Ардчилсан намын бүлэг УОК болон НОК-т хариуцлага тооцуулна

Aдмин / Хууль

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.04.26/ бүлгийн ээлжит хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцлээ.

Үүнд,

  • Төрийн аудитын байгууллагын 2020 оны үйл ажиллагааны тайланд хийсэн дүн шинжилгээ;
  • Шилэн дансны цахим сайт болох www.shilendans.gov.mn-д хийсэн дүн шинжилгээ;
  • Эрх баригчдын үйл ажиллагаа, хил гаалийн худалдаа тээврийн хүндрэл, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэрэг нийгэмд үүсээд байгаа асуудлууд;
  • Ардчилсан намаас АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн гэх нийгэмд үүсээд байгаа асуудал;
  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэж буй Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч хариуцлага тооцохоор Бүлгээс хүргүүлэх шаардлагын төсөл;
  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх чиглэлээр Засгийн газар, УОК-ийн зарцуулсан төсөвд хяналт тавих, холбогдох мэдээлэл, тодруулга авах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн шийдвэрийн төсөл зэргийг хэлэлцлээ.

Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу удахгүй УИХ-ын Төсвийн байнгын хороогоор тус байгууллагын үйл ажиллагааны 2020 оны тайланг хэлэлцэнэ. Төрийн аудит гэдэг улсын төсвийн хөрөнгө, түүний зарцуулалтад хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага. Тиймээс өөрөө үлгэр жишээ, хөрөнгө мөнгөний ямар ч зөрчилгүй байх ёстой. Гэтэл тус байгууллагын төлөвлөсөн ажлын тоо хэмжээ тогтмол хэрнээ, санхүү нь 2017 оны төсвөөс гурав дахин өссөн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий аудитор өөрийн төсвөө 2017 онд 9.6 тэрбум төгрөг байсныг 2020 онд 21.7 тэрбум, 2021 онд 27.2 тэрбум төгрөг болгон огцом нэмэгдүүлж батлуулжээ. Энэ нь Засгийн газар, Үндэсний аудитын газар хоёр “найрсаг” харилцаатайн илэрхийлэл гэж үзэхээр байна. Төсөвт хяналт тавих байгууллага нь өөрөө төсвөө олон дахин нугалж, төсөвлүүлж байгаа нь эрх баригчдын нөлөөнд автаад эхэлснийг илтгэж байна. Төсвийн захирагч бүр, ялангуяа Сангийн сайд аудиттай “найрсаг” харилцаатай байхыг эрмэлздэг ч угтаа олон улсын төвшинд аудитын хараат бус байдалд харшилдаг нийтлэг үзэгдэл юм.

Мөн түүнчлэн зөвхөн 2021 онд ажилтны тоог 100 гаруй хүнээр нэмэгдүүлж, тэр хэмжээгээр цалингийн зардлыг нэмэгдүүлж, түүгээр ч зогсохгүй нэмэгдэл цалин, урамшууллын зардлыг ч давхар тусгасан байна. Шилэн дансанд хяналт тавьдаг Аудитын байгууллага өөрөө шилэн дансаа хуулийн дагуу бүрэн хөтөлдөггүй, зөрчилтэй байна гэх зэрэг олон асуудал хөндөгдлөө.

Мөн, Ардчилсан намын бүлэг УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан, НОК-ийн дарга Д.Сумъяабазар нартай хариуцлага тооцох асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь, коронавируст халдварын энэ хүнд цаг үед манлайлах ёстой УОК болон нийслэлийн Онцгой комисс /НОК/ нь нэг баг болж ажилладаггүй, УОК-ын дарга нь өөрийн гэр бүлдээ давуу байдал бий болгож, ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргасан, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь шинжлэх ухаанч бус, зохион байгуулалт муу зэрэг олон асуудал дурдагдсан. Түүнчлэн эрх мэдэлтнүүд асуудал үүсмэгц цар тахалтай гардан тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг буруутгах, гүтгэх байдлаар өөрсдийн нэр хүндээ хамгаалсан, ёс зүйгүй, сөрөг хандлага гаргаж байгааг эрс буруушаав.

Бүлгийн өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нар Ардчилсан намаас АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн гэх гүтгэлэг нийгэмд үүсгээд байгаа асуудлаар гишүүдэд тайлбар өгөв. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Намын болоод гишүүдийн нэр барьсан, нэр гарын үсэг зөрүүлсэн, гарын үсэг ашигласан мэдээлэл нийгэмд цацагдаад байгаа. Миний хувьд ямар ч лобби компанитай гэрээ байгуулсан зүйл байхгүй. Гэрээ байгуулсан бол төлсөн төлбөрийн баримт байх ёстой. Үүнийг нягталж олж олон нийтэд мэдээлнэ” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан “Тэр сошиалд яригдаад байгаа зүйлс дээр гэрээ байгуулагч дээр миний овог буруу, гарын үсэг нь О.Цогтгэрэлийн хуурамч гарын үсэг байгаа нь харагдсан. Ерөнхийлөгч, МАН-ыг тараах захирамж гаргасантай холбоотойгоор, эсрэгээр нь буруутай харагдуулах гэсэн оролдлого гэж ойлгож байгаа. Ямар ч ийм гэрээ байгуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв. Бүлгийн зүгээс энэхүү асуудлаар олон нийтэд бодит мэдээлэл хийх, асуудлыг нарийвчилж шалгуулах асуудлаар байр сууриа илэрхийлэх, мэдээлэл хийхийг холбогдох гишүүдэд зөвлөв.

Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн болзол, шаардлагыг хангаж нэр дэвшвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжиж ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Түүнээс гадна, Засгийн газраас цар тахалтай тэмцэх хүрээнд УИХ-ын онцгой бүрэн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний төсөв мөнгийг хяналтгүй зарцуулж буй асуудал болон Уул уурхайн томоохон төслүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, холбогдол мэдээлэл, тодруулга авч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд мэдээлэл, дүгнэлт танилцуулах ажлын хэсгүүдийг байгуулахаар болов.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:52

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:52

зочин [192.82.71.78] 2021-04-27 02:54:25

АН та нартай та наргүй бид буруу зүйл хийсэнээ мэдэж байна. Та нарын ам дут.

Зочин [202.131.243.186] 2021-04-28 07:21:49

Ерөнхийлөгчтэйгөө хариуцлага тооцоочээ, болиулаачээ.Хотын ангиуд тахалд өртөөд уух эм байхгүй алба хаагчдаасаа хандив цуглуулц байхад арай юмаа

Зочин [202.131.243.186] 2021-04-28 07:18:47

Ийт балай бичиж суудаг ямар их зав бэ.Ардчилсан намын гишүүдээ цаана чинь ерөнхийлөгч гэж нэг сандал ширээнээсээ ховхорч чадахгүй нөхөр цар тахалын талаар юу ч ярьдаггүй мөртлөө армийг таван толгойд цуглуулж баахан короно тарааж бна армийн сор болсон сайхан залуусыг ядрааж туйлдуулж бна.Улс орны удийн засаг хүнд байхад баахан бензин тос гарздаж мөнгө барж байна үүний эсрэг дугарах цэргийн дарга нар алга байгаа нь харамсалтай байна.Тэр ер нь ерөнхийлөгчийн марштай маршгүй буухын хооронд яадаг байна.

зочин [139.5.216.20] 2021-04-26 23:54:54

эрх мэдэлтнүүд эмчлэгдэж ард түмэн эмчлззлэх боломжгүй болж байнаа үүнийг яах вэ ард түмээн

зочин [139.5.216.20] 2021-04-26 23:49:17

мхег иийнхийг шалгуулаач хэлтсийн нь дарга Баярбат гэдэг хүн өөрийн хамаатан садангаа оочергүй шинжилгээ өгүүлдэ гэмнэлэгт очергүй хэвтүүлдэг сая манай орос 3 р сургууль дээр төрсөн дүү нь короно тусахад захирал тэргүүт бүх хүмүүсийг арын хаалгаар шинжилгээ өгүүлчихээд дүүгээ арын хаалгаар хэвтүүлсэн хамт ажирраж байсан ажилчид шинжилгээ одоо хүртэл хийлгэж чадаагүй л вна үүнийг шалгаач юу болоод внаа

Зочин [202.126.89.24] 2021-04-26 14:18:43

Танай намын бүлэг гэж ямар юм байхуудээ 5 тийш харсан 10 мал сүрэг юуныхан хү

эмээ [66.181.161.121] 2021-04-26 11:54:08

ЮУ ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ МУУ АЖИЛЛАСАН ГЭХ ЮМ . 100 ЖИЛ УГНАЖ ИРСЭН ЦААШДАА Ч 1000 ЖИЛ БОЛНО . НАМАЙГ ХЭН ХЭЛЖ НОХОЙГ ХЭН СААХАВ . УНДАРМАА МӨНГӨӨ БҮР МӨСӨН ИДЭГ БИД Ч ХАНАЖ ЦАДАХ БОЛООГҮЙ БАЙНА ГЭНЭ БИЗ ДЭЭ . ХЭН Ч МАН гасуудад ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ БОЛСОН ДОО . ХҮЛЭЭЖ ХАРЖ ТЭВЧИЖ 24 ОНД Л ЗӨВ СОНГОЛТ ХИЙЁ ДЭЭ

Зочин [64.119.21.33] 2021-04-26 11:50:23

Хөл хорио ч АН ын засаг барьж үеээс ч хамаагүй дээр бнаа. Тэр үед бүүр улсаараа дампуурсан

ИРГЭН [64.119.23.182] 2021-04-26 17:04:57

Мулгуу толгойтоо !!!!Ардчилсан намын үед ямарч тахал,хөл хорио хийгдэж байгаагүй юм.

ИРГЭН [82.144.201.2] 2021-04-26 11:13:29

Тусгай зориулалтын нислэг шэдэг нэрийн дор ЭНЭТХЭН, АФР КИЙН УЛСРУУ НИСЛЭГ ХИЙЛГЭЭД ГАДААДЫН ОЛОН ТООНЫ ИРГЭД ИРЭЭД БНА. УОК, ЗГ, ГХЯ-ААС АСУУЖ ТОДОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ БНА. МУТАЦАД ОРСОН ВИРУС ЗӨӨГӨӨД БАЙГАА ЮМ БИШ БИЗ!!!

irgen [202.126.89.209] 2021-04-26 10:36:32

HUlgaichuud Namii nulee orson uu.Uo bolood Sputnik orj ireh geed bsan teriig boliulaad.hytadiig taslan 2 shahaad bdg.Zebuun ard tumnee boddoggui.Hytaduud sputnikiig hiilgeed.MGL chuud hutafiig shahuulaad bgaag oilgoh uhaan bnuu.Songuulia boliochee.Hurelsuh chin buhniig samraad bn Ard timnii eruul mended anhaaral taviach.Ta nar chanartaig n shahuultssan bga bizde

Зочин [66.181.185.245] 2021-04-26 10:03:01

Засгийн газар ковид-19 ийн вакзины төсөв санхүүг эртхэн тусгаагүйн хохиролыг жинхэнэ утгаар нь ард иргэд амсаж амьдрал эрүүл мэнд амь насаараа зовлонг үүрч байна!!

иргэн [192.82.78.14] 2021-04-26 08:44:37

Жинхэн амьдрал чинь Гэр хороололд амьдарч байгаа ард иргэдийн дунд байна Гүцгий яваад хараач !!!!!!!!!!"Та нар Саарал ордоноосоо гараад автобусаар яваад дүүрэг.дүүрэгийн эцэсийн буудал ороод үз!!!!!!!!!жинхэн амьдарал цэцэглэнэ.!!!!!!!!!! МАН намынхан олонхи оо өөрсдөөсөө илүү ард түмэнрүү хандлагаа чиглүүл!!!!!!!!!!Тэгээд МАН - ийг өмөөрч байгаа мөнгө саагчид дуугүй бай.!!!!!!!!!Ард түмэн шаардаж бна!!!!!!!!!!!! ХАРИУЦАЛГА ХҮЛЭЭЭ!!!!!!!!!!!!

Зочин [64.119.25.130] 2021-04-26 08:20:52

Америкийн компани хуурамч гарын үсэг ашиглаад, Америкийн хууль зүйн яаманд хуурамч баримт материал гаргаж өгсөн юм байна л даа. Ха ха.

Зочин [66.181.161.61] 2021-04-26 08:15:36

Хэрэв АН төр барьж байсан бол эрх мэдэлтэй болгон нь тус тусдаа төсөвтэй ёстой дураараа дургих байлаа гээд бухимдаад байгаа юм биз дээ.Та нар төр барьж байгаагүйд их баяртай байна шүү.

Muu [202.9.40.16] 2021-04-26 14:27:35

Manii taigan

Иргэн [122.201.31.218] 2021-04-26 07:45:28

АН төр, засгийн эрхэнд байсан бол үүнээс илүү байна гэж байхгүй, фракц, фракцаараа албан тушаал булаацалдаад, өөрсдөө төсвийн хөрөнгө идэж ашиглаад хувийн хөрөнгөө өсөгөхийг бодно. Ардчилсан аувьсгалаас хойш 2 удаа сонгуудльд ялж төр барихдаа ийм ажил хийсэн шүү. АН улсын хөрөнгө идэж уусан гишүүддээ л хариуцлага тооц.

Зочин [66.181.161.60] 2021-04-26 08:03:16

Shagaad bai

songuuliig hoishluulj zasgiin gazariig oorchlood yavsan deer [192.82.74.116] 2021-04-26 07:01:09

haruizlaga toozood zasgiin gazaraa ogzoruulaad ajillaj chaddag humuusiin taviad yavaach 90 hun nas barj 31000 hurlee odoo boloo yum bish uu

Sputnik [66.181.160.20] 2021-04-26 06:45:05

Sputnik yaawaa hun ard chni zowj bn songuuli chuhal uu ard tumen chuhal u

Зочин [172.58.141.127] 2021-04-26 14:01:30

Bitgii huts hogiin lalaruud ta nar oorsdoo haldvaraas hamgaalahgui darvalzaj showdaj taraasan bizdee!

Зочин [202.179.26.239] 2021-04-26 06:42:47

АН биш ард түмэн шаардсан юмыг өлгөж аваад л хог сүг болсон намдаа наачих юм аа,наад 2 толгойтой хогны сав болсон намд чинь ард түмэн дүнгээ тавьсан сонголтоо хийсэн

Ganchimeg [64.119.21.253] 2021-04-26 06:36:39

iim hol horio ch gej bhgui bh shu . Oorsdoo huviin unaagaaraa yvaad bdg .ard irgedee avtobusaar yvuulaad ovchnii toogoo nemeed bdg sonin umaa. Ard tumneer toglood bn shu de.

зочин [202.9.40.60] 2021-04-26 06:30:43

хариуцлага тооцож харагдаач.хань хамсаатнууд нэгэндээ хариуцлага тооцлоо юу.бүгд урт гартнууд учир нэг нэгнийгээ атганд орчихсон байдаг бололтой. одоо 4 жил сайн сайхан зүйл хүлээлтгүй. МАН-ынхан та нар хар машинаар гараагүй гэж байгаа бол ерөнхийлөгчийн сонгуулын саналыг жирийн хайрцаганд хийж байгаад гараар тоолчих.тэгвэл эрх баригчдад итгэх итгэлийн гал шүдэнз асах хирээний ч гэлээ сүүмэлзэх гээд байна шүү

Батүүл [64.119.21.224] 2021-04-26 06:30:31

Наад хүмүүсийн ажлыг нь хийлэг эргүү Ганбатаа

Tur [202.9.40.16] 2021-04-26 14:34:22

Hulgai hiihed ni bitgii saad bol gej uu

Зочин [64.119.21.217] 2021-04-26 06:22:16

HUL HORIOGOO ZOGSOOYO !!!!!!!!!!

uu [192.82.77.116] 2021-04-26 06:17:44

toots toots pisda aliinch demjgui dhdee ardchilsan nam bsn bol mongolchuud bas araich iim orovdoltoi baidald bhgui bsn bhh gj bodogdoj bn hunii erhee zorchuulen bain haraal idsen gertei udurjinguu baihd iim bgaad bhd yaahwee asa

Зочин [202.126.90.21] 2021-04-26 06:08:44

Sumyabazar, amarsaihan 2goo zailuulaachee

Harin tiim [202.9.40.16] 2021-04-26 14:37:36

Danhan tolgoinuud


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.