [66.181.161.27] 2021-04-26 00:26:51

уур хүрч байна эд нар үнэхээр ажлаа хийж чадахгүй байна аа. Одоо яах вэ ард түмээн


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.